Хүн амын орлогын албан татварын илүү төлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүн амын орлогын албан татварын илүү төлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Хүн амын орлогын албан татварын илүү төлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75 396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн  бөгөөд нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 3453 татвар төлөгч буюу 1,7 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм байна.

Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн, нийслэлийн 1-р ээлжийн 11 727 иргэний баталгаажуулсан илүү төлөлтийг 3 дугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны татварын тайлангаар баталгаажсан илүү төлсөн татварыг 1-р ээлжинд буцаан авах иргэдийн нэрсийг энд дарж үзнэ үү.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Би ТҮЦ ажилуулдаг. 2016-03-14 202.21.106.146

Би ТҮЦ ажилуулдаг. Гэтэл ардчилсан орны маань төрийн ажилтнууд өдөр болгон, төрийн нэр барьж орж ирээд л ийм ч бн, тм ч бн бүгд л болохгүй бн. Шаардлага хангахгүй бн гд л торгоод л.. Шаардлагыг нь хангая гд банкнаас нь зээл авьяа гэхээр орлого чинь хүрэхгүй бн гэнэ.Гэр бүлийн хүнээ барьцаанд нь тавь гэнэ. Даварсан АРДЧИЛСАН ЭДИЙН ЗАСАГ ВЭ? Надад битгий садаа бол......... Би монгол ХҮН. ТҮЦ-ээ ажиллуулаад тайван, гэр бүлээ тэжээгээд амьдармаар байна. Бас дахин .Надад битгий садаа бол

Зочин 2016-03-14 103.229.123.179

юу солиороод байгаам бэ? наад чинь илүү төлөлт биш шүү дээ... нэг удаагийн татварын буцаан авалт..

Илүү төлөлт 2016-03-14 202.131.226.86

Угаасаа хуулинд анх удаа орон сууц худалдан авсан иргэний 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлнө гэчихсэн байхад төлчихөж байгаа юм чинь илүү төлөлт шүү дээ. Тэрийгээ буцааж авч байгаа юм.