Нийслэлээс орон нутаг руу зорчих иргэдээс PCR шинжилгээг 22 цэгт авч буй. Шинжилгээ авч буй төвүүдэд халдвар хамгааллын дэглэмд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьжээ. Шалгалтын явцад олон хүн нэг дор бөөгнөрсөн, цахимаар бүртгүүлээгүй иргэд дугаарласан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн 37, 39, 41-р сургуулийн шинжилгээ авах байрт эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс цагтаа эхлээгүй байна. Мөн 37-р сургууль, гар ариутгалын бодис хүрэлцээгүй 39-р сургуулийн зөрчлийг арилгуулжээ.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шинжилгээ авах 22 цэгт ариутгал цэвэрлэгээг 2 цаг тутамд хийлгэж, 16044 м.кв талбайг халдваргүйжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүллээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-12-01 139.5.217.248
Хувийн хэвшил ийм зөрчил гаргасан бол хэдэн саяар торгуулж байгаа шүү дээ, төр өөрсдөө ямар ч зохион байгуулалтгүйгээс анх энэ өвчнийг тараасан, одоо ч нэмж тарааж байна. Ийм төр засгийг унагаах хэрэгтэй.
Zochin 2020-12-01 165.225.111.18
Ямар нэг юм хийхдээ дандаа л дутуу дулимаг юм хийж байх юм. Ажлаа сайн хийе, мэргэжлийн төвшинд ажиллая гэж боддоггүй л юм байхдаа. Дүр үзүүлж, худлаа ажилласан дүр эсгэж цаг үрж байдагаас л ийм асуудлууд үүсч байгааг дээр доргүй анхааралдаа авч чадваргүй хүмүүсээ солих хэрэгтэй байна.
Зочин 2020-12-01 192.82.69.36
Мэргэжилтнүүд нь эрх биш ажлаа хийгээд байгаа боловч тэднийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээсэн хурган дарганцарууд нь менежментийн ямар ч мэдлэг туршлагагүй (цүнх баригч нар) учраас ийм байдал үүсч байгаа юм!!!!
Зочин 2020-12-01 202.9.40.11
119.mn гэж ерөөсөө ажилладаггүй бөөн алдаатай сайт байнаа. Интерактив ХХК чадахгүй байж тендер болгоныг авч хачин юм хийдэгээ болимоор юм. Энэ зэргийн бүртгэлийн сайтыг 2-р курсын оюутан 2 хоногт жин тан хийгээд дуусгана. Арай ч дээ нээрээ.
зочин 2020-12-01 64.119.26.237
Зурагтаар гарахаараа нойр хоолгүй гээд ялрахсан л хүмүүс байх юм , машин засварын газар ч цаг өгөөд л асуудалгүй
irgen 2020-12-01 59.153.114.105
ajil zohion baiguulj uzeegui EMYamnii Amarjargald haryutsuulahaar tegnee