Нью-Йорк хотноо арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын үеэр болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуулиар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл гишүүнээр сонгогдлоо.
Монгол Улс анх удаа энэхүү сонгуульд Д.Гэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд 9 суудлын төлөө 27 улсын нэр дэвшигчид өрсөлдөж, манай улс НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэгтэйгээр ийнхүү хорооны гишүүнээр сонгогдлоо.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй бөгөөд 18 гишүүнтэй, гишүүд нь дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчмыг баримтлан ажилладаг.
10а ангийн төгсөлт 2020-12-01 66.181.178.219
АНГИЙН БҮСГҮЙДЭЭ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ!!!!
Зочин 2020-12-01 202.126.89.19
баяр хүргэе.
МАН-ын хараатай авлигачдаас л дээр байна.
Зочин 2020-12-01 103.26.195.227
Woow iim mundag alband songogdoj baigaagaa helehgui uneheer l erdemtei hun daruu gej unen yumdaa. Baharhaj bnaa
amjilt
Зочин 2020-12-01 103.26.194.58
https://gogo.mn/r/4w7j9?fbclid=IwAR1EfVuT1RHkvepyiH9ibVl-SnX_8n-RWzv88wnfpffIKj1ZYrmzsHK16sc
Зочин 2020-12-01 202.9.46.110
Гэрэл таньд маш их боломж бололцоо гарч б.на.Та маш амжилттай ажиллаарай.Туршлагатай залуусаас дэмжлжг аваарай.Амжилт.
Зочин 2020-12-01 103.212.118.175
Баяр хүргэж, амжилт хүсье
Зочин 2020-12-01 66.181.161.113
Мундагш Гэрэлээ баяр хүргэе
/*-*/ 2020-12-01 49.0.212.165
Амжилт !
Зочин 2020-12-01 103.57.94.147
Монгол хүний чадварыг харуулж итгэл дааж хариуцлагатай ажиллах чадвартай хүн сонгогдсонд баяр хүргэе. Амжилт хүсье.
Zochin 2020-12-01 66.181.187.193
Bayar hurgie