Владимир Путин ээлжит хэвлэлийн бага хурлаа 17-нд хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Владимир Путин ээлжит хэвлэлийн бага хурлаа 17-нд хийнэ

Владимир Путин ээлжит хэвлэлийн бага хурлаа 17-нд хийнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал арванхоёрдугаар сарын 17-нд болно хэмээн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. “Энэ удаагийн уулзалт агуулгын хувьд улам өргөжихийн зэрэгцээ шинэ форматаар явагдана” хэмээн тэр хэллээ. Ерөнхийлөгч Путин уулзалтаа өөрийн өргөөнөө хийнэ хэмээн өмнө нь Дмитрий Песков мэдэгдэж байсан.

Уулзалтыг уламжлал ёсоор Москвагийн Олон улсын худалдааны төвд зохион байгуулагдахаар төлөвлөж байна. "Яг хэдий хугацаанд үргэлжлэхийг одоо хэлэхэд эрт байна. Өмнөх уулзалтуудаас харахад хэвлэлийн хурал багагүй хугацаанд үргэлжлэх байх” хэмээн Дмитрий Песков хэлсэн байна.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж