“Ирэх намар өндөр хөгжилтэй орнуудын вакцинжуулалт 70 хувьтай байна”

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

“Ирэх намар өндөр хөгжилтэй орнуудын вакцинжуулалт 70 хувьтай байна”

“Ирэх намар өндөр хөгжилтэй орнуудын вакцинжуулалт 70 хувьтай байна”

Олон улсын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банк дараа жилийн намар гэхэд өндөр хөгжилтэй орнуудын ард иргэдээ Covid-19 өвчний эсрэг вакцинжуулах ажил 70 хувьтай байх болно хэмээн тооцоолжээ. CNBC агентлагийн мэдээлснээр Goldman Sachs банк АНУ-ын өндөр эрсдэлтэй бүлгүүдэд энэ сарын дундуур вакцин тарьж эхлэх төлөвтөй байгааг мэдэгдсэн байна. Европын эмийн агентлаг ч гэсэн энэ жилдээ багтаан вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөө гаргасан гэнэ.

Эндээс харахад Их Британид 2021 оны гуравдугаар сар гэхэд, Европын холбоо, Япон, Австралид тавдугаар сар гэхэд нийт хүн амынхаа хагасыг нь вакцинжуулсан байх бололтой.

Гэвч Goldman Sachs банкны үзэж байгаагаар Pfizer, BioNTech, Moderna компаниудын вакцинаас ялгаатай зарчмаар үйлчилдэг AstraZeneca, Johnson& Johnson, Гамэлея, Синофарм зэрэг компанийн вакцинууд үйлчилгээ муутай, эсвэл нийлүүлэлт хангалтгүй байвал дээрх тооцоолол санаснаас илүү хоцорч болзошгүй гэнэ.

Холбоотой мэдээ

Covid-19: Вакцинууд ямар үе шатандаа явж байна вэ?

Covid-19: Вакцинууд ямар үе шатандаа явж байна вэ?

Эцэст нь вакцины ачаар 2021 оны хоёрдугаар улирлаас эхлэн дэлхийн эдийн засаг эргэн сэргэж эхэлнэ хэмээн банкны зүгээс үзэж байгаа аж. АНУ-ын вакцин үйлдвэрлэх үүрэг хүлээсэн Warp Speed ажиллагааны ерөнхий гүйцэтгэгч Монсеф Слави “Хэрвээ Хүнс эмийн зохицуулах газраас албан ёсоор зөвшөөрвөл вакцины үйлдвэрлэлийг 24 цагийн дотор багтаан эхлүүлэхэд бэлэн. Бид 5-40 сая доз хүртэл вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай” хэмээн ярьжээ.

АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газар Pfizer, BioNTech, Moderna компаниудын бүтээсэн вакцины талаар арванхоёрдугаар сарын 10, 17-ны өдрүүдэд хуралдан зөвшөөрөл олгох эсэхээ шийдэхээр болжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж