Орост код тайлдаг вирус ойрын үед зонхилно

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Орост код тайлдаг вирус ойрын үед зонхилно

Орост код тайлдаг вирус ойрын үед зонхилно

Кибер халдлага үйлдэгчид ойрын хэдэн жилдээ код тайлдаг вирус ашигласаар байх болно хэмээн Оросын IT шинжээчид үзэж байна. 1998 оны арваннэгдүгээр сарын 30-нд дэлхийд анхны цахим халдлага хийж хорт вирус ашигласан гэж үздэг бөгөөд энэ өдрийг Кибер халдлагаас сэргийлэх өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ. Qrator Labs компанийн Техникийн захирал Артем Гавриченковийн РИА Новости-д хэлснээр хүмүүсийн анзааргагүй, хэнэггүй байдал, санамсаргүй алдаа, мэдээллийн технологийн системийн төвөгтэй байдал зэрэг нь вирус түгээгдэх шалтгаан болсоор байгаа юм.

"Код тайлдаг вирус аль 2012 онд бий болсон ч WannaCry, NotPetya вирусийн халдлага болтол хүмүүст бараг анзаарагдаагүй, далд байсан. Өнөөдөр код тайлагч вирус дэлхийн өнцөг булан бүрт хувь хүн, төрийн байгууллага, бизнесийн компаниудад ихээхэн хохирол учруулсаар байна” хэмээн тэр хэлжээ. Bi.ZONE компанийн Шинжээчийн багийн захирал Евгений Волошины хэлснээр зөвхөн энэ 2020 онд код тайлагч вирус халдааж, барьцаа мөнгө нэхсэн хэмжээ хэдэн сая ам.долларт хүрчээ.

"Сүүлийн үед ухаалаг төхөөрөмжийн програм хангамжийг эвдэх, ухаалаг төхөөрөмж дэх мэдээллийг хакердах тохиолдол 2019 оны эхний есөн сарыг өмнөх 2018 онтой харьцуулахад 30 хувь нэмэгджээ” хэмээн тэр хэллээ. Хиймэл оюун ухааны технологи нэвтэрч байгаа нь үүнд тохирсон халдлагын аюулыг мөн адил нэмэгдүүлж байгааг Евгений Волошин анхаарууллаа.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж