Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр /2020.12.01/-өөс эхлэн орон нутгийн иргэдийг буцаах, орон нутгаас иргэдийг нийслэл рүү нэвтрүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд 119.mn сайтад бүртгүүлж, шинжилгээ өгөх цаг авсны дараа нутаг буцах ёстой ч уг сайт нь техникийн саатал үүсч, ажиллахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тодруулбал, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг яг одоо энэ сайтыг ажиллуулахаар ажиллаж байгаа бөгөөд иргэдийг регистрийн дугаар, иргэний үнэмлэхтэйгээ шинжилгээ өгөх түр журмыг гаргаад байгаа аж.
Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өнөөдөр 08:00 цагаас эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 21 цэгт нийт 10222 хүн шинжилгээ өгч өссөн дүнгээр 20500 хүн хоёр өдөр шинжилгээ өгсөн байна.
Хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд нийтийн тээврээр зорчих хүсэлтэй иргэдийн тоо одоогийн байдлаар 14 аймагт 130 автобусаар 5200 иргэн байна.
12.00 цагийн байдлаар 7 чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч УБ-аас орон нутаг, орон нутгаас УБ чиглэлд зорчиж байна.
ЗУРГИЙН ТАЙЛБАР: ТЭНГЭР ПЛАЗА
Холбоотой мэдээ