Автобусны тоог нэмж, бэлэн мөнгөний хайрцаг суурилуулна

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Автобусны тоог нэмж, бэлэн мөнгөний хайрцаг суурилуулна

Автобусны тоог нэмж, бэлэн мөнгөний хайрцаг суурилуулна

Бүх нийтийн бэлэн зэрэг шилжсэн эл өдрүүдэд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэхээр болжээ. Нийслэлийн нийтийн тээврийн газрын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд 864 автобус үйлчилгээнд гарч байсан бол өнөөдөр  /2020.12.01/-өөс 890 автобус иргэдэд үйлчлэх юм байна.

Хөл хорионы үед иргэдийн зорчих хөдөлгөөн тасрахгүй байгаа учраас ийнхүү автобусны тоог нэмэгдүүлжээ. Ялангуяа сүүлийн хоёр хоногт нийтийн тээврийн ачаалал ихэссэн байна. Автобусаар 13 байгууллагын алба хаагчид болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиж байгаа юм.  Мөн нийтийн тээврийн газраас автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байршуулахаар төлөвлөжээ. Одоогоор уг асуудлыг судалж байгаа аж. Гэхдээ иргэд "Hi pay Wallet" аппликэйшны тусламжтай гар утсаараа U money картаа  цэнэглэх боломжтой юм.  Харин цагдаа, хүчний байгууллагынхан, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донорууд автобусаар үнэгүй зорчиж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж