Дэлхийн хамгийн өндөр настай хүн Covid-19-оор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр настай хүн Covid-19-оор нас баржээ


Малайзад амьдарч байсан 130 настай дэлхийн хамгийн өндөр настай хүн Covid-19 өвчнөөр насан өөд болжээ. Малайзын эрүүл мэндийн яамны арваннэгдүгээр сарын 28-нд мэдээлснээр халдварын шинэ тохиолдол 1315-аар болж, дөрвөн хүн нас барсан гэнэ. Ийн мэдээлэл дунд Талиб Омарын нэр байгаа нь анхаарал татаж буй. Учир нь Талиб Омарын талаарх мэдээллийг засгийн газраас өгөхгүй байгаа ч хэвлэлийхэн гэр бүлийнхнээс нь асууж тодруулж байгаа бөгөөд хэрэв тэрбээр covid-19-өөр нас барсан нь батлагдвал дэлхийн хамгийн өндөр настай хүн болох нь.

Талибын охин 49 настай Кимли Малайзын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Аавын бичиг баримтуудаас харахад тэр үнэхээр 130 нас хүрсэн нь үнэн” хэмээн ярьжээ. Гэвч улсын эрүүл мэндийн яамныхан Талибын чухам хэдэн настай байсныг батлах албан ёсны бичиг баримт байхгүй хэмээн мэдээлж байгаа юм. Талиб цар тахлын халдвар авсан гэдгийг нас барсных нь дараах шүүх эмнэлгийн дүгнэлтээс олж мэджээ. Охиных нь хэлж байгаагаар Талиб нас барах өдөр хүртлээ эрүүл чийрэг нэгэн байсан гэнэ.

Одоогийн байдлаар Геннисийн номонд хамгийн өндөр насалсан хэмээн албан ёсоор бүртгүүлсэн хүн бол 1875 онд төрөөд 1997 онд нас барах хүртлээ 122 жил, 164 өдөр амьдарсан Францын иргэн Жинни Луйз юм.

 Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж