Улсын нэгдүгээр төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Улсын нэгдүгээр төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа

Улсын нэгдүгээр төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа

ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх " төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлэгдсэн. Тус MRI аппарат нь2016 оны 10 дугаар сараас оношилгоонд ашиглагдаж эхэлсэн ч хөргөлтийн "Helium" бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн  засвар үйлчилгээ хийгдэж, нийт 7 сарын хугацаанд ашиглагдсан байна.

Харин нэг гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч "Вамед инженеринг" компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрснээр дэвшилтэт технологийг улсын эмнэлэгт ашиглах боломжийг нэмэгдүүлсэн. MRI аппаратны гол цөм хэсэг болох толгойн хэсгийг  бүтнээр нь солиход өндөр зардал, угсрах суурилуулах ажилд их хугацаа зарцуулагдаж, 2019 оны 10 дугаар сараас эхэлсэн ажил өнөөдөр биелэлээ олж байгаад УНТЭ-ийн ажилтнууд болон үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байна.

Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн  эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж