Д.Луйзтай мөргөлдсөн Р.Жименез тархины хагалгаанд оржээ | News.MN

Д.Луйзтай мөргөлдсөн Р.Жименез тархины хагалгаанд оржээ

Д.Луйзтай мөргөлдсөн Р.Жименез тархины хагалгаанд оржээ

Д.Луйзтай мөргөлдсөн Р.Жименез тархины хагалгаанд оржээ

Английн Премьер лигийн аравдугаар тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр/2020.11.30/ явагдлаа. Энэхүү тойргийн хүрээнд Арсенал баг талбайдаа Вулверхэмптон Вандерерс багийн хүлээн аван тоглож, 2-1 гэсэн харьцаатай хожигдсон юм. Талбайн зочдоос Педро Нето, Даниел Поденсе нар гоол оруулсан бол Арсеналаас Бразил хамгаалагч Габриель багийнхаа ганц гоолыг оруулжээ.

Тоглолтын нэгдүгээр үеийн 13 дахь минутанд Арсеналын хамгаалагч Давид Луйз болон Вулверхэмптоны довтлогч Раул Жименез нар агаарт бөмбөгний төлөө тэмцэхдээ хоорондоо мөргөлдөж, Раул Жименез эмнэлгийн тусламж авч, хүчилтөрөгчийн багтай, дамнуургын тусламжтай талбайг чөлөөлсөн юм.

Харин Давид Луйз толгойндоо боолттой тоглолтыг үргэлжлүүлсэн. Раул Жименез шууд Лондон хотын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний гавлын яс цуурч, яаралтай хагалгаанд оржээ.

Вулверхэмптон Вандерерс багийн мэдэгдэлд “Раул өнгөрсөн шөнө хагалгаанд орж, биеийн байдал нь тогтвортой байна. Тэр ойрын хэд хоног эмч нарын хяналтанд байж, эмчилгээ хийлгэх болно. Багийн зүгээс Арсенал багийн эмч нарын алба болон эрүүл мэндийн байгууллагынхан, эмнэлгийн ажилчид, хагалгаа хийсэн эмч нарт талархаж буйгаа илэрхийлж байна" гэжээ.

Вулверхэмптон багийн ахлах дасгалжуулагч Нуно Эсприто Санто тоглолтын дараа “Би эмч нарын ‘улаан код’ гэж ярихыг сонссон. Үнэхээр тааламжгүй мэдрэмж төрсөн. Зүгээр л цочролд орчихсон. Та нар манай багийнхны царайг харсан ч болоосой. Үнэхээр ноцтой нөхцөл байдал үүссэн, цочирдом, аймшигтай байлаа” хэмээжээ.

Давид Луйзыг аймшигтай мөргөлдсөнийхөө дараа тоглож байхыг харсан Английн хөлбөмбөгийн домогт тамирчин Алан Ширер “Хөлбөмбөгт бодитой хандаж, сэрэх цаг болжээ. Үнэхээр энэ бэртэл гэмтлийн асуудлыг нухацтай авч хэлэлцэж, ирэх сар биш одоо шийдэх хэрэгтэй. Энэ асуудал үнэхээр удлаа. Хөлбөмбөгийн зарим журмууд үнэхээр хүлээн зөвшөөрөхөд бэрх байна” хэмээн ярьжээ. Түүний хувьд Давид Луйзыг мөргөлдсөнийхөө дараа тоглосныг шүүмжилж, түүнд үргэлжлүүлэн тоглох зөвшөөрөл олгосон тоглолт хариуцсан комиссарыг буруутгаж байгаа аж.

Талбай дээр байсан тоглогчид хоёр тоглогчийг мөргөлдөхийг хараад үнэхээр цочролд орсон гэнэ.

Вулверхэмптон багийн ахлагч КОНОР КОАДИ:

-Тэд мөргөлдөөд газар унахад бид үнэхээр санаа зовсон. Тэд үнэхээр аймшигтай мөргөлдсөнийг бид шууд л ойлгосон. Бүх зүйл эргэн хэвийн болно гэж найдаж байна. Үнэхээр харахыг хүсээгүй зүйл байлаа. Раулын хажууд чухал хүмүүс нь байгаад баяртай байна. Түүнийг эмнэлэгт ухаан орж, амьсгалж байгааг мэдэхэд таатай байна.

Арсенал багийн ахлах дасгалжуулагч МИКЕЛ АРТЕТА:

-Би талбай дээрх тоглогчдын царайг хараад цочролд орсон. Үнэхээр ноцтой мөргөлдсөн учир Раулд санаа зовж байлаа.

Вулверхэмптон багийн довтлогч ПЕДРО НЕТО:

-Бага зэрэг санаа зовж байлаа. Би тэдний мөргөлдөхийг хараагүй ч сонссон. Раулыг хурдан эдгэрч, бидэнтэй буцаж нэгдээсэй гэж хүсч байна.

Арсенал багийн хагас хамгаалагч ЖОЕ УИЛЛОК:

-Багийнхаа өмнөөс болон хувиасаа Раул Жименезэд санаа зовж буйгаа илэрхийлж байна. Түүнийг хурдан эдгэрнэ гэж найдаж байгаа. Аймшигтай осол байлаа. Давид Луйз зүгээр болсон харагдсан. Түүнийг хувцас солих өрөөнд харахад сайн харагдаж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

guest 2020-12-01 192.82.73.12

Хименез гэж бичнэ. Эргүүгийн туйл сэтгүүлч редактороо.

Avatar

Зочин 2020-12-01 103.26.194.68

News сэтгэгдэл битгий устга л даа. Танай сэтгүүлч нэртэй нөхрийн алдааг л хэлсэн шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж