Австрали хуурамч зураг нийтэлсэн Хятадыг уучлалт гуйхыг шаардав

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Австрали хуурамч зураг нийтэлсэн Хятадыг уучлалт гуйхыг шаардав

Австрали хуурамч зураг нийтэлсэн Хятадыг уучлалт гуйхыг шаардав

Австралийн эрх баригчид Хятад улсын Засгийн газрыг тус улсаас уучлалт гуйх ёстой хэмээн мэдэгджээ. Хоёр улсын харилцаа таагүй байгаа энэ үед Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижян твиттертээ австрали цэрэг нас барсан афган хүүхдийн толгойг Австралийн төрийн далбаагаар ороож тэвэрсэн байдалтай  эвлүүлсэн зураг нийтэлсэн нь байдлыг улам хүндрүүлж байна. Уг зурагт дүрсэлснээр австрали цэрэг нэг гараараа хүүг тэвэрч, нэг гартаа хутга барьсан байсан бөгөөд “Бүү ай. Бид энд энх тайван тогтоохоор ирлээ” хэмээн бичжээ.

Жао Лижян уг зургаа “Афганистаны иргэд болон хоригдлуудыг Австралийн цэргүүд хөнөөсөнд их цочирдсон. Бид энэ үйлдлийг эрс буруушааж, хариуцлага хүлээлгэхийг уриалж байна” гэх тайлбартайгаар жиргэсэн байна.

Жао Лижяны жиргээнд Австралийн эрх баригчид ихэд цочирдож, тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон “Бээжин ийм аймшигтай зүйл нийтлэхээсээ ичих ёстой. Энэ нь дэлхий дахинд тэдний нэр хүндийг унагаах үйлдэл боллоо” гээд уг жиргээг твиттерээс устгахыг хүссэн байна.

Энэ сарын эхээр 2009-2013 оны хооронд Австралийн SAS тусгайгийн элит тасгийн 25 цэрэг Афганистаны энгийн иргэн болон хоригдлууд нийлсэн 39 хүнийг хөнөөсөн хэрэгт холбогдсон баримт дэлгэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж