Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ковид-19”-ийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 11 дүгээр сарын 1-нээс 2021 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл зээл хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийн хүрээнд Голомт банк цар тахлын хүнд үед харилцагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор харилцагчдын зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг авч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор харилцагч танд зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай зөвлөмж болон харилцагчдын зүгээс зээл хойшлуулахтай холбоотойгоор ирүүлж буй түгээмэл асуулт, хариултуудыг бэлтгэн хүргэж байна.
Зээлийн бүтэц өөрчлөх зөвлөмж
Зээлийн бүтэц өөрчлөх гэдэгт Зээлийн хугацаа сунгах, эргэн төлөх хуваарь өөрчлөх, төлөлтийг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүдийг хэлдэг.
Зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахтай холбоотой ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ
Харилцагч та бизнес, орон сууц, цалин, хэрэглээ, автомашин, тэтгэврийн зээлийн бүтэц өөрчлөх хүсэлтээ https://zeel.golomtbank.com/ -д хандаж, цахимаар гаргах боломжтой. Харин кредит карт, төслийн зээл, хадгаламж барьцаалсан зээлийн бүтэц өөрчлөх хүсэлтийг авахгүй байгаа болно.
МИК-ийн орон сууцны ипотекийн зээлийн хүсэлтийг 2021.01.30-ны дотор цахимаар хүлээн авна.
МИК-д зарагдсан орон сууцны ипотекийн зээлтэй ижил зарчмаар хойшлогдоно.
Банкны энгийн зээл /МИК-ийн 5, 6, 8 хувийн орон сууцны зээлээс бусад/–ийн бүтэц өөрчлөх хүсэлтийг 2020.12.20-ны дотор цахимаар хүлээн авна.
Харилцагч байгууллага зээлийн бүтэц өөрчлөх хүсэлтээ corporate@golomtbank.com и–мэйл хаягаар илгээнэ үү. Банк хүсэлт гаргасан харилцагчидтай 2020.12.01-ний өдрөөс эхлэн эргэн холбогдож, тус байгууллагын санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэнэ.
Боломжтой. Та хүсэлтээ https://zeel.golomtbank.com/ цахим хаягаар ирүүлнэ.
Харилцагч та кредит картын сар бүрийн доод төлөлтөө хийгээд буцааж ашиглах боломжтой байдаг тул төлөлтийг хойшлуулахгүй. Төслийн зээлийн хувьд эргэн төлөх хуваарийг Азийн хөгжлийн банк, Хөгжлийн банк зэрэг тухайн төслийг санхүүжүүлэгч байгууллагуудаас тогтоосон байдаг тул Голомт банк зээлийн бүтцийг дангаар өөрчлөх боломжгүй. Хадгаламж барьцаалсан зээл нь харилцагчийн хадгаламжийн дуусах хугацаатай уялдсан байдаг юм.
Боломжтой. Гэхдээ харилцагч та зээлээ төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсээгүй бол хойшлуулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь МИК-ийн орон сууцны ипотекийн зээлээс бусад зээлийн хувьд төлөлтийг хойшлуулах нь хойшлогдсон хугацаанд хүү тооцогдож, зээл ба хүүний төлбөрүүд хуримтлагдан цаашид нэг дор өндөр дүнгээр төлөгдөх, улмаар таны өрийн дарамт нэмэгдэх сөрөг үр дагавруудтай байдгийг анхаарна уу.
Боломжгүй. Зөвхөн үндсэн зээлдэгч өөрөө хүсэлт гаргах шаардлагатай.
Боломжтой. Харин банк тантай цахимаар болон биечлэн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ хийхдээ Банканд бүртгэлтэй и–мэйлд хандах тул та Голомт банкны Интернэт банк болон Смарт банкны аппликэйшнээр орж утас, и–мэйл хаягаа шинэчлэх ёстойг анхаарна уу.
Монголбанк болон МИК ОССК-аас бүх банканд 5, 6, 8 хувийн орон сууцны ипотекийн зээлийг хойшлуулах талаар нэгэн ижил заавар ирүүлсэн. Тус зааварт харилцагч хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021.07.01 хүртэл хойшлуулна гэж заасан байгаа болно. Үүнийг Монголбанкны зөвлөмжөөс лавлан харж болно. https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2674
Голомт банк 12 сарын 01-ний өдрөөс эхлэн харилцагчдын хүсэлт өгсөн дарааллын дагуу хүсэлтэд бүртгэгдсэн утас, и–мэйл хаягаар эргэн холбогдоно. Хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалж, тодорхой хугацаа орохоор байгааг ойлгоно уу.
Та цахимаар хүсэлтээ өгсний маргааш өдрөөс хойших эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой. Харин өмнө нь төлөгдсөн зээлийн төлөлтийг буцаах боломжгүй юм.
Харилцагчийн үндсэн данснаас зээлийн төлбөр суутган авах гүйлгээ нь тухайн өдрийнхөө үүрээр хийгддэг тул банк хүсэлт хүлээн авсны маргааш өдрөөс хойших төлбөрүүдийг хойшлуулах боломжтой. Иймд харилцагч та хуваарьт өдрөөсөө урьтаж бүтэц өөрчлөх хүсэлтэй гаргана уу.
Зээлийн бүтэц өөрчлөхтэй холбоотой ямар нэгэн шимтгэл, хураамж төлөхгүй.
Голомт банк нь хөл хорио тогтоосон хугацаанд бүх зээл болон кредит картын торгуулийн хүүг зогсоосон байгаа болно.
МИК-ийн 5, 6, 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хувьд хүсэлт гаргасан өдрөөс 2021.07.01 хүртэлх хугацаанд хүү бодогдохгүй, хуримтлагдахгүй болно.
Харин банкны энгийн орон сууц, хэрэглээ, цалин, автомашин, тэтгэвэр, бизнесийн зээлийн хувьд төлөлт хойшлогдох хугацаанд хүү тооцогдож, хуримтлагдах бөгөөд харилцагч та хуримтлагдсан хүүг зээлийн төлөлт эхлэх сараас эхлэн тодорхой хугацаанд сар бүр хуваан төлнө.
Зөвхөн МИК-ийн орон сууцны ипотекийн зээлийн хувьд хүүг царцааж байгаа буюу хойшлуулсан хугацаанд хүү тооцохгүй, хуримтлуулахгүй байгаа болно.
Банкны энгийн зээл нь иргэд, байгууллагын харилцах, хадгаламжийн эх үүсвэрээр санхүүждэг. Энэхүү эх үүсвэр нь хадгаламжийн хүү, үйл ажиллагаа, эрсдэлийн зардал гэх мэт өндөр өртөгтэй байдаг тул хүү бодолтыг зогсоох боломжгүй байдаг.
Харин МИК-ийн орон сууцны ипотекийн зээлийн хувьд эх үүсвэрийн дийлэнх хувийг төрөөс хөнгөлөлттэйгээрсанхүүжүүлдэг тул богино хугацаанд хүүг царцаах боломж үүсдэг юм.
Банк хугацаа хэтэрсэн өртэй зээлийн бүтэц өөрчлөх хүсэлтийг мөн адил хүлээн авч буй бөгөөд харилцагч тус бүр дээр судалгаа хийж шийдвэрлэнэ. Судалгааны явцадхарилцагчтай эргэн холбогдох болно.
Энэхүү зээл хойшлогдох хугацаанд харилцагчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, бизнест учирч болзошгүй гэнэтийн эрсдэл арилахгүй хэвээр байх тул даатгалын төлбөр сар бүр хэвээр төлөгдөнө.
Банк хүсэлт гаргасан иргэдийн зээлийн автомат суутгалыг түр зогсооно. Харилцагч та банктай нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсны дараа төлөлтийг албан ёсоор хойшлуулна.
МИК-ийн 5, 6 8 хувийн орон сууцны зээлийн хувьд МИК ОССК-аас тодорхой чиглэл ирсний дараа танд эргэн мэдээлэх болно.
Иргэдийн бусад зээлийн хувьд банк нэмэлт өөрчлөлтийн гэрээг цахимаар эсвэл шуудангаар баталгаажуулах боломжийг бүрдүүлнэ. Энэхүү боломж бүрдмэгц танд эргэн мэдэгдэх болно.
Харин байгууллагын зээлийн хувьд Харилцагч та хөл хорио цуцлагдсаны дараа банканд биечлэн очиж зээлийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай.
Хадгаламж барьцаалсан зээлээ хаасны дараа хадгаламжийн дансыг сунгах эсвэл хаах боломжтой болдог. Иймд та Голомт банкны лавлахтай холбогдон, хадгаламж барьцаалсан зээлээ хаалгах хүсэлтээ өгнө үү.
Мобайл банкнаас банк хоорондын шилжүүлэг хийх боломжгүй байдаг. Харин гар утасны Смарт банкаппликэйшн эсвэл Интернэт банкнаас бусад банк руу шилжүүлэг хийх боломжтой. Харилцагч та зээл, хүүгээ төлөхдөө зээлийн гэрээнд тусгасан үндсэн данс руу зээлийн төлбөрөө шилжүүлнэ.
Холбоотой мэдээ