“Ээж маань тусгаарлалтын байранд сэтгэлээр унаж, их турсан” | News.MN

“Ээж маань тусгаарлалтын байранд сэтгэлээр унаж, их турсан”

COVID-19

“Ээж маань тусгаарлалтын байранд сэтгэлээр унаж, их турсан”

“Ээж маань тусгаарлалтын байранд сэтгэлээр унаж, их турсан”

СөүлУлаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор аравдугаар сарын 20-нд эх орондоо ирж, Энхсаран” сувилалд тусгаарлагдсан иргэний ар гэртэй холбогдож ярилцлаа. Охин Г.Оюун ээжтэйгээ хамт Сөүлээс ирж, “Кентавр” зочид буудалд тусгаарлагдсан бол ээжийг нь “Энхсаран” сувилалд тусгаарласан талаар ярьсан юм.


-Ээжийг нь нийт 38 хоног тусгаарласан талаар олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Одоо гэрийн ажиглалтад шилжсэн үү?

-Би тав хоногийн өмнө “Гадаадад гацсан монголчууд” фэйсбүүк группт пост бичсэн юм. Одоо ээж маань гэрийн ажиглалтад шилжээд дөрөв хонож байна. Гэрийн ажиглалтад 21 хоног байх ёстой гэж хэлээд, гарын үсэг зуруулсан байна лээ. Би аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ээжтэйгээ хамт ирсэн. Ээжийг маань “Энхсаран” сувилал руу хуваарилж, би “Кентавр” зочид буудалд тусгаарлагдсан. Миний хувьд 21 хоног тусгаарлагдаж, арваннэгдүгээр сарын 10-нд хугацаандаа гарсан. Харин “Энхсаран” сувилалд халдвар гарсантай холбоотойгоор тэнд тусгаарлагдаж байсан хүмүүсийг ХӨСҮТ рүү авч явж, дахин 14 хоног тусгаарлахаар болсон.

-Нийтдээ 38 хоног тусгаарлагдсан гэсэн үү?

-Анх “Энхсаран” сувилалд очиход орчин нөхцөл, хоол унд муутайгаас гадна хүйтэн байртай байсан гэдгийг ээж минь хэлсэн. Үргэлжлүүлэн ХӨСҮТ-д долоо хонуулаад, “Өгөөмөр” захын ойролцоох “Улаанбаатар Hospital” гэдэг газарт тусгаарласан. Тэнд гаднаас нь цоожилдог байсан гэсэн.

Ээж маань ХӨСҮТ-д байхдаа “Бид нар хэзээ эмнэлгээс гарах вэ. Шинжилгээний хариу ямар гарсан бол” гэж эмч, сувилагч нараас асуухаар “Та нарт шинжилгээний хариуг хэлэхгүй. Та нараас Covid-19-ийн халдвар илрэх нь тодорхой” гээд халдвар авахыг нь хүлээгээд байгаа юм шиг сэтгэл санааны дарамтад 38 хоног тусгаарласан. Тэгээд 39 дэх хоногийн орой 20.00 цагийн үед тусгаарлалтаас гаргасан.

Тусгаарлах байрнаас арваннэгдүгээр сарын 10-ны 14.00 цагт гарахдаа ээж рүүгээ 15.00 цагийн орчимд залгасан. Тэгсэн ээж минь уйлаад “Гаднаас хаалга цоожлоод, биднийг гаргахгүй” гэсэн. Тэгсэн Улсын онцгой комиссын ажлын хэсэг нь сувиллын хашаа руу ч орохгүй гаднаас нь цагаан хоолойгоор “Та нарыг өнөөдөр тусгаарлалтаас гаргахгүй. Эндээс халдвар илэрсэн учраас дахин 14 хоног тусгаарлана” гээд явсан гэсэн. Тэгээд гурав хоногийн дараа орой 20.00 цагийн үед ирээд ХӨСҮТ рүү авч явсан. Тухайн үед огт харагдаж байгаагүй нэг эмэгтэй байхаар нь хүмүүс “Та хаанаас ирсэн бэ” гэсэн чинь “Би Covid-19-ийн халдвар авч, эмчлүүлээд, сувилалд шилжсэн” гэж хэлсэн гэсэн. Энэ мэт халдвар авч эдгэсэн болон эрүүл хүмүүсийг хамт нь тусгаарлаж байсан юм билээ.

-Одоо ээжийнх нь биеийн байдал ямар байна вэ. Тусгаарлалтын хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй юу?

-Ээж маань тусгаарлалтын 38 хоногийн хугацаанд сэтгэл санаагаар унаж, 57 кг жинтэй байсан бол 50 кг болтлоо турсан байсан. Халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Бүх шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Сөүлийн онгоцноос хүмүүсийг анх хуваарилахад 26 хүнийг “Энхсаран” руу авч явсан гэж сонссон.

Тэднээс 14 хүний гурав дахь удаагийн шинжилгээгээр Covid-19-ийн халдвар илэрч, ХӨСҮТ рүү авч явсан. Ээж маань “Энхсаран” сувилалаас халдвар авсан 59 хүний тоонд ороогүй.

-Иргэдийг тусгаарлалтаас гаргахдаа гарын үсэг зуруулж, гэрт нь хүргэж өгч байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн. Ажиглан тусгаарлах байрнаас хэрхэн гаргасан бэ?

-Тусгаарлан ажиглах байрнаас хүмүүсийг гаргахдаа бүгдээс нь унааны 10 мянган төгрөг авсан. Би өөрөө утасдаж, “Гэрийн ажиглалтад байх шаардлагатай хүмүүсийг гадуур явуулахгүйгээр машинтайгаа очоод авья” гэсэн чинь “Үгүй. Бид гэрт нь хүргэж өгнө” гэсэн. Гэтэл хүмүүсийг хотын төвийн ойролцоох автобусны буудлууд дээр буулгасан байна лээ. Бид эх орондоо ирэхдээ тусгаарлан ажиглах байранд 21 хоног байх 1.5 сая төгрөгөө тушааж, унааны 10  мянган төгрөгөө төлсөн. Гэтэл ээжээс маань тусгаарлах байрнаас гарахад дахин унааны  мянган төгрөг авсан.

Миний хувьд “Кентавр” зочид буудалд тусгаарлагдахад унааны мөнгө аваагүй. Тэндээс гарахад ар гэрээс хүн ирж, гарын үсэг зураад авч явсан. “Энхсаранд” сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүсийн нөхцөл байдал арай өөр учраас төлбөр авсан болов уу.

-Тусгаарлан ажиглах байранд байхад ээжээс нь хэдэн удаа шинжилгээ авсан бэ?

-Ээж Сөүлээс ирэхдээ тэнд нэг удаа PCR шинжилгээ өгсөн. “Энхсаран” сувилалд тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ өгсөн.        ХӨСҮТ-д дахин 14 хоног тусгаарлахад 4-5 удаа гээд 21 хоногийн тусгаарлалтаас хойш нийт найман удаа шинжилгээ авсан байсан. Тэгээд “Таны шинжилгээний хариу ийм гарсан” гэж нэг ч удаа хэлээгүй. Надад тэр хүмүүсийн хандлага таалагдаагүй учраас Улсын онцгой комиссын утас руу залгаж, шаардлага тавьсан. Гэвч “Бид дарга нартаа уламжилъя” гэдэг хариултыг өгсөн.

А.СҮРЭН            

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Europe 2020-12-01 37.172.8.155

Naad Mongol ulsaa Umard Solongos bolgochihov doo

Avatar

Зочин 2020-12-01 139.5.217.248

Ард түмэн та нар биднийг өөрсдөө сонгоо биздээ, одоо та нар бидний хий гэсэн болгоныг үг дуугүй дага.

Avatar

Зочин 2020-12-01 66.181.186.193

МАН нам багаараа гараад багаараа хожигдлоо. Буруу сонголтийн булхайг бултаараа үүрдэг нь хэцүү юмдаа.

Avatar

zochin 2020-12-01 202.126.88.219

ugaasaa emnelgiin baiguullaguud buur yaraltaigaar ochij bhad iishee yw tiishee yw geed bdag shuudee yalnguya ih nylhas 🤦🏻‍♀️

Avatar

Зочин 2020-12-01 64.119.21.43

Шорон

Avatar

Г.Оюун 2020-12-01 122.201.31.139

хохь чинь та нар

Avatar

Зочин 2020-12-01 64.119.18.201

Олон хүнтэй хжиллахад бас хүндрэл гарч байгаа шүү дээ. Ирсэн хүмүүс ч гэсэн асуудал их үүсгэдэг байлгүй дээ.

Avatar

Ганзориг 2020-12-01 59.153.113.243

Та нарыг авчирах хэрэггүй байсан хайр даахгүй балайр юмнууд чам шиг юмнууд өвчин таарсан явсан бол яах гэж манай оронд иосэн новшнууд вэ олон пм битгий хуцаад баыгаач бид нар ийм тэнэг юмнуудаас болоод гэртээ ч хариж чадахгүй байж бна дуугаал бай ард түиэн та нарыг харааж байгаа шүү аятайхан л байгаарай

Avatar

Г.Оюун 2020-12-01 122.201.31.139

Хохь чинь та нар.Авч ирэхгүй байх чинь яасан юм. хн.

Avatar

Зочин 2020-12-01 64.119.21.43

Тэнэгт хөдөөний орк

Avatar

Зочин 2020-12-01 122.201.31.139

новшнуудыг тэнд нь хаядаг байж.

Avatar

За болидоо эмээ 2020-12-01 202.55.188.103

Төрийн хуулиа дагадаа

Avatar

Зочин 2020-12-01 202.21.107.121

СОЛОНГОСТ ХӨГШИН ЁОЛОНГОС ӨВӨӨ НАРЫН ДАРАМТАНД СӨХӨРЧ НУМАРЧ БАЙДГАА САНАНА ШҮҮ ИРЧИХЭЭД ДАВААД БАЙХГҮЙ ШҮҮ ТЭНҮҮЛЧИД ЭЭ…

Avatar

Зочин 2020-12-01 122.201.31.139

яаааг үнэн.одоо битгий авч ир.орхи тэнд нь

Avatar

Зочин 2020-12-01 192.82.67.105

Эх орон хүнээ авахгүй байна бид нар эх орон гэртээ очмоор байна гээд гоншгоноод байсан гэртээ эх орондоо ирчхээд аваад ирлээ одоо тэгээд яах гэж элдвийн юм бичүүлдэг байна монгол дахь дотоод халдвар хэнээс юунаас болж гарсан ирсэн хойноо хөгийн хогийн байсан нөхдүүдээс болж сүржигнээд байсан албаны хариуцлагагүй хүмүүсээс болж гаргасан одоо монгол даяараа Дэглүүлж дарамтлуулж хэцүү байдалтай байна өөр юу хүсээд байгаа юм Одоо 5 6 сар хүртэл гаднаас нэг ч хүн битгий оруул юун тусгай нислэг хийх

Avatar

Зочин 2020-12-01 124.158.66.47

Сайхан гоолиг болоод л авсан юм байна шүү дээ . Манай энд тураах төвүүд маш үнэтэй байдаг ! одоо жингээ сайн тогтоон бариарай даа. Тээврийн зардалаа давхардуулаад авцан уок юм байна энэ засаг буцааж өгөх биз

Avatar

Зочин 2020-12-01 202.55.188.46

Tur zasag uursdiinhuu buruud bantaad gemgui humuusiig helmegduulsen baina, zargaldaj setgel sanaanii hohiroloo olj av, ard tumen ta nariig demjine

Avatar

HURELSUH d itgelee uzuulsen n bidnii aldaa baijee 2020-12-01 103.212.119.202

ene zasag ovchinoor estoi togloj baina daa bugd shuuhed shiljeed yalaa avah n todorhoi barimruudaa sain hadgalah zugluulah heregtei

Avatar

иргэн 2020-12-01 66.181.182.194

Сайн уншсангүй, Гэхдээ ээж охин 2 яагаад салгаад өөр өөр газар тусгаарласан юм бол. Би байсан бол ямарч нөхцөлд ээжээсээ холдохгүй. Дайн ч гарсан халдварт өвчин гарсан хүн чанар, хүмүүнлэг сэтгэлтэй байвал даваад гарнадаа.

Avatar

Зочин 2020-12-01 192.82.71.134

Хүүкээ мАНгасуудаа

Avatar

Зочин 2020-12-01 202.21.108.18

Өвчинтэй дайн зарлаад ажиллаж байнаа манай засгийн газар. Дайнаас амь гарахын тулд сэтгэлийн тэнхээ сайтай байх хэрэгтэй. Энэ үед чинь л бясалгал их тус болно шүү дээ. Ийм цаг үед хүний чанар хандлага янз бүрээр илэрдэг тул өөрийн төвөө алдахгүй тайван байж сурахыг эрмэлзэх хэрэгтэй. Амьдрал чамд цаашдаа үүнээс новшийн сорилт тулгаж болно. Сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй шүү.

Avatar

Уншигч 2020-12-01 103.57.93.164

11 сар хилээ хаагаад хамгаалсан мөртлөө одоо өвчин дотроо алдсан.. тухайн үед тусгаарлалтанд байгаа хүмүүсийн гомдол санал хүсэлтийг нэг сонссон бол …. Та нарыг авчирсан нь их юм гээд битгий давар гээд загнаад дэвэргээд байсан. Энхсаран бол тусгаарлалт хийх боломжгүй дундаа 1 душтэй өвчин авах эрсдэлтэй газар байж

Avatar

Зочин 2020-12-01 66.181.160.59

Эрх мэдлийн төлөө ядуу ардаараа *Хүний эрүүл мэндээр шоу хийж' сонгуульд орсоон.

Одо хар бүгдийг мартсан.

Avatar

Зочин 2020-12-01 103.10.21.52

Олны дунд ямар ч үед хаана ч ХУВЬ ХҮН өөрийгөө аваад явчих СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ баймаар даа Гэтэл 7 кг турсан тэр ээжийн өмнө ТӨР БУРУУТАЙ ЮУ…Ажлын болоод хөл хорионы дэглэм зөрчсөн байгууллага хувь хүмүүс буруутай тэдэнд хариуцлага тооцох нь мэдээж ….Харин таныг охинтой чинь хамт ЭХ ОРОН болоод гэр оронд чинь авчирсан ТӨРИЙН БУРУУ юу …ЭХ ОРОНДОО ирж чадаагүй маш олон иргэн байгааг нэг сана…Тэд эх орныхоо зүг нүдээ бүлтийтэл харж хүлээж байгааг ойлго…Ийм ярилцлага өгөхөөсөө ичмээр юм

Avatar

Зочин 2020-12-01 49.0.141.65

Бусдын ямар байгаагаар барьцаалж дарамтлах ёстой юу. Айлын хүүхэд өдөрт нэг талх иддэг юм байна гээд үр хүүхдээ бас өлсгөж чадах уу чи. Боломж бололцоо нь байхад түүгээрээ ард иргэддээ үйлчлэх үүрэг нь төрд байгаа шүү. Шинжилгээний хариугаа иргэн бүр мэдэх эрхтэй. Чам шиг тархиа угаалгасан тэнэг Хүрэлсүх ээ магтан дуулдаг юм байгаа биз. Бид бол шаардлагаа тавина. Чадахгүй бол чам шиг тэнэгүүдээ дагуулаад зайлбал таарна

Avatar

зочин 2020-12-01 64.119.23.192

ямар шоронд сууж байгаа биш дээ. юун сүртэй юм. сэтгэлийн хатгүй, нялцгай амьтад минь бурууг төрөөс бус өөрөөсөө хай. эх орондоо очвол ямар ч саад бэрхшээл байсан хамаагүй гэж улин дуугарцгаагаа бүз дээ

Avatar

иргэн 2020-12-01 66.181.185.136

Энэ хүмүүс хүний зовлон мэдэхгүй санаагаараа савах юм даа гэр бүл үр хүүхдийнхээ төлөө гадны оронруу явж тэднээсээ хол санахын зовлонд тарчилж ажил хийж мөнгө олох гэж л гадны орныг ихэнх нь зорьдог. Гэтэл манайхан зүдэрч ирсэн эх орон нэгтнүүдээ зугаа цэнгэл хөөцөлдөж явсан гэж адлах юм даа. Төр засаг нь арчаатай ард түмнээ боддог, ажлын байртай байх боломжийг хангаж зөв бодлого явуулдаг бол энэ олон хүмүүс эх орондоо үр хүүхдүүдийнхээ хажууд амар тайван амьдарч л байх байсан байлгүй.

Avatar

иргэн 2020-12-01 192.82.72.16

Эх орон төр засаг ХСҮТ ийн эмч нартаа баярлалаа гэж хэлчихээч.сэгсгэр гэсэн ижии минь сиймхий ч гэсэн гэр минь сайхан үг бий шүү.Эрхэм бичигч минь.

Avatar

Зочин 2020-12-01 103.10.21.52

Энэ төлбөр яриад байгаа зарим нэг хүмүүс НЭГ зүйл бодмоор…Энд таны АМЬ НАСНЫ болоод ЭРҮҮЛ МЭНДИЙН асуудал яригдаж байгааг сана….Хэрвээ та өвдөөд хүндэрсэн тохиолдолд юу болох вэ …ЮУН ТАВ АРВАН ТӨГРӨГ ВЭ….Эдгэж эрүүл болохоо л бодно Энэ үед танд мөнгө чухал уу эрүүл мэнд чухал уу гэж….ӨӨРТӨӨ ЗОРИУЛСАН мөнгөндөө харамсаад байгаа нь сонин Таныг ЭХ ОРОН чинь гэрт тань авчирлаа ӨӨР ЮУ ХЭРЭГТЭЙ вэ танд

Avatar

Зочин 2020-12-01 103.10.21.52

Төр иргэн бүрийнхээ амь насны төлөө БОЛОМЖТОЙ бүхий л арга хэмжээг авч байна шүү дээ ..Өндөр хөгжилтэй гээд байгаа орнуудыг хар… Олон зуун хүн амтай улсууд яаж байна …Хөл хорио тогтоод ч дийлэхгүй …Дотооддоо алдчихаад зөнд нь орхисон….Иргэндээ хүрч үйлчилэх боломжгүй….Бараг азтай нь эмчлүүлж байна наана чинь…АЛДАА ОНОО ..ТУРГЛАГА ДУТАХ гээд асуудлууд байгаа л байх …ХАРИН Ч МОНГОЛ ОРОН МОНГОЛ ТӨР үүргээ биелүүлэх гэж зүтгэж байна …Харин иргэд нь УХАМСАРТАЙ ХҮЛЭЭЦТЭЙ БАЙ

Avatar

zochin 2020-12-01 122.201.24.154

YUGAA DEMIIREED BAYNAA < TEGEED TULBUR AWAKHGUY TOLGOYG NI ILEED YAWAKH UU? MONGOL KHUN YAGAAD IIM UNEGUY YUMAND DONTOY BOLCHIKHSON BAYNAA , AWCHIRSAN NI BURUUTAY YU , ORK CHINI

Avatar

зочин 2020-12-01 64.119.26.237

Дэлхий даяаараа 5-7 хоног +хяналтанд 7 хоног нийт 14 хоног гээд байхад 21+14 хонуулж, хооронд нь холилдуулдаг дүрмийг хэн батлав ? Алдаж болно ,муйхарлахгүй алдаагаа засах хамгийн чухал

Avatar

Эн 2020-12-01 103.26.193.149

Иймэрхүү юм байх. Харин ч шоронд хийгээгүй нь аз гэж бод. Монголоо голж гадагшаа явж өвчин тээж ирчихээд олон долоон юм гоншигоноод. Өөрсдөө аваач үхлээ хатлаа гээд ирээ биздээ. Одоо дуугүй бай.

Avatar

Зочин 2020-12-01 202.126.88.130

Yor n mongolchuud ajil hiiduuleh, gurildah, utga uchir alduulahdaa mergejliindee. Uuniigee hudlaa yarih, hudal surjigneh, sursun bazaagaar daldlahdaa mundag shuu. Uuniig l mongol management gedeg.

Avatar

Зочин 2020-12-01 202.9.40.77

Сарангэрэл сайд нь хайчичсийн бэ?

Avatar

Зочин 2020-12-01 202.179.24.83

Сэтгэлээр унаж турлаа гэдэг арай дэнднээ. Хаа сайгүй л халдвар тараад байхад

Avatar

Зочин 2020-12-01 43.242.243.91

гоншигонхоол болчих

Avatar

MOGEUH 2020-12-01 66.181.161.57

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-12-01 103.26.195.4

ОДОО БОЛ ХҮЛЭЭЦТЭЙ ТЭВЧЭЭРТЭЙ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ БАЙХ ЦАГ ҮЕ , МЭДЭЭЖ САЙХАН БОЛНО ОО ,

Avatar

зочин 2020-12-01 66.181.181.198

юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй.эх орондоо ирсэндээ баярлахгүй байгаа бололтой.Сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ уг нь.

Avatar

zochin 2020-12-01 66.181.164.157

Jinhene tamd baisan yum bish uu

Avatar

zochin 2020-12-01 122.201.23.84

Эцсийн эцэст хувь хүн өөрөө сэтгэл зүйгээ тайван байлгаж, сахилга хариуцлагатай байх ёстой шүү!!! Хэнийг айлгаж, хэнд тунрихаад байгаа юм бэ?

Avatar

Зочин 2020-12-01 203.98.76.100

Энхсаран өрөөнүүдийг гаднаас нь цоожилдог болго гэхэд цоожтой болгоогүй юм билээ. Тэгээд л эргүү малнууд өрөө өрөө хэсч гүйж багаад дэглэм алдаж, сувилал дотор корона тараасан. Одоо үүний буруу нь өчнөөн хоног сараар тусгаарлагдаж үүрэг гүйцэтгэж байсан жирийн алба хаагчид буруутан болоод дуусч байна. Малнууд жаахан ухамсартай байх хэрэгтэй ш дээ

Avatar

Zochin 2020-12-01 66.181.169.122

Tednii buruu l daa. Manuuhai bish bol uruu hoorond holhihiig n horigloh l bsan l daa. Yur n gaduur irgediig, esvel Enhsarangiin ezdiig buruutgah handlaga ih bn. Yur n bol UOK esvel ZG-iin hariutslagiin asuudal. Enhsarangiin ajillagsad tend manaa hiigeegui, standard togtoogoogui, teriigee murduj bui esehiig hynaagui. Togoochoos busad buh hun n UOK-iin tomiloltuud bsan.

Avatar

Зочин 2020-12-01 203.98.76.100

Энхсаранд гаднаас нь цоожилдоггүй байсан учраас нь та нар өрөө хэсч, өөрсдөө өвчний үүр болох алхмуудаа хийсэн. Заавал цоожлуулж, дарамтлуулж байж дэгэнд ордог тархины тураалтай юм уу. Үнэндээ тусгаарлах байрнууд гаднаас л цоожлохгүй бол ирсэн хүмүүс маш хариуцлагагүй, юм л гарч гүйчих гээд, өрөө өрөө хэсчих гээд хэцүү байдаг байсан гэж тэнд ажиллаж байсан хүмүүс нь ярьж байсан. Харин тэр Энхсаран өрөөнүүдийг гаднаас нь цоожилдог болгоод гэхэд цоожтой болгоогүй юм билээ.

Avatar

Зочин 2020-12-01 66.181.178.229

Энэ үнэн бол хариуцлага тооцох хэрэгтэй. Цагдаа, АТГ нар хариуцлагын алдаа гаргасан, хүний амьдрах эрхэд заналхийлсэн үйлдэл гаргасан байж болох албан тушаалтнуудыг олж, хариуцлага тооцох хэрэгтэй гэж бодож байна. Үгүй юу?

Avatar

Зочин 2020-12-01 66.181.191.238

ХҮМҮҮСЭЭС ТӨЛБӨР МӨНГИЙГ НЬ АВЧ БАЙЖ ЭНЭ ЭНХСАРАН МЭТИЙН ГАЗРУУДЫНХ НЬ ҮЙЛЧИЛГЭЭ СОЁЛ ГЭЖ БАЙХГҮЙ ШОРОН ШИГ ГАЗАР БАЙХ ЮМ. ЖИРИЙН ҮЕД БАС Л ХОГ ШИГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ГАЗРУУД ДҮҮРЭН. ИЙМ ГАЗРУУДАД МӨНГӨ ТӨЛЖ ШОРОНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЯАДАГ ЮМ.

Avatar

zochin 2020-12-01 202.179.15.71

tusgaarlaltaa 14 honog bolgoo,ene hugatsaand shingjilgeenii hariu sorog garsan humuusiig gereer 7 honog tusgaarlaa

Avatar

Zochin 2020-12-01 165.225.111.18

Бүх юм маш тодорхой байх ёстой байтал тийм биш байгаа нь хэний буруу вэ?

Avatar

Зочин 2020-12-01 202.70.44.46

Тухайн үед огт харагдаж байгаагүй нэг эмэгтэй байхаар нь гэнэ үү

Avatar

зочин 2020-12-01 66.181.161.4

ЭНХСАРАН СУВИЛАЛ, УОК, ЭМЯ-НЫ БУРУУТАЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХОО ЭХЛЭЭД ТОДОРХОЙ БОЛГО, ЕС, МАН-ЫН ДАРГАА! ХАРИУЦЛАГАА ТОДОРХОЙ БОЛГОХГҮЙ БАЙГААГААС БҮГД ХОХИРЧ БНА.

Avatar

Малуудад 2020-12-01 124.158.119.35

Битгий гоншигно та нар. Албатай юм шиг гадаадад донгуучилж явчаад юун олон юм ярьдаг юм? Эх орон чинь авчирлаа, өөр яалгах гээд байгаан? аминдаа арчаагүй та нар шиг юмнаас их асуудал үүснэ шүү. Тусгаарлалтанд байхдаа биеээ даахгүй болсон балиар гүзээ тарганаасаа салаад харин ч та гарт сайн юм бишүү. Зүгээр л арчаатай бай, соёлтой бай,

Avatar

Зочин 2020-12-01 211.36.130.184

татварын мөнгөөр тэжээлгэж суудаг ам нь ац болцон арчаагүй хувалзнуудын нэг бололтой

Avatar

Сэтгэлээр үхэж болохгүй 2020-12-01 66.181.184.30

Хэн ч байсан сэтгэл санаагаар унахгүй, тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Цоожилсон төдийд бухимдаад байвал хэцүү еэ?! Өвдчихвөл бүр сэтгэлээрээ л яваад өгөх нь байна ш дээ. Тийм хүмүүст сэтгэл зүйн эмчийн зөвлөгөө өгүүлж байх хэрэгтэй, удирдлага мэдэж л байдаг байгаа даа?…

Avatar

Зочин 2020-12-01 66.181.191.238

МАНАЙ ТӨРИЙН АЛБАНЫХАН ГЭЖ ШУЛУУХАН ХЭЛЧХЭД ДИЙЛЭНХ НЬ ХӨДӨӨНИЙ НӨХДҮҮД БАЙДАГ ЮМ. ХАРИЛЦАА СОЁЛ ХҮН СУРТАЛ БОЛОВСРОЛ ТААРУУ. ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА ЗАРИМ НЭГ БАЙР УНШААД БАЙХАД ШОРОН ШИГ ХҮМҮҮСИЙГ БАЙЛГАЖЭЭ. ХООЛ УНД ТААРУУ Л ГЭНЭ ХАЛААЛТ МУУ Л ГЭНЭ НИЙТИЙН ДУШТЭЙ Л ГЭНЭ ХУЛГАНАТАЙ Л ГЭНЭ БОХИР ЗАВААН Л ГЭНЭ БӨӨНӨӨР Л БАЙЛГАДАГ Л ГЭНЭ. БАС НӨГӨӨ ТАЛДАА ХҮМҮҮСИЙГ ТУСГААРЛАНА ГЭДЭГ АСУУДАЛТАЙ

Avatar

Amar 2020-12-01 124.158.81.27

Төр хариуцлагатай байсан шүү.Харин иргэд бид л өөрсдөө хариуцлага алдсан.Өдөр болгон маскаа зүү гэж гуйгаад байхад бид яалаа.Одоо ч хариуцлагаа сулруулахгүй байх хэрэгтэй байна.Нэг л хүн хариуцлага алдахад яаж байна даа.Айн.Ер нь бусдаас бус өөрсдөөсөө буруугаа хайж байх нь зөв.

Avatar

Zochin 2020-12-01 202.131.225.197

Mongol turiin baigaa baidal yag iimel bgamdaaa!!!! Ene ulsad emch tsagdaa, nar n neeh l ih uruvduuleh gesen ungu aysaar jaal PR hiigeel baidag unendee tsaanaa bol hunii erhiig saikhan zurchij bgamdaaaa!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж