Аз сорьсон нутаг буцалт | News.MN

Аз сорьсон нутаг буцалт

COVID-19

Аз сорьсон нутаг буцалт

Аз сорьсон нутаг буцалт

Covid-19 цар тахлын улмаас хөл хорионд орж, Улаанбаатар хотод гацаад байсан орон нутгийн иргэд өнөөдөр (2020.12.01)-өөс нутгийн зүг хөлгийн жолоо залж эхэллээ.

Эмнэлэгт үзүүлэх, сургалтад суух, оюутан хүүхэддээ идшийг нь дөхүүлж өгөх, дэлгүүртээ бараа татах, бие муу хүнээ эргэх зэрэг олон шалтгаанаар нийслэлд ирсэн байсан иргэд хөл хорионд орсноор 20 орчим хоног саатсан юм.

Хэдийгээр эхний ээлжинд Covid-19 халдвар бүртгэгдээгүй аймгийн иргэдийг нутаг руу нь буцааж буй ч энэ нь аз сорьсон, иргэдийн ухамсарт илүү найдсан, Шадар сайд Я.Содбаатарын хэлсэнчлэн хайчин дунд орж, гаргасан шийдвэр гэдгийг ойлгож, аян замд явахдаа шүлсээ бусад руу үсчүүлэхгүй, хаа таарсан газраа нус, цэрээ хаяхгүй, хоёр цаг тутамд маскаа сольж, хоолоо бусадтай хувааж идэхгүй байх зэрэг дэглэм мөрдөн, нутагтаа очуутаа 14 хоног гэрээсээ гарахгүй, өөрийгөө тусгаарлахыг хүсье.

Учир нь нутаг буцаж буй иргэдийг Covid-19 вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулж, сөрөг гарсан тохиолдолд явах эрх олгосон ч халдвар авсан хүмүүсийн 40 шахам хувьд шинж тэмдэг илрэхгүй, мөн нууц үе нь 14 хоног үргэлжилж, энэ хугацаанд дээд тал нь 26 хүнд халдварыг тараасан судалгаа гарсан учир хаа, хаанаа хариуцлагатай хандах шаардлага тулгарч буй.

Сар хүрэхгүй хугацаанд Монголд дотооддоо дээрх өвчний халдвар авсан иргэдийн тоо 400 дөхлөө. Хамгийн гол аюул нь халдвар авсан иргэн хавьтагчийн талаарх мэдээллээ бүрэн дүүрэн өгдөггүй. Түүнээс болж, цаг алдан илүү их эрсдэлд оруулж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл Архангай аймгийн хүнс тээврийн жолооч Улаанбаатар хотод ирээд бариа хийлгээд халдвар авсан байдаг. Гэтэл тухайн үйлчилгээ үзүүлсэн газар нь жолоочийн тухай мэдээллийг цаг алдалгүй өгөөгүйгээс өнөөдөр Архангай аймаг голомтын бүс болчихсон, нийслэлд саатсан иргэдээ хэсэг хугацаанд хүлээн авах боломжгүй болоод байна. Хуулийнхан хойноос нь эрэл сурал болж, явснаар халдвар авсан иргэнийг олж, хавьтагчдыг тусгаарласан. Хавьтагчдын тоо өнөөдөр 200 давсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссын гишүүд, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нарын зүгээс сануулсаар ирсэн 14 хоногийн гэрийн тусгаарлалт ямар их хэрэгтэй вэ гэдгийг энэ хугацаанд олноороо хангалттай мэдэрлээ. Одоо алдааг давтаж болохгүй.

Яагаад гэвэл Улаанбаатар хот Covid-19 цар тахлын голомтын бүс болсон. Хэдийгээр орон нутгийг зорьсон иргэд эрсдэлтэй газраар үйлчлүүлээгүй байж болох ч өөр тохиолдлоор эрсдэлд орсон байж болзошгүй тул дэглэм хамгаас чухал юм. Нөгөөтэйгүүр, Covid-19 вирус илрүүлэх шинжилгээний хариу өнөөдөр сөрөг гарсан ч хэд хоногийн дараа эерэг гарахыг үгүйсгэхгүй. Хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрч байгааг санах учиртай. Энэ тухай ч Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн. Харин нийслэлд гацсан иргэд орон нутагтаа очсон хойно нь халдвар илэрвэл яах вэ гэсэн асуултад өнөөдөр хэн ч хариулт өгч чадахгүй л суугаа. Ард нь ажил, амьдрал нь хэцүүдэж байгаа тул олон хоногоор хотод гацаах нь бас л бэрхшээл учруулж буй учраас аз сорьсон шийдвэрийг аргагүйн эрхэнд Засгийн газар гаргасан.

Ийм учраас одоо нутаг буцаж байгаа иргэд хамгийн хариуцлагатай, хамгийн ухамсартай байх шаардлага тулгарч байна шүү.

Албаныхны өгч буй мэдээллээр Улаанбаатар хот болон орон нутгаас нийслэлд иргэхээр бүртгүүлсэн иргэдийн тоо 100 мянга орчим болж буй. Үүнд нийслэлд суралцдаг оюутны тоо ч багтсан.

Арванхоёрдугаар сарын 1-7-нд халдвар гараагүй аймгийн иргэд хувийн автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, мөн агаарын тээврээр нутагтаа буцах бол арванхоёрдугаар сарын 7-ноос халдвар бүртгэгдэж, голомтын бүс болсон Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Архангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэд буцаж эхэлнэ. Мөн Улаанбаатар хотод суралцдаг оюутнууд буцна.

Гэрийн 14 хоногийн тусгаарлалт оюутнууд ч мөн хамаарна.

Орон нутгийг зорих оюутнуудын хувьд хөдөөнөөс ирсэн иргэдтэйгээ зэрэгцэж, шинжилгээнд дугаарлан, асуудал үүсгэж байгаа учраас буцах цаг хугацаа болоогүй байгааг бодолцож, шинжилгээ өгөх цэгийн гадаа очиж хүндрэл үүсгэх шаардлагагүй юм.

Шинжилгээ өглөө  гэхэд PCR шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй тул явах хугацаанаас хэт олон хоногийн өмнө өгөх нь дахин шинжилгээнд хамрагдахаас аргагүйд хүргэхийг анхааруулъя.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэ хэ хэ 2020-12-01 49.0.212.165

85k opk

Avatar

Иргэн 2020-12-01 64.119.16.116

Аз сорьсон шийдвэр нь үнэн шүү дээ!!!

Avatar

Баягаа 2020-12-01 202.9.40.94

Үнэн шүү

Avatar

Уншигч Н.Тунгалаг 2020-12-01 66.181.189.53

Аз сорьсон байхдаа яахав дээ. Үгээ олж бичээч. Ямар дайн байлдаан, түнэр харанхуй руу явж байгаа биш дээ. Явж байгаа шалтгаан нь тов тодорхой, аз туршаад байх юм байхгүй. Шинжилгээ нь сөрөг гараад гэр рүүгээ явж байгаа биздээ.

Avatar

УНШИГЧ 2020-12-01 66.181.161.7

Энэ аз туршина гэдэг нь монголд л байдаг бх даа

Avatar

Зочин 2020-12-01 202.126.89.194

Дуудлагын бариач гэж нууц я***н уу

Avatar

France 2020-12-01 37.171.47.107

Tor zasag oron nutgaa hogjuuleh tsag ni boljee, yadaj l aimguudiin tov deer humuust heregtei uilchilgeenii gazar olniig baiguulj, baga dund deed buh shatnii surguuliud bosgoj ajliin bair nemeh heregtei shuu dee, ene humuusiin buruu baihgui, ajil torloo buteeh gej hot ruu irj ochij ovliin huitend yadarch l yavaa humuus baina

Avatar

Irgen 2020-12-01 87.66.142.201

2 tsag tutamd mask solino gedeg huuli hen haanaas yamar shinjleh uhaanii undesleleer gargaad irwee?

Avatar

zochin 2020-12-01 139.5.216.55

Идсэн хогоо гаргаад хаячихаж чадахгүй хөрш айлынхаа үүдэнд тавьчихдаг Оркуудад итгэсний хэрэггүй

Avatar

Zochin 2020-12-01 67.81.184.102

Mongol hunii chanar nohoinoos hol dordoj, hun bur hezee neg odor ymar neg ovchnoor ovchildog

Avatar

Зочин 2020-12-01 66.181.161.24

Муусайн оркууд дахиж битий хотод ирээрэй балиар заваан юмнууд

Avatar

Зочин 2020-12-01 83.251.232.175

hutcaj uhej dald or

Avatar

Зочин 2020-12-01 202.9.40.142

АРХАНГАЙН ЗАЛУУ ХОТОД ИРЭЭД МАССАЖНЫ ГАЗАР "ТАЙ" МАССАЖ ХИЙЛГЭСЭН ЮМ БОЛОВ УУ. ЯАСАН ЮМ БОЛДОО ТЭР ИХ СОНИН БАЙНА.

Avatar

mgl 2020-12-01 66.181.191.79

Mongolchuud har amia boddog uls, yavuulsan deer. Ochood haldvar taraaval odoo yaya gehev. Hotod ch gesen ene olon hunii hudulmuriig bodohgui shuumjleed salahgui ni neegeed uheh ni uheed uldeh ni uldehees.

Avatar

Зочин 2020-12-01 202.55.188.46

Huduunii humuus dahij bitgii UB-t ireerei, odoo hashraa bailgui dee

Avatar

зочин 2020-12-01 64.119.26.237

шинжилгээг 2 аваад, 14 хоногийн дараа буцаахгүй яагаад ийм буруу ажил хийгээд бна аа, Содбаатар сэтгүүлчдийн дарамтаас айх уу

Avatar

Зочин 2020-12-01 202.21.108.155

ОРКууд дандаа гай тарих юм

Avatar

Чимэг 2020-12-01 192.82.78.142

Өвчин ихэсвэл ардчилалынхан хариуцна биз. Хайчнууд

Avatar

Мо АХ партизан 2020-12-01 202.126.89.20

УОК гэдэг Цаазалж а**х Ял дээр бичигдэж ирсэн б-узар : нэрээ өөрчил коммунистуудаа::::::

Avatar

Зочин 2020-12-01 64.119.19.195

Одоо яайа гэхэв. Өөрсдөө гоншигноод, дээрээс нь сэтгүүлчид энэ ОРК-уудын нутаг буцах "эрхийг" хамгаалж Төр , засагт элдэв долоон юм асууж шалгаагаад, шахалт дарамт үзүүлсээр байгаад хөдөө рүү нь явуулж байна. Уг нь, хүн тус бүрийг 30 хонуулаад явуулах байсан юм. Дараа нь, элдэв юм болбол өөрсдөө л бураатай шүү гэдгийг мунхаг толгойгоороо энэ нөхөд ойх болов уу гэж найдахаас…

Avatar

Гэрэл 2020-12-01 202.9.46.82

Аз сорих ёсгүй шийдвэр гарлаа.Хэрэв өвчин тарахвал хэн хохирох вэ, Монгол улс хохирно .халдваргүй гэсэн баталгаатай болгож байж шийдэх ёстой гэж бодож байна. Орон нутгийн засаг захиргаа нь хөршүүд нь нутгийн зөвлөл нь ажил, амьдрал нь хэцүүдэж байгаа иргэд,тэдний ар талыг хариуцаж чадахгүй бол байгаад ч яадаг юм. Миний бодлоор .100 хувь чадна. ерөнхий сайд асан Баяртод шиг хайчинд орсон гэж байх шив. Одоо л Монгол Улсын төлөө төрийн төмөр нүүрээ Засгийн газар гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-01 150.129.142.31

ОРОН НУТАГРУУ ЯВУУЛАХГҮЙ БОЛ ХУЛГАЙН ЗАМААР ЯВАХААС ДАА. АРДАА НЯЛХ ХҮҮХДҮҮДТЭЙ ХӨГШЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНТЭЙ УЧРААС МАШ ХЭЦҮҮ БАЙНАА. ТӨРИЙН АЖИЛ БОЛ АЖИЛ ХУВИЙН ИРГЭНИЙ АЖИЛ БОЛ АЖИЛ АМЬДРАЛ БИШ ЮМ УУ? ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨД АСУУДАЛГҮЙ БОЛ ЯВУУЛЖ БОЛОХ Л БАЙСАН Ш ДЭЭ. ОДОО ХОТОД ИРЭЭД 22 ХОНОЖ БАЙХАД ТӨР ИРГЭНЭЭ АРАЙ Л ДАРАМТЛАХ ЮМАА. ХУВИЙН ТЭРЭГТЭЙ ИРГЭДЭЭ БАГА БАГААР ШАЛГААД ГАРГАЛДАА…ЗААВАЛ ЦУГЛУУЛЖ БАЙЖ БӨӨГНӨРҮҮЛЖ БАЙЖ ХҮМҮҮСЭЭ ГАДАА ДААРУУЛЖ ХАНИАД ТОМУУ ХҮРГҮҮЛЭН БАЙЖ ЗОВООЖ ЯАХ ГЭСЭН ЮМ ВЭ?

Avatar

Зочин 2020-12-01 59.153.113.66

Яг чам шиг тэнэгээс болж халдвар зогсохгүй байна. Чи тэр хулгайн замаараа яваад үз л дээ.

Avatar

Мо АХ партизан 2020-12-01 202.126.89.20

Муу эр дайнд хөөрнө,бас дайны хажуугаар дажин гэж Нэгэнт шинжилгээ бүгд зүгээр байхад цаас нэхэж хүмүүсийг чирэгдүүлэлгүй явуулж Болох байхад, хүйтэнд хээр зогсоож тамлахаа БОЛИОчээ

Avatar

Зочин 2020-12-01 202.179.24.131

Энэ жүжгээ зогсоо.

Avatar

Зочин 2020-12-01 66.181.183.99

Орон нутагт очоод халдвар тарвал яаж халдварыг зогсоох вэ? Тэнэг Мөнхсайхан сайд аа. Яаж PCR шинжилгээг орон нутагт хийх юм бэ? Ажлаа өгөө.

Avatar

зочин 2020-12-01 64.119.23.192

наад үгээ үхэж хатлаа гэж орилолдож байгаад явж байгаа үхрүүддээ хэл. ЭМСайдад ямар хамаатай юм.

Avatar

зочин 2020-12-01 66.181.181.198

Цагаан зээрийн сүрэг шиг ингэж гүйлдэх хэрэггүй байсан.Зайлшгүй иргэдээ судалж ялгаад,чирэгдэлгүй гаргах нь илүү эрсдэл бага болов уу.Монголчууд байнга алив зүйлийн урдуур гүйж уралддаг өвчтэй хүмүүс.

Avatar

А 2020-12-01 192.82.78.142

Тэнэг сэтгүүлчид хаоиуцлагыг нь хүлээнэ биз.өвчин гарсан хойно бусад руу буруугаа чихээд унав даа. Та нарын тэнэг үйлдэл юу ч дагуулж мэднэ. Асуултаа ч оновчтой зөв тавьж чаддаггүй гарууд байналээ. Дандаа тэнэг асуултаар булна.

Avatar

Novshuud uvchin taraanoo 2020-12-01 66.181.171.29

Yvuulah hereggyi bsan yum daa,neg heseg ni ch gesen raivan amidrah heregtei bsan yum

Avatar

Зочин 2020-12-01 202.179.24.83

Бурхан минь. Нууц хугацаа нь 3-14 хоног ш тээ. Гэртээ өөрийгөө тусгаарлана гэдэг үлгэр болноо. Очоод халдвар илрэх вий дээ, тэгүл орон даяар тархлаа гэсэн үг

Avatar

Зочин 2020-12-01 64.119.16.116

Яг тийм шүү

Avatar

Зочин 2020-12-01 192.82.69.36

Ёстой л зам дээр хэвтсэн царцаа шиг аз туршиж байна даа!!! Манайхан ч тун ч бүдүүн ширхэгтэй улс шүү дээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж