Танилц: Орон нутаг руу буцах иргэдийн цагийн хуваарь | News.MN

Танилц: Орон нутаг руу буцах иргэдийн цагийн хуваарь

Танилц: Орон нутаг руу буцах иргэдийн цагийн хуваарь

Танилц: Орон нутаг руу буцах иргэдийн цагийн хуваарь

Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдийг өнөөдөр /2020.12.01/-өөс эхлэн аймаг руу, аймгаас Улаанбаатар луу нэгдсэн зохион байгуулалтаар автобус, хувийн машин, агаарын нислэгээр тээвэрлэх ажлыг зохион байгуулж эхэллээ.

Ингэхдээ голомтын бүс болоод буй Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговв, Архангай зэрэг аймгууд руу зорчих иргэдийг арванхоёрдугаар сарын 7-оос мөн нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх ажлыг зохион байгуулах юм байна.

“ХҮННҮ ЭЙР”, “АЭРОМОНГОЛИА” ОРОН НУТАГТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Мөн орон нутгийн иргэд “Хүннү эйр”, “Аэромонголиа” авиакомпаниудаар зорчих боломжтой.  Эдгээр компаниуд арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тусгай хуваарийн дагуу, зөвхөн ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийн нислэгт багтаана гэдгийг анхааруулжээ. Орон нутгийн чиглэлд нислэг үйлдэхтэй холбоотойгоор нислэгийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын нисэхийн аюулгүй ажиллагаа болон бэлэн байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих, нисэх буудлуудын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, нисэх буудал дээр орон нутаг руу явах иргэдийн ПСР шинжилгээ авах өрөөг тусгайлан бэлтгэх зэрэг ИНЕГ-ын даргын шийдвэр гарсан байгаа юм.
"ХҮННҮ ЭЙР"  НИСЛЭГИЙН ХУВААРЬ
"Хүннү эйр"  компани хуваарилалтын дагуу арванхоёрдугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Увс чиглэлд орон нутгийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
  • Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр УБ-Алтай-УБ, УБ-Өлгий-УБ,
  • Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр УБ-Ховд-УБ, УБ- Улаангом- УБ
  • Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр УБ-Мөрөн-УБ
Мөн агаарын тээврээр зорчих зорчигчдын PCR шинжилгээг Буянт-Ухаа нисэх буудал дээр арванхоёрдугаар сарын 1-ны өдөр зарлагдсан хуваарийн дагуу Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хүлээн авах юм байна.
Тийз бичүүлэх болон түүнтэй холбоотой зааварчилгаа:
  • 119.mn-д бүртгүүлсний дагуу агаарын тээвэрлэгчид таны нэр ирсэн байх
  • Бүртгүүлсэн зорчигч Sales@hunnuair.com хаяг руу иргэний үнэмлэхийн ар өврийн зураг, төлбөрөө шилжүүлсэн баримтны зураг, аль чиглэлд зорчих, тийзээ ямар хаягаар авах зэрэг мэдээллээ заавал явуулах
  • Тийзээ бичүүлсэн зорчигч 12 сарын 2-ны өдөр хуваарийн дагуу Буянт-Ухаа нисэх буудал дээр шинжилгээгээ өгөх. Шинжилгээ өгөх хуваарийг тусад нь мэдээлнэ.
  • Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тийзний дагуу тухайн чиглэлдээ зорчино.
  • Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд таныг зорчуулахгүй ба төлбөрийг энэ тохиолдолд буцаан олгоно.
  • Цуцлагдсан нислэгүүдэд зорчихоор тийз худалдан авсан зорчигч явах тохиолдолд таны нэр 119.mn-ээс ирсэн жагсаалтанд орсон байх, 7000-1111 руу холбогдож төлбөрийн зөрүүний талаар мэдээлэл авч төлбөрөө шилжүүлсний дараа дээрх зааврын дагуу мэдээллээ илгээх
"Хүннү эйр" компанийн нислэгээр нисэх зорчигчдын анхааралд: 
Өмнө оруулсан мэдээллийн дагуу Буянт-Ухаа нисэх буудал дээр арванхоёрдугаар сарын 2-ны өдөр зөвхөн манай 3,4-ний өдрийн нислэгийн тийз худалдан авсан зорчигчид холбоо бариж өгсөн байрлал, цагийн хуваарийн дагуу PCR-ийн шинжилгээ өгнө үү.
Шинжилгээ өгөхөөр ирэх зорчигч:
  • Худалдаж авсан тийзний зураг болон хэвлэж авсан хуулбар
  • Иргэний үнэмлэхтэй ирэх
  • Мөн 119.mn-д нийтийн тээвэр гэж сонголтоо хийсэн боловч агаарын тээврээр зорчих хүсэлтэй хүмүүс тийзээ худалдан аваад Буянт-Ухаа нисэх буудал дээр шинжилгээ өгч болно. / Тийз бичүүлэхэд таныг хүсэлтээ илгээж бүртгэлд орсон эсэхийг шалгах болно/
  • PCR шинжилгээ өгөөд нислэгт амжиж байгаа зорчигч нислэгийн тийзээ худалдаж аваад нислэгийн бүртгэлдээ эрт ирээд шалгуулаад зорчих боломжтой.
“АЭРОМОНГОЛИА” НИСЛЭГИЙН ХУВААРЬ
“Аэромонголиа” арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн орон нутгийн тусгай үүргийн нислэгтэй.
  • Улаанбаатар-Баянөлгий 0900-1100
  • Баянөлгий-Улаанбаатар 1200-1400
  • Улаанбаатар-Увс 1430-1620
  • Увс-Улаанбаатар 1720-1900
Тухайн нислэгт доорхи журмыг баримтлан тийз борлуулагдах болно.
  • 119.mn зорчих хүсэлтээ журмын дагуу гарган агаарын тээврээр зорчихоор бүртгүүлсэн байх
  • Бүртгүүлсэн зорчигч агаарын тээвэрлэгчтэй утсаар болон цахимаар холбогдон тийзээ худалдан авах
  • Тийз худалдан авсан зорчигчодоос нэгдсэн журмаар Буянт-Ухаа нисэх буудал дээр шинжилгээг доорхи хуваарийн дагуу авах болно.
  • Арванхоёрдугаар сарын 3 УБ-Баянөлгий чиглэлийн нислэгийн тийзтэй зорчигчодоос 12/2-ны өдрийн 0800-1030 цагийн хооронд
  • Арванхоёрдугаар сарын 3 УБ-Увс чиглэлийн нислэгийн тийзтэй зорчигчодоос 12/2-ны өдрийн 1400-1630 цагийн хооронд
  • Мөн арваннэгдүгээр сарын 10-30-ны хооронд цуцлагдсан нислэгийн тийзтэй зорчигчод 119.mn хаягт зорчих хүсэлтээ бүртгүүлж нэрс нь ирсэний дараа холбогдон дээрхи өдрийн нислэгт өдрөө солин шинэ тийзээ авах боломжтой.

Зорчигчын шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тээвэрлэх болно. Баянхонгор болон Завхан чиглэлд нислэг хийх өдрүүд нэгдсэн шинжилгээ авах хугацаа тодорхой болсоны дараа зарлагдах болно.

ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД: "ТҮР ЖУРАМ"

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-01 192.82.67.105

Гоё юм болж байна даа хот овоо сэлүүхэн болох нь сийрэг болох нь хотоос гарсан бол цаг тайван болтол орж ирээд хэрэггүй биз монголдоо хүмүүс маш хурдан сийрэг болчихвол хурдан тайван цаг ирнэ

Avatar

Зочин 2020-12-01 202.55.188.107

ЗА ЭНЭ ЗААВРАА ХЭВЛЭЭД АВТОБУСАД СУУХАД НЬ ӨГЧ УНШУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж