Есөн дүүргийн 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Есөн дүүргийн 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Есөн дүүргийн 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Сар бүрийн эхэнд олгодог тэтгэвэр, тэтгэмжийг арилжааны зургаан банкаар дамжуулан 446.4 мянган иргэн авна. Нийгмийн даатгалын байгууллагаас 185 тэрбум төгрөгийг өнөөдөр /2020.12.01/-өөс иргэдэд олгоно гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас  мэдээллээ. Тодруулбал, 353.5 мянган даатгуулагч өндөр насны, 71.9 мянган иргэн тахир дутуугийн, 21 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгоно. Эдгээрээс аймаг орон нутагт 58.6 хувь нь, 41.4 мянга нь нийслэлийн оршин суугчид ажээ.

Ойролцоогоор 100 мянга орчим хүлээн авагч банкны картгүй тул арилжааны банкуудтай хамтран иргэдийг дансжуулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 32 мянган картыг хэвлүүлж, түгээжээ.

Энэ талаар салбар яамны мэргэжилтэн мэдээлэл өгөхдөө “Ойрын гурван долоо хоногийн хугацаанд нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, халдвар хамгааллын дэглэмд хэрхэн зохион байгуулахад анхаарч ажилласан. Арваннэгдүгээр сарын байдлаар 556 мянган иргэнд тэтгэвэр, тэтгэмж, бусад халамж, тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн хүнсний эрхийн бичгийг 242 мянган иргэдэд олгосон. Өнөөдрийн байдлаар 446 мянган тэтгэвэр иргэдийн дансанд орсон. Дүүргүүдээр явж, хяналт тавихад арилжааны банкуудад иргэдийн оочер харьцангуй бага байна. Түлшний хэрэгцээтэй өрхүүдийн судалгааны дагуу 10 мянган сайжруулсан түлшийг 80 гаруй хувьтай олгож байна. Бүх дүүрэг дэх нүүрс олголтын цэг дээр сайжруулсан шахмал түлш олгосон.

Цар тахлын үед тэнэмэл гэр оронгүй 420 иргэнийг зургаан төрийн бус байгууллага, нийслэлийн Халамжийн төвийн дэргэдэх түр хамгаалах байранд байлгаж байна. Хүнсний тусламж авах зайлшгүй шаардлагатай 13 мянган айлын судалгааг гаргасан. Маргаашаас эхлэн есөн дүүргийн 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Бид 242 мянган иргэн буюу 44 мянган өрхөд арваннэгдүгээр сард хүнсний эрхийн бичгийг олгоно” гэв.

Хөл хорионы үед иргэдийг аль болох банкинд үйлчлүүлэхгүй бэлэн мөнгөний автомат машин болон интернэт банк ашиглахыг арилжааны банкуудаас сануулжээ. Хэрэв банкаар зайлшгүй үйлчлүүлэх тохиолдол халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байгаа юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж