Хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн Рита Ора уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн Рита Ора уучлалт гуйв

Хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн Рита Ора уучлалт гуйв

Их Британийн дуучин Рита Ора хөл хорионы дүрэм зөрчиж энэ сарын 26-ны өдөр төрсөн өдрийн үдэшлэг хийсэндээ хүлцэл өчжээ. Мөн тэр сайн дураараа 10 мянган еврогийн торгууль төлөхөө амласан байна. Тус улсад хөл хорионы дүрэм зөрчигсдөд 100-3200 еврогийн торгууль ногдуулж байгаа юм. Тэрбээр “Сайн байцгаана уу. Би 30 насны төрсөн өдрөө цөөн найзуудаа урьж тэмдэглэсэн. Энэ санаатай үйлдэл байгаагүй. Гэнэтийн шийдвэр байсан юм. Би бусдыг эрсдэлд оруулж, хөл хорионы дүрэм зөрчсөндөө харамсч байна. Энэ бол миний маш том алдаа. Би бүх хариуцлагаа хүлээх болно. Энэ олон хүн аймшигт өвчинтэй тэмцэн ажиллаж байхад ийм үйлдэл гаргасандаа ичиж байна. Та бүхнээс уучлалт гуйж байна” хэмээн өөрийн инстаграмдаа бичжээ.

Өдгөө 30 насны босгыг алхаж буй тэрбээр Лондон хотын баруун хэсэгт орших “Casa Cruz” ресторанд  30 орчим хүн цуглуулан үдэшлэг зохион байгуулсан байна. Зочдын дунд супер модель Кара Делевинь зэрэг алдартнууд байжээ.

Рита Ора болон түүний найзууд рестораны арын хаалгаар, уух зүйлс, мөс зэргийг барин орж буй дүрс хяналтын камерт бичигджээ. Рестораны эзэн, тэрбумтан Францис Перродо энэ талаар огт мэдээгүй хэмээн мэдэгдсэн байна. Үдэшлэг дундаа орж байх үед цагдаа нар иржээ.

Одоогоор Их Британид ресторан, зоогийн газрууд хаалттай, дотоод орчинд зургаа ба түүнээс дээш хүн, гадаад орчинд хоёроос дээш хүн нэг дор цугларахыг хориглоод байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж