Европын холбоо Трампын дараах АНУ-тай харилцаа тогтооно | News.MN

Европын холбоо Трампын дараах АНУ-тай харилцаа тогтооно

Европын холбоо Трампын дараах АНУ-тай харилцаа тогтооно

Европын холбоо Трампын дараах АНУ-тай харилцаа тогтооно
U.S. and European Union flags are pictured during the visit of Vice President Mike Pence to the European Commission headquarters in Brussels, Belgium February 20, 2017. REUTERS/Francois Lenoir

Европын холбоо Трампын үйл хэргээс шалтгаалан “догширсон” Хятадын аюул заналхийллийг дарахын тулд Трампын дараах АНУ-тай шинэ харилцаа тогтоохоор ажиллаж байгаа талаар Financial Times агентлаг мэдээлжээ. Шинэ холбоо тогтоох төлөвлөгөөнд олон төрлийн дижитал зохицуулалтуудаас гадна цар тахалтай тэмцэх арга техникүүдийг  шийдвэрлэх ажлууд хүртэл багтаж буй гэнэ.

Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор АНУ, Европын харилцаа мэдэгдэхүйц муудаж, Европын олон орнууд Трамп сонгуульд ялагдсанд баярлаж, Жо Байденд бүгд урьдчилан баяр хүргэсэн юм. Нээлттэй зах зээл, ардчилсан нийгэмтэй орнуудын хувьд АНУ, Европын холбоо хоёр БНХАУ-ын олон улсад өсөн нэмэгдэж буй нөлөөлөл, хүч чадлыг тулгамдсан аюул хэмээн хүлээн зөвшөөрдөг ч түүнтэй хэрхэн тэмцэх тал дээр хэзээ ч санаа нийлдэггүй билээ.

Тухайлбал, Европын холбооны арванхоёрдугаар сарын 10-11-нд эрх баригчдаар батлуулах дээрх төлөвлөгөөнд Европын холбоо, АНУ-ын хооронд 2021 оны эхний хагаст амжин хуралдаж, Транс-Атлантын шинэ хөтөлбөр эхлүүлэх санал дэвшүүлжээ. Арваннэгдүгээр сарын эхээр Европын холбоо Боинг компаниас авсан татаасны хариу болгож АНУ-ын бараануудын импортод 4 тэрбум ам.доллар хүртэл татвар тогтоосон билээ. Гэхдээ эрх баригчид Байдены удирдлага дор худалдааны харилцаа эргээд сайжирна хэмээн найдаж байгаа гэнэ. өмнө нь Европын холбооны худалдааны дарга Валдис Домбровскис Европын 27 орны худалдааны бодлогыг зохицуулдаг комисс Байдены багтай зарим албан бус холбоо тогтоосноо мэдээлж байсан юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-01 202.9.40.239

Дэлхийн томоохон телевизүүдийн мэдээ, сурвалжлага, хэлэлцүүлэг зэргийг англи хэл дээр шууд ойлгож сурахад чиглэлсэн дээд шатны супер сургалтанд англи хэлний өндөр мэдлэгтэй суралцах чинь эрмэлзлэлтэй 25-35 насны залуучуудыг урьж байна. Хотын төвд тохилог байранд ням гарагуудад хичээллэнэ. Зөвхөн 10 хүнтэй хичээллэнэ. 80602037 утсаар бүртгэнэ.

Avatar

ЗОЧИН 2020-12-01 64.119.25.84

Хятад улс, Барууны орнуудад занал хийлсэн талаар сонсоогүй юм байна, Харин эдийн засгийн хөжлийн хурдцаараа бол тэд илүү гэсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн,гадаад худалдаа зэрэг зарим гол үзүүлэлтээр АНУ-аас түрүүлсэн, дэлхийн нийт орны 90-ээд хувийнх нь худалдааны гол түнш,энэ онд БНХАУ-ын ДНБ 7 хувь өсөх бол АНУ-ынх 10 -аад хувь буурах төлөвтэй гэсэн. Ер нь өнөөгийн энэ хүндрэл нь төвлөрсөн удирдлага илүүтэй орны илүү, харин хэт задгай эрх чөлөө зах зээлийн орнуудын сул доройг харуулж байна гэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж