"Moderna” вакцинаа хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл хүслээ

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

COVID-19

"Moderna” вакцинаа хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл хүслээ

"Moderna” вакцинаа хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл хүслээ

АНУ-ын эм үйлдвэрлэл, биотехнологийн “Moderna” компанийн боловсруулж буй Covid-19-ийн эсрэг “mRNA-1273” вакцины сүүлийн шатны туршилт 94,1 хувийн үр дүн үзүүлсэн бол хүнд хэлбэрийн Covid-19 халдварын эсрэг 100 хувийн үр үзүүлснээ зарлалаа. Иймд тус компани вакциндаа яаралтайгаар хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын Засгийн газарт өчигдөр /2020.11.30/ гаргажээ. Түүнчлэн Европын Холбооноос зөвшөөрөл авахаар хандах гэж байгаа гэнэ.

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) зөвшөөрөл өгөх асуудлыг хэлэлцэх зөвлөлдөх хорооны хурлыг арванхоёрдугаар сарын 17-нд товлосон байна. Хэрэв зөвшөөрөл гарчихвал 24 цагийн дотор эхний ээлжийн вакциныг нийлүүлэх боломжтой бөгөөд он дуусахаас өмнө АНУ-ын зах зээлд 20 сая тунг нийлүүлэх боломжтой гэж “Moderna” компани мэдэгджээ.

“mRNA-1273” вакцин нь FDA-аас зөвшөөрөл хүссэн хоёр дахь вакцин болж байна. Үүнээс долоо хоногийн өмнө “Pfizer” болон “BioNTech” компанийн хамтарсан баг  өөрсдийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциндаа зөвшөөрөл хүссэн юм. Тус вакцин нь  95 хувийн дархлаа тогтоосон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Дээрх хоёр вакцин хоёулаа зөвшөөрөгдвөл шинэ он гарахаас өмөн хоёр төрлийн вакцин хэрэглээнд нэвтрэх боломжтой болно. Дээрх мэдээлэл цацагдсаны дараа “Moderna” компанийн хувьцааны ханш 20 хувь өссөн байна. Тус компанийн хувьцаа энэ онд нийтдээ 700 орчим хувиар өсөөд байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж