АНУ-ын эм үйлдвэрлэл, биотехнологийн “Moderna” компанийн боловсруулж буй Covid-19-ийн эсрэг “mRNA-1273” вакцины сүүлийн шатны туршилт 94,1 хувийн үр дүн үзүүлсэн бол хүнд хэлбэрийн Covid-19 халдварын эсрэг 100 хувийн үр үзүүлснээ зарлалаа. Иймд тус компани вакциндаа яаралтайгаар хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын Засгийн газарт өчигдөр /2020.11.30/ гаргажээ. Түүнчлэн Европын Холбооноос зөвшөөрөл авахаар хандах гэж байгаа гэнэ.
АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) зөвшөөрөл өгөх асуудлыг хэлэлцэх зөвлөлдөх хорооны хурлыг арванхоёрдугаар сарын 17-нд товлосон байна. Хэрэв зөвшөөрөл гарчихвал 24 цагийн дотор эхний ээлжийн вакциныг нийлүүлэх боломжтой бөгөөд он дуусахаас өмнө АНУ-ын зах зээлд 20 сая тунг нийлүүлэх боломжтой гэж “Moderna” компани мэдэгджээ.
“mRNA-1273” вакцин нь FDA-аас зөвшөөрөл хүссэн хоёр дахь вакцин болж байна. Үүнээс долоо хоногийн өмнө “Pfizer” болон “BioNTech” компанийн хамтарсан баг өөрсдийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциндаа зөвшөөрөл хүссэн юм. Тус вакцин нь 95 хувийн дархлаа тогтоосон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Дээрх хоёр вакцин хоёулаа зөвшөөрөгдвөл шинэ он гарахаас өмөн хоёр төрлийн вакцин хэрэглээнд нэвтрэх боломжтой болно. Дээрх мэдээлэл цацагдсаны дараа “Moderna” компанийн хувьцааны ханш 20 хувь өссөн байна. Тус компанийн хувьцаа энэ онд нийтдээ 700 орчим хувиар өсөөд байгаа юм.
Эх сурвалж: CNN
Зочин 2020-12-01 139.5.218.173
Оросын вакцин найдвартай гэдэг нь аль хэдийн нотлогдсон. Барууныхан өрсөлдөх чадваргүй вакцинаа хэвлэл мэдээлэл ашиглан тархи угаах замаар худалдахын зорьж байна. Манай улс ОХУ-аас вакцин авч хэрэглэх нь зүйтэй. ОХУ-ын вакцин нь Монголчуудыг хэдэн арван жил эрүүлжүүлж ирсэн түүхтэй шүү дээ.
Зочин 2020-12-01 64.119.20.69
Оросууд "Спутник V" вакцинаа ДНР-ын (Донецкийн БНУлс буюу Оросуудын байгуулсан тоглоомын улс) цэргүүд дээр туршихад амжилтгүй болжээ.
https://nashdom.us/home/technology/n/ispytanija-vaktsiny-sputnik-v-na-boevikakh-dnr-proshli-neudachno?fbclid=IwAR1ClAqrWtTHYs7YqCEBHXTXOWOu9vbTb478MqcaD83HJEuZejlTHtkCxXc
Зочин 2020-12-01 202.21.109.94
ТЭГСЭН ЮМ УУ
Зочин 2020-12-01 192.82.73.94
nashdom.us anusiin fake news taraadag gazar huiten dainii ueiin golos amerika gedeg radio stantsiin internet huwilbar