2020 он гарсаар коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн үйл ажиллагаа улс даяар саарсан ч энэ оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд орос иргэдийн хадгаламж нэмэгдсэнийг РИА Новости агентлагийн судалгаа харууллаа. Бүс нутгуудын дунджаар авч үзвэл 5000 орчим рублиэр хадгаламж нэмэгдсэн байна. 2020 оны эхний есөн сарын байдлаар Оросын банкууд дахь иргэдийн хадгаламж 7,1 хувиар буюу 2,2 их наяд рублиэр нэмэгдсэн байна. Хэрэв цар тахлын үе таараагүй бол хадгаламжийн хэмжээ үүнээс ч их хэмжээгээр нэмэгдэх байсан гэсэн таамгийг хийсэн байна. Аравдугаар сарын 1-ний байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 32,7 их наяд рубль байгаа нь нэг иргэн 225 мянган рублийн хадгаламжтай гэсэн үг юм.
Дурдсан хугацаанд гурван бүс нутагт хадгаламж бусад субъектээс илүүтэй нэмэгдсэн нь Москва хот, Ямало-Ненецийн автономит тойрог, Белгород муж юм. Москва хотын нэмэгдсэн хадгаламжийн хэмжээг хүн амд хуваавал нэг хүнд 37 мянган рубль ногдохоор байна. Москва хот бол чинээлэг иргэд олонтой, өндөр цалинтай ажиллах хүч төвлөрсөн хот учраас хадгаламж нэмэгдэх нь гайхаад байх зүйл биш юм. Мөн цар тахал таарч өмнөх жилүүдэд гадаад аялалд зарцуулж байсан хөрөнгөө хадгаламж руу шилжүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Ямало-Ненецийн хувьд нэг хүнд ногдох дүнгээр 36 мянга орчим рублиэр нэмэгджээ. Харин
Белгород мужид энэ үзүүлэлт 29 мянган рубль байна. Эдний араас Магадан муж (22,300), Санкт-Петербург (22,200), Ханты-Мансийскийн автономит тойрог (15,900), Тюмень муж (15,100), Сахалин муж (12,400), Калининград муж (11,700), Камчаткийн хязгаар (9,500) орж байна.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ