Европын холбоо Трампын үйл хэргээс шалтгаалан “догширсон” Хятадын аюул заналхийллийг дарахын тулд Трампын дараах АНУ-тай шинэ харилцаа тогтоохоор ажиллаж байгаа талаар Financial Times агентлаг мэдээлжээ. Шинэ холбоо тогтоох төлөвлөгөөнд олон төрлийн дижитал зохицуулалтуудаас гадна цар тахалтай тэмцэх арга техникүүдийг шийдвэрлэх ажлууд хүртэл багтаж буй гэнэ.
Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор АНУ, Европын харилцаа мэдэгдэхүйц муудаж, Европын олон орнууд Трамп сонгуульд ялагдсанд баярлаж, Жо Байденд бүгд урьдчилан баяр хүргэсэн юм. Нээлттэй зах зээл, ардчилсан нийгэмтэй орнуудын хувьд АНУ, Европын холбоо хоёр БНХАУ-ын олон улсад өсөн нэмэгдэж буй нөлөөлөл, хүч чадлыг тулгамдсан аюул хэмээн хүлээн зөвшөөрдөг ч түүнтэй хэрхэн тэмцэх тал дээр хэзээ ч санаа нийлдэггүй билээ.
Тухайлбал, Европын холбооны арванхоёрдугаар сарын 10-11-нд эрх баригчдаар батлуулах дээрх төлөвлөгөөнд Европын холбоо, АНУ-ын хооронд 2021 оны эхний хагаст амжин хуралдаж, Транс-Атлантын шинэ хөтөлбөр эхлүүлэх санал дэвшүүлжээ. Арваннэгдүгээр сарын эхээр Европын холбоо Боинг компаниас авсан татаасны хариу болгож АНУ-ын бараануудын импортод 4 тэрбум ам.доллар хүртэл татвар тогтоосон билээ. Гэхдээ эрх баригчид Байдены удирдлага дор худалдааны харилцаа эргээд сайжирна хэмээн найдаж байгаа гэнэ. өмнө нь Европын холбооны худалдааны дарга Валдис Домбровскис Европын 27 орны худалдааны бодлогыг зохицуулдаг комисс Байдены багтай зарим албан бус холбоо тогтоосноо мэдээлж байсан юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ