"Төр эдийн засгаа царцааж, ААН-үүдээ бодитой дэмжихгүй байна" | News.MN

"Төр эдийн засгаа царцааж, ААН-үүдээ бодитой дэмжихгүй байна"

"Төр эдийн засгаа царцааж, ААН-үүдээ бодитой дэмжихгүй байна"

"Төр эдийн засгаа царцааж, ААН-үүдээ бодитой дэмжихгүй байна"

Хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд нийт аж ахуй нэгж /ААН/-ийн 66 хувь нь бүрэн зогсолт хийж, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж байгаа бол үлдсэн хоёр хувь нь хэвийн ажиллаж байгааг МҮХАҮТ-аас хийсэн судалгаанд дурджээ.

Энэ үед 855 мянган хүн ажилгүй, өдөрт 755 тэрбум орлого тасалдаж буйг МҮХАҮТ-аас тодотгов.

Энэ сарын 12-оос хойш 152 мянган ажлын байр хумигджээ. Хэрэв хөл хориог дахин нэг сараар буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгавал ажилгүйдэл 432 мянга болж нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Хэрэв гурван сараар буюу ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилбэл 505 мянган хүн ажилгүй болох аж.

Судалгаанд хамрагдсан ААН-ийн 53 хувь нь 1 хүртэлх сарын хугацаанд өөрийн нөөцөөр ажлын байраа хадгалах боломжтой гэж хариулсан бол, 31 хувь нь 1-3 сар, 8 хувь нь 4-6 сарын хугацаанд урсгал зардлаа төлөх боломжтой гэжээ.

Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банк хүндрэлтэй нөхцөл байдалд бизнесийн байгууллагуудад олгосон зээлийн төлөлтийг хойшлуулсан шийдвэр гаргаагүй. Энэ нь Засгийн газар  бизнесийн байгууллагуудаа дэмжихгүй байна гэсэн шүүмжлэлд өртөж буй. Иймд Хөгжлийн банк бизнесийн зээл хойшлуулах хүсэлтүүдийг яаралтай шийдвэрлэхийг ААН-үүд хүсч байна.

Мөн онцгой нөхцөл байдлын хүрээнд нийтийн хөл хорионы шийдвэрийн дагуу зогссон хугацааны зээлийн хүүг төр даах боломж байна уу. Банкууд ч гэсэн аж ахуйн нэгж тул дангаараа энэ зардлыг даах боломжгүй, хадгаламжийн хүү зогсохгүй тул зээлийн хүү зогсох нь банкуудаа эрсдэлд учруулна. Энэ үеийн эрсдэлийг төр дааж энэхүү хугацааны зээлийг хүүг Засгийн газар банкуудад төлөх боломж байгаа юу гэдэг асуултыг  ААН-үүд төрд тавьж буй.

Учир нь ААН-ийн 72 хувь нь бизнесийн зээлтэй бөгөөд хэмжээгээр нь ангилбал 16 хувь нь 50 хүртэлх сая төгрөг, 24 хувь нь 50-100 сая, 31 хувь нь 100-500 сая, 20 хувь нь 1 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний зээлтэй байна.

Тиймээс татвар НӨАТ, НДШ, зээлийн эргэн төлөлт, хүү, түрээсийг хөнгөлөх, ААН-ийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг чөлөөлөх зэрэг төрийн бодит дэмжлэгийг хүсч байна. Энэ талаарх бизнес эрхлэгчдийн байр суурийг сонслоо.


Үл хөдлөх хөрөнгө /ҮХХ/зуучлалын “UA Properties” компанийн захирал А.УРАНГОО: Барилгын зээлийн хүүг тэглэх зохицуулалт хийх шаардлагатай 

-Хөл хорио тогтоосон болохоор манай салбар УОК-ын шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоосон. Ихэнх хөрөнгө оруулсан төслүүд хүүгийн хохирол амсч байна. Оны эхнээс хөрөнгө оруулалтаа зогсоосон гэж үзвэл өмнөх жилд хөрөнгө оруулсан төслүүд бүтэн жилийн хүүгийн алдагдалд хүрээд байна. ҮХХ зуучлалын салбар талаасаа бол өндөр үнийн дүнтэй бүтээгдэхүүн зарж борлуулах, мэдээлэл дамжуулах үйлчилгээ. Оны 8-12 сар бол бидний хувьд борлуулалт өндөртэй сарууд байдаг. Байгууллагын маань хувьд анх байгуулагдсан цагаасаа эрсдэлийн сан үүсгэж эхэлсэн болохоор бид бодлогынхоо хувьд алдагдалтай зүйл бол гарсангүй, харин борлуулалтын орлогоороо цалинждаг агентуудын хувьд хүнд тусч байгаа байх. Бид энэ сарын цалингаа тавьсан, сүүлийн хагаст бол ажилтан болгондоо сарын хүнсээ базаах Имарт-ын бэлгийн карт илгээсэн. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид бид шаардлагатай барилгын төслүүдийг санхүүжүүлээд, заримыг нь худалдаж аваад явдаг. Санхүүжүүлж буй төслүүд маань ихэнх нь банкны зээлтэй холбогдсон байдаг. Барилгын салбар өөрөө чамгүй хөрөнгө шаарддаг болохоор зээлийн хүүг болон ажилчдын цалингийн татварыг тэглэх зэрэг зохицуулалт хийх шаардлагатай.  Ингэснээр  компаниудын алдагдлыг дунджаар 15 хувиар багасгах шийдвэр болно.

“Faro education” англи хэлний сургалтын төвийн захирал Б.ИДЭР-ОД: Төр эдийн засгаа 100 хувь царцааж   гарзтай менежмент явуулж байна

-Хатуу хөл хориог тогтоосон нь нийтийн эрүүл мэндийн төлөөх зөв шийдвэр гэж харж байгаа. Энэ утгаараа хөл хорионоос үүдэж хохирол амслаа гэж гомдолмооргүй байна. Гэхдээ бусад орны жишгийг харахад хэдийгээр төрөөс нь нэгдсэн арга хэмжээ авч байгаа ч гэсэн ажлын байр, иргэдийнхээ цалин, орлогыг давхар харгалзаж авч үздэг. Тухайлбал, Япон, Солонгос зэрэг орнууд хөл хориог тогтоохдоо маш ойлгомжтойгоор буюу нэг, хоёр, гурав гэх мэт үеүдэд хуваасан байдаг. Энэ нь хүмүүст ажил, амьдралаа төлөвлөх боломжийг илүү олгодог. Нөгөөтэйгүүр, төрийн бодлого шийдвэр нь маш тодорхой байдаг. Жишээ нь, хүн амын хэдэн хувь нь халдвар авбал хөл хорионы хоёрдугаар үе рүү орно шүү гэх мэтээр урьдчилан тодорхой болчихдог учраас ажил олгогчид ч бэлдэх хугацаатай  болдог. Гэтэл манайд эсрэгээрээ гэнэтийн бөгөөд наашаа, цаашаа хувьссан шийдвэрүүд гардаг нь бизнес эрхлэгчид ажлаа төлөвлөхөд маш хүндрэлтэй байна. Манай сургалтын төвийн тухайд хичээлүүд онлайн горимд шилжсэн. Сургалтын төвийнхөө түрээсийг жилээр нь төлчихсөн учраас хөл хорионы өдрүүдэд түрээс сул гүйж байна. Хоёрдугаарт, эдийн засагтаа эрсдэл, хохирол бий болгож хөл хорио тогтоож байгаа атлаа хөдөө орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулахдаа хоорондоо тэврэлдэх шахуу болж хэдэн зуугаар нь цуглуулж аюулгүй горимыг алдагдуулсан үйл ажиллагааг төр өөрсдөө хийгээд байгаа нь эдийн засгийн гарз хохирлыг улам бий болгож байна. Ингэх байсан бол хөл хорио тогтоох шаардлагагүй шүү дээ. Халдвар авсан хүмүүсийн мэдээллээс харахад хяналтыг бүрэн хийж чадахгүй байгаа хэрнээ нөгөө талдаа эдийн засгаа 100 хувь царцааж байгаа нь төр гарзтай менежментийг явуулж байна. “Иргэдийг дархлаагаа дэмж” гэж ЭМЯ-наас байнга мэдээлдэг атлаа төрийн шийдвэрүүд нь иргэдийн дархлааг муутгаж байна. Жишээ нь, шөнөөр хүнсний түгээлтийг явуулна гэх мэт логикийн алдаатай шийдвэрүүд гаргасныг хүн бүхэн мэднэ. Ажлын байр царцана гэдэг нь мөн өрхийн орлого царцана гэсэн үг. Иргэн бүрийг дэмжихгүй юм гэхэд ядаж ажил олгогчдыг нь дэмжээд өгвөл тухайн ААН цалингаа 50 хувь олгох гэж байсан бол 80 хувиар олгоно. Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар зэрэг компанийн зардлуудыг хамгийн бага хэмжээгээр тогтоож өгвөл бодит дэмжлэг болж чадна. Өнгөрөгч аравдугаар сараас эхлэн ААН, даатгуулагч тус бүр 5 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ч энэ нь хангалттай дэмжлэг биш. ААН-ийн НДШ-ийг тэглэх зэрэг компанид шууд ирдэг зардлуудыг хамгийн бага хэмжээнд бууруулах шаардлагатай.  Ингэснээр ААН-үүд ажилчдынхаа цалинг 50 хувиас дээш олгож чадна. Энэ байдлаар үргэлжилбэл жижиг, дунд бизнес эрхлэгчид гурван сар л тэвчих байх. Түүнээс цааш байдал үнэхээр хүндэрнэ.

“Exclusive” компанийн захирал Г.МАЙЦЭЦЭГ: Түрээс болон банкны зээлийн хүүг царцаавал ажил олгогчид гэртээ тайван сууж чадна

-Манай компанийн хувьд цар тахлын үед exMed бренд буюу халдвар хамгааллын хувцас үйлдвэрлээд эхэлсэн. Бид эмнэлгийн хувцас үйлдвэрлэх эрхээ өнгөрөгч аравдугаар сард авсан. Монголдоо анх удаа дэлхийн стандартын дагуу, ВАКУМ хамгаалалтын хувцсыг үйлдвэрлэхийн тулд сүүлийн найман сар уйгагүй бэлтгэл ажлаа хангасан гэж хэлж болно. Дэлхийн брендүүд ч гэсэн цар тахлын үед маск хамгаалалтын хувцас хийж байгаа шиг бид exMed брендээ гаргаснаар ажлын байраа хадгалж үлдэж чадсан. Гэвч нөгөө талд хөл хорионы улмаас санхүүгийн хямралд орж ажилчдаа цомхтгож байгаа олон компани бий. Энэ үед төр зөв бодлого шийдвэр гаргаж ААН-үүдээ авч үлдэх цаг нь. Хатуу хөл хорионд үндсэндээ 20 гаруй хонож байна. Дахиад 10 хоногоор сунгачихлаа. Энэ хугацаанд ААН-үүдээ яах вэ гэдэгт эрх баригчид хариулт өгсөнгүй. Хүмүүс хөл хориог эсэргүүцэж байгаагийн шалтгаан нь амь насандаа хайргүйдээ биш шүү дээ. Өрх бүр, ААН-үүдэд өнөөдөр тулгарч байгаа асуудал нь өр зээл, банкны хүү, түрээс. Иргэдийнхээ хөл хориог хязгаарлаж, тэг зогсолт хийчихээд байгаа атлаа ААН-ийн хувьд тэг зогсолт хийгээгүй. Үнэхээр тэг зогсолт хийж байгаа бол ААН-үүдийн түрээс, цахилгаан дулаан, банкны өр, хүү энэ бүхэнд тэг зогсолт хийх ёстой. Ингэж байж иргэд болон бизнес эрхлэгчид санаа зовох зүйлгүйгээр гэр гэртээ байж чадна. “Гэртээ бай” гэж хэлж байгаа бол ард нь санхүүгийн хөшүүрэг байх ёстой. Түрээс болон банкны зээлийн хүүг нь царцаавал ажил олгогчид гэртээ тайван сууж чадна. Хөл хорионы үед иргэн, өрх бүрт халамж өгөх хэрэгтэй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох гэсэн санал бол маш зөв. Энэ бол иргэд болон ЖДҮ эрхлэгчдийн аль алийг нь дэмжсэн зөв халамжийн бодлого. Хөл хорионоос өмнө аливаа халамжийн мөнгө Эрээний бараа болж байсан бол өнөөдөр цар тахлын үед халамжийн мөнгө дотооддоо үлдэнэ, үндэсний үйлдвэрлэгчдэд очно гэсэн үг.

Эрүүл мэнд чухал уу эсвэл эдийн засаг чухал уу гэдэг сонголт хийж байна. Эрүүл байхын тулд эдийн засгаа сул хаяж болохгүй.  Такси үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг нээх хэрэгтэй. Хөрсөн дээрээ буусан шийдвэрүүд төрөөс гарахгүй байна. Энэ үед төр мэдрэмжтэй, соргог байх ёстой. Дэлхийн улс орнуудын жишгийг харахад эдийн засгаа дэмжихийн тулд нэг бол иргэддээ мөнгө тарааж байна. Мөн хүүгүй, барьцаагүй урт хугацааны зээлийг ААН-үүдэд олгож байна. ААН-ийн ард ажлын байр бий, ажлын байр болгоны цаана иргэн, өрхийн амьдрал яригдана. Саяхан Засгийн газраас танилцуулсан 23 багц арга хэмжээ дотор ажил олгогчид руу чиглэсэн нэг ч дэмжлэг алга. Өнгөрөгч гуравдугаар сард коронавирусийн халдвар дотоодод гараагүй байхад ААН-ийн НДШ-ийг тэглэсэн, мөн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй зэрэг зөв шийдвэрүүдийг төрөөс авсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал хүндэрчхээд байхад ажил олгогчдыг дэмжсэн бодлого гаргасангүй. Ийм цаг үед ажлын байр бий болгож буй ААН-үүдээ төр нь дэмжих ёстой байтал эсрэгээрээ татварын дарамт учруулж байна. Бидэнд бага хүүтэй зээл олгоно гэдэгт би хувьдаа итгэхгүй. Яагаад гэвэл арилжааны банкууд ч гэсэн бидэнтэй адилхан  хувийн хэвшил.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иб 2020-12-01 64.119.26.23

Урангоо нь л дажгүй бусад нь мэдэхгүй энэ нэг мангар пацаан юу ч билээ дээ

Avatar

/*-*/ 2020-12-01 49.0.212.165

Энэ 3 л хэлж байгаа болохоос үнэн үг.

Avatar

Зочин 2020-12-01 87.66.142.201

Korona orjvirwel buh yum OK beltgeltei bga geed l bsan odoo ene uls ediin zasgiin hyamrald orchihoj bga yumu, arsi ch de archaagui yuma, delhiin uchnuun uls ornuud korona geed genet karantilagdaad bolood l bna, ene ni uls ornoo zuv udirdaj awch yawaa medleg bolovsroltoi humuus. Getel mongol delhiid korona garsnaas hoish 10 sarin dara halut mulit karantiilaad iim baidald orloo gejuu

Avatar

Зочин 2020-12-01 202.21.107.121

ХУВИЙН КОМПАНИУД БОЛ ЯРШИГ Л БАЙНА НЭГ ИХ Л ГУНШИГАНАСАН ЮАНУУД БОЛЬДОО …АЖИЛЧИН ХҮНИЙ ЦАЛИН ТАНЫ КОМПАНЫ БАРАА БҮТЭЭГДХҮҮНИЙ ӨРТӨГТ ЧИНЬ ШИНГЭЭД Л АЛЬ ЭРТ ЖИЛИЙГЭЭД ЯВЧИХСАН..АЖИЛЧИНГ ЗАХИРАЛ ТА МӨНГӨ ОЛОХЫН ТУЛД ГУЙЖ ГУВШИЖ АВДАГ БОЛОХГҮЙ ХАЛЧИХ …ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ЦАЛИН ХУЛХИДДАГ КОМПАНИ МОНГОЛООР ДҮҮРЭН…ИРГЭН МОНГОЛД ГАЗАРДАНА ГЭЖ БАЙХГҮЙ АМИА ТЭЭГЭЭД ЯВАХ ОЙЛГОМЖТОЙ…АЖИЛЧИД ХЭЗҮҮДЛЭЭ ГЭЭД Л КОРОНОГООР ДАЛИМДУУЛЖ ТӨРӨӨС МӨНГӨ ХУНА ГЭВЭЛ ГУЦАА ГУЦ…

Avatar

Зочин 2020-12-01 192.82.74.56

Гэнэн хонгоруудаа: Хөл хориог тавьж болно. Бизнеснүүд эхэлж болно. Тэгээд коронавирус гал түймэр адил дүрэлзэн асч эмнэлэг ачааллаа даахгүй уналтад орж, одоо ажиллаж байгаа хүнсний бүх үйлдвэрүүд, нүүрсний экспорт хүртэл бүгд зогсч цөөн хүн амтай Монгол улс сүйрмой. Все понятно! Тиймээс битгий унгас алдаад байлдаа. Юм болгоны битгий хялбарчил. Гүнкгий ухаж бодмой

Avatar

Зочин 2020-12-01 192.82.74.56

Амьдрал мэдэхгүй гэнэн хонгорууд. Энэ үе бол дайны нөхцөл байдал тиймээс хохирох нь хохироод л дуусна. То есть золиос. Улсын төсөв чинь дөнгөж 4 тэрбум доллар шүү дээ. Дэмжих мөнгө байхгүй. Улсын төсөв чинь өөрөө COVID-19 цар тахалд хамгийн хүнд нэрвэгдчихээд байна. Мөнгө хэвлэж болно, зээлийн хүү тэгэлж болно. Хайпер инфляци болж, банкны салбар сүйрнэ. Ингээд хэзээ ч сэхэл авч чадахгүй гээр дуусна.

Avatar

хүннү 2020-12-01 202.179.24.244

Бүр гудамжинд хаясан. Хувиараа бизнес хиыж хувиараа НДШ төлдөг иргэдийг яагаад бодохгүй байгаа юм.Тэдний машинд QR код өгөхгүй байна. Ковидыг далимдуулж хотын түгжрэлтэй л зууралдаад байх юм. Нийслэл маш муу зохион байгуулж байна.

Avatar

bimbara 2020-12-01 192.82.71.24

uhechil dee uhechib dee. muu hogin arhichin bobochin mine yasan arhi uuh gejinuu. odoo baga hangaida ochood uu daa. bid anhaa totoo naku shornd ugsund shuu.

Avatar

Зочин 2020-12-01 192.82.78.187

Битгий шаацгаа. Мал дээрээ очих гэхээр бараг бүх аймагт ковид тарчихлаа саяны атом молекул тоглоомноос болж. Гудамж цэвэрлэх нь битгий хэл хороолол дотроос гаргахгүй байна. Төрөөс мөнгө шаая гэж байгаа биш наад алцан шийдвэрүүдээ болиооч гээд байна сдакуудаа. Баян нэгэн нь хадгаламжаа цуслаад. Ядуу халамжаа цуслаад. Төрийн алба нь цалин халамж бонусаа авчаад болчоод байна. Өдрийн орлоготой нь яахын. Сайга Вепрь ээ аваад үхвэл тулалдаж байгаад үхнэ шүү ухна уудаа

Avatar

Зочин 2020-12-01 202.179.24.244

ө

Avatar

Зочин 2020-12-01 192.82.71.24

muu laaran jinmger hurdan uhel dee. odoo bodhod iim baij boldinmu neeh hudalaa tom baaan uhejinuu uhtel uhtele.geel uhe;l de uchiohel dee.
chi iim baij bitgi orshoolin yal guigarai anhaa chamd heljna.

Avatar

anhaa and bobko 2020-12-01 192.82.71.24

jingerin hure hure bas dahail oril doo uhtele bas dahiad oril doo geed helebl odoo dahaid galzuuraad uhdiin bolobuu.odoo uhtel tolol doo.uhsen uhtele hure ezeg hure j****r sharad idel de. ene bolobson soyoltoi yabdal mon uu. ee chabas daa budjab budhu im hogina sragiin shese baij yunda hund zandardiin boldoo.chi hodooni uhteel shdee.

Avatar

Зочин 2020-12-01 122.201.22.180

URANGO SUKA TARHI UGAHA ZOGSO CHI TURJ UHLE YU s****m

Avatar

en 2020-12-01 202.9.46.251

ene heden bayn zalitai luiwarchinguuud yu neheeed bainaaaa zeeeleee tol lalaruuudaaaa

Avatar

Зочин 2020-12-01 202.55.188.46

Humuusiig tsalingui dagaldan gej 2-3 saraar eeljilj solij unegui ashiglachaad huuguud yavuuldag tsalingaa ch ugduggui kompaniin ezduud olshirjee

Avatar

ard 2020-12-01 202.21.102.231

Zaluus ch yalgaraad ehleleedee

Avatar

Хотын уугуул иргэн 2020-12-01 64.119.19.195

Битгий гоншигноод бай. Хэний төлөө бизнес хийгээд байаа юм бэ. Өөрсдийнхээ төлөө. Ашиг олохоор өөрөө халааслаад, бэрхшээл тулгархаар төр дэмжихгүй байга гээд гоншигнохоо больмоор юм. Мундаг яриад байдаг ЭРСДЛИЙНХЭЭ ТӨЛӨВЛӨГӨӨГ хэрэгжүүлээч. Чадахгуй бол дампуурлаа зарлаад өөр хийж чаддаг юмаа хий. Мал дээр гар.. Гудамж цэвэрл…Цаана хийх ажил их байна.

Avatar

zochin 2020-12-01 122.201.24.154

YUM KHIIJ BUY YUM BOL UURSDUU BUKH YUMAA DAAGAAD YAWAKH CHADAL UKHAAN ALGA UU? TA NAR UURSDIINKHUU TULUU YUM KHIIJ BAYGAA YUM BAYGAA BIZ DEE

Avatar

Зочин 2020-12-01 103.229.122.61

Power of money printing bhgui ulsad b***** archih tsaas hevleh geed bgaa bol bas bolno shd

Avatar

Зочин 2020-12-01 103.229.122.61

Эд нар үг хэлэх ч яамай байнаа

Avatar

zochin 2020-12-01 64.119.20.60

ta nar shig yum nar ediin zasag yrina gej yu bhahevdee bitgii tom tom bvltreed bai ok

Avatar

Зочин 2020-12-01 64.119.18.109

майцэцэн гэдэг хүүхэн айлгүүйтэхээ боль

Avatar

Чимэг 2020-12-01 192.82.78.142

Юугаа донгосоод байгаа тэнэгүүд цуглачихсан юм.ямар ч тэнэг хүн 10 сарын хугацаанд ирээдүйн эрсдэлээс хамгаалах аргаа хийчихсэн байгаа. Та 3 л чадаагүй юм байна. Тэгвэл өөрийн чинь арчаагүй байдлаас болж дээ дүү нараа.тэгчихээд худлаа юм бүү донгод. Мөнгөнөөс илүү эрүүл мэнд чухал. Битгий хувиа бод. Энэ хооронд хошин шогийн мэдрэмжээ дээшлүүлэх юм хийгээд байж болно шүү дээ унхиагүй эр минь. Тэнэг эмэгтэйчүүд ач нараа асарч тойл. Та нар чадахгүй л дээ харваас

Avatar

Зочин 2020-12-01 192.82.78.187

Өрхийн орлоготой улирлын шинжтэй ажил эрхэлдэг бичил бизнес эрхлэгчдээ шууд л золигт гаргаж байна. Амиа хорлоод үх гэж байгаам шиг. 10 хоногийн дараа ахиад сунгавал ангийн буугаа аваад ажлын байраө нээхээр гарна. Ямарч мэргэжлийн хяналт цагдаа нь ирээд зогсоож чадахгүй шүү. Нэг л үхэхээс хойш тэмцэж байгаад үхнэ. Болоо

Avatar

Зочин 2020-12-01 192.82.78.187

Яагаад эдгээр хүмүүс дуу хоолойгоо шүүмжлүүлээд ч болтугай хүргээд байгаад гайхах юм алга. ЗГ УОК шийдвэрүүд нь ямарч логикгүй аргацаасан төлөвлөгөөгүй уялдаагүй учраас л бухимдаад. Төр нь арга иргэдийнхээ өмнөөс ажил хийх гэж ухнатаж ядарч ялархаж бас уурлаж төрийн мөнгө ч гэх шиг коммунист суртал ухуулга хийж байгаа учраас. Нэгбол бөөгнөр. Нэгбол тусдаа ч гэх шиг атом молекулдаж тоглож байгаам шиг. Ийм юм бол төрд гадаадын топ сургууль төгссөн албан хаагчын хэрэг ч алг

Avatar

ИРГЭН 2020-12-01 150.129.142.31

ЦӨӨХӨН ИРГЭДЭЭ АЯТАЙХАН АВААД ЯВЖ ЧАДАХГҮЙ ТӨРИЙН ХЭРЭГ БАЙНА УУ. СҮҮЛИЙН 30 ЖИЛ ХҮЛЭЭЛЭЭ Ш ДЭЭ. ДАРГА НАР НЬ Л САЙХАН АМЬДРААД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭСВЭЛ ДАРГА НАРЫН ТӨР ЮМ УУ?????????

Avatar

Зочин уншигч 2020-12-01 103.229.121.164

сайн байна уу.Шуурхай мэдээ мэдээлэл иргэдэд хүргэдэг та бүхэнд энэ ѳдрийн мэнд хүргье.Манай компани аймагт хийсэн ажлынхаа үлдэгдэл мѳнгийг авах гэсэн Сангийн яам Тѳрийн сан нь аймагтаа эрхийг нь нээж ѳгдѳггүй.Ажилчдынхаа цалин хѳлсийг ѳгч чаддагүй, олон газарт барааны ѳр зээлтэй байдаг. Сангийн яамтай холбоо барих гээд чаддагүй утсаа авдаг амьд амьтан алга.Орон нутагт мѳнгѳ олгох эрхийг нь хурдан нээж ѳгѳѳчээ,үнэхээр хэцүү байнаа.Ѳр зээлэндээ баригдаж дууслаа.Энэ талаар асууж тодруулж ѳгнѳ үү.

Avatar

Зочин 2020-12-01 172.58.87.116

Yalgah geed baigaa yashkanuud ve?

Avatar

Зочин 2020-12-01 202.131.225.197

yu hiisen gej zugeer mungu avah geed baigaa har shaarnuud ve. bid ajillaj baina ta nar zugeer hutsalgui gertee suutsgaa

Avatar

Зочин 2020-12-01 66.181.161.3

МУУ ЭР ДАЙНД ХӨӨРНӨ ГЭЖ БОЛЖ БАЙНА. МАЙЦЭЦЭГ ГЭЛЭГ ЛУЙВАРЧИН ДУУГҮЙ ЗЭЭЛ ӨРӨӨ ТӨЛ. СУРГАЛТЫН БАГШ ҮС ГООСАЙХАН ДАМЧИД МИНЬ ЛУУГҮЙ ТЭВЧ. ОЛОНХИ ЧИНЬ ХАР ТАХАЛД ӨРТӨХ ГЭЭД БНА.. ВАКЦИНЖУУЛЖ АВАХАА БОД.

Avatar

Orc 2020-12-01 59.153.115.83

за, нйитлэлийг уншаад Байрны дамчин, Хэрэгтэй-хэрэггүй хэлний "багш" нар амаа нээдэг ч юу ч бил ээ гэж бодов. Майцэцэгийн хувьд бол хэлэх үг алга аа. Бүтээгдэхүүн гаргадаг хүн өөр л байна. Засаг дэмжих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-01 192.82.76.138

Дайнд хөөрсөн иймэрхүү их мэдэгчид, сагсуучууд цаашаа, хошин шогоо хийцгээ,, мэргэжлийнхэн үгээ хэл

Avatar

Зочин 2020-12-01 202.126.89.247

1, 2 р үе шат нь тийм байна гээд зарлах хэрэгтэй.Одоо 2.р үеийн 10 хоногтоо өвчлөл буурвал сулруулна гэж тооцсон байх ёстой.гэнэт гарч ирээд 14 хоног 10 хоног гэж ярих хэрэггүй байна.хажуугаар нь жонхуу дэлгэрсаыхан оргил ганбаа сдакууд үлгэрийн юм ярьж гарч ирдэг лалрын улс.

Avatar

иргэн 2020-12-01 202.179.8.118

цаг ороо бусгай болсон шинж байхдаа англи хэлтэй, шооч нөхөр эдийн засгийн яриад суух юмдаа хэлж байгаан ч гэж дээ жаахан англи хэлдээр юм уншиж байгаад ярих хэрэгтэй байсан юмдаа хөөрхий улс орны ирээдүйн талаар бодож байгаа зүйл гэж энэ хүмүүст алга өнөөдөр маргааш гэж бодох юм даа

Avatar

Зочин 2020-12-01 202.131.225.197

tom tom hutsniish

Avatar

Зочин 2020-12-01 66.181.188.117

Bitgii tenegteed vai. Tsar tahal bolj baihad yugaa demiireed baigaa yum be

Avatar

Зочин 2020-12-01 203.91.116.147

энэ 3 үлгэрийн баатар юугаа мэдэх вэ? дээ бас поп

Avatar

Зочин 2020-12-01 45.154.255.73

Зайлцсан малууд даа дундах эрэгтэй нь архи зардаг архиар хүмүүсийг угжиж гаагүй амьдардаг архи хаагаад ирэхээр хамгийн их хохирол амсаж орилсон дурак даа нөгөө оюунгэрэлийн хүүхэд билүү дээ.

Avatar

Зочин 2020-12-01 43.228.131.110

Энэ мангар бацаан одоо бас юу вэ дээ. Тэр хошин шогоо л ярина биз.

Avatar

Зочин 2020-12-01 150.129.143.75

Майцэцэг үнэн тэнэг авгай зайлдаа

Avatar

Зочин 2020-12-01 150.129.143.75

Идэр-Од маш цэгцтэй зөв ярьлаа энэ л байхгүй эмх журам,гаргасан шийдвэр нягт байх

Avatar

Зочин 2020-12-01 202.126.89.234

usa, europ shig naana ni tsutsalj hyanaltaa aldchihaad bain bain hol horio togtoogood ch diilj chadahgui olon hunee aldah baisan yumu.

Avatar

уншигч 2020-12-01 192.82.76.72

ААН-үүд гэж энэ хэдэн хүн шүү дээ яг нариин дээрээ цалингаа шударга өгч чадахгүй татвараа төлж байгаа болов уу юу л бол

Avatar

Хориогоо цуцал аа . 2020-12-01 122.201.31.218

Хариуцлагаггүй ажилсан төр болон албан хаагчдаар 1 сая хүний сарын орлого цалинг төлүүлье ээ . Мөнгө бол байгаа шүү дээ . Оффшорт 17 тэрбум доллар байна . Ундармаа гэдэг хүнээс 340 тэрбум буюу 120 сая доллар аа авна . Мянганбаяр Номтбаяр нараас лицензүүд ээ авцгаая .

Avatar

Зочин 2020-12-01 202.21.109.50

“UA Properties” компанийн захирал А.УРАНГОО chi bol zailarai teneg geeccchiii ul hodloh zardag nertei hudlaa dalchignaad video ene tend garch ireed laitai tneg shaas une hud huuhen

Avatar

Зочин 2020-12-01 43.242.243.198

Энэ Майцэцэг гэж тэнэг юм үргэлж тэнэгтэх юм аа.

Avatar

Хориогоо цуцал аа . 2020-12-01 122.201.31.218

Хариуцлагаггүй ажилсан төр албан хаагчдаар 1 сая хүний сарын орлогыг төлүүлнэ дээ . Мөнгө байхгүй биш байнаа хөө . Оффшорт 17 тэрбум доллар байна . Ундармаа гэдэг хүнээс 340 тэрбум буюу 120 сая доллар аа авцгаая . Мянганбаяр Номтбаяр нараас лицензүүд ээ авцгаая . Мөнгө байгаа шүү .

Avatar

Хориогоо цуцал аа . 2020-12-01 122.201.31.218

12 сарын 1 дээ хэлсэнээрээ хориогоо цуцалаа ч ээ . Төрийн ажилд хэлсэн амалсан бол яг таг 100 % биелүүлэх л ёстой .

Avatar

санатал нь сайхан бичээч бизнесмэнүүдээ 2020-12-01 185.22.174.151

Та нар ашигтай ажилласан гээд ард түмэнд үнэгүй үйлчилгээ үзүүлж байсныг санахгүй байна … санатал нь сайхан бичээч бизнесмэнүүдээ

Avatar

Yay 2020-12-01 98.253.30.34

Yag boldog 3 n huneesee sanal sonsoj dee, angliara ch oligtoi yarij chaddgui angli helnii bagsh, ymar ch business hiih bolovsrol medeleggui oedoljin, surtei zarsan bairgui baij sumo buhchuudtei boh barildaj tanigdsan realtor.

Avatar

Хошин шог яридаг залуу мөн үү 2020-12-01 103.50.207.150

энэ нэг онигор нүдтэй залуу чинь зурагтаар хошин шогг яриад байдаг хүүхэд мөн үү

Avatar

Зочин 2020-12-01 43.242.243.91

zeelee tulduggui erguu awgai bn shudee. chi bitgii hutsaa

Avatar

Иргэг 2020-12-01 66.181.161.49

Онцгой байдалд онцгой арга хэмжээ хэргтэй Энд хамгийн их нэрвэгдэж байгаа хүмүүс бол төрд улсад улсын болон орон нутгийн байгууллага компануудад ажуилладаггүй тэтгэвэр авдаггүй малгүй тогтмол ажилладаг хувийн комдауудад ажилладаггүй зөвхөн өөрөө өдөр ыолгоны амьдралаа зохицуулпагхэнд дараа болдоггүй хэсэг юм Эдэнд тусгайлаг бүртгэл явуулөад сард гэр бүлп нь 500000 төгрөг өгвөл болно доо

Avatar

Зочин 2020-12-01 64.119.25.249

Ene niitlegdsen humuus hulgain munguur amerikt surch terniigee mash sain end heregjuulj bui naimaachdyn tuluulul. Uur yum hiij chadahgui.

Avatar

Зосн 2020-12-01 66.181.189.84

Tom baahaa bol uvchin tom hureegeer delgervel enenees ayaultai.

Avatar

Зочин 2020-12-01 64.119.25.249

Ene odoo yamar hachin humuuseer yaritslaga uguuleed bgaan, news.mn?!
Ene Urangoo geed durvud zuuch busdyn mungiig yaaj salgah ve gesen, uuriiguu hudlaa magtaj reklamddag yavdag, hudlaa yaridag aimshgiin shunalyn tulam naimaachin shd. Neg german setguulch unuugiin huuramch mongolchuudyn tuhai niitelsen dund ene nuhur orson bsnyg uurchilj minii tanidag german namaig chuham magtaj bichjee. Bayarlalaa geed l postloh jisheetei. Naanaa ineesen jinhene shulmas!!!

Avatar

Зочин 2020-12-01 64.119.25.249

Iim yumnuudyg niitleheseesee icheech, news.mn!!!!

Avatar

Зочин 2020-12-01 66.181.180.73

I.

Avatar

йыа 2020-12-01 103.11.195.34

х** болоогүй байж том том баасан сүгнүүд эд нарт хэдэн хүний амь хамаагүй л д Нэр хүнд Мөнгөнөөс нүдээ өгөх залуучууд байна

Avatar

Зочин 2020-12-01 66.181.187.147

Эрүүл мэндийн яамны алдааг бүх монголчууд үүрч байна даа

Avatar

Зочин 2020-12-01 122.201.22.180

TA NAR MONGOLD HEREGGUI z**l SUKA

Avatar

Зочин 2020-12-01 202.55.188.109

ene ued bankuud yamar neg shalguurguigeer baritsaa n baigaa bol zeeliig n olgoh shiidver gargaj teriig n tor batlan daah bolomj bna uu

Avatar

Зочин 2020-12-01 66.181.177.183

МАН ын хан худлаа нялганаад эрхэм сэтгүүлчээ та бүхэндээ баярллааа гээд л, та нар сонгуульд л ялах ганц зорилттой энэ улсыг яаж зөв удирдах яавал хөгжүүлэх тухай бодол ч алга бодлого нь бас алга ингэж байхаар цэгцтэй түрүүчийн эрх баригч АН шиг үлдэцтэй 1,2 ажил хийгээч ядаж л ebarimt. Төрийн нэг цэгийн үйлчилгээ, гм ажил хийх хангалттай хугацаа өнгөрлөө юу ч хийсэнгүй,ЖДҮ дэж улсын мөнгө хувааж завших сүргээрээ ажилд томилогдох өөр юм мэддэггүйг чинь харлаа эртхэн УИХ тарьсан дээр дээ,

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-12-01 202.9.46.9

МАН нэр хүнд хүчтэй унах шалтгаан бол эдийн засагаа дэмжээгүй бодлогын алдаа Хамгийн олон хүн ажиллдаг хамгийн олон гэр бүлийг тэжээдэг төрөөс хэзээч тенднр зээл тусламж авдаггүй ждү хувиараа бизнэс эрхлэгчидийг тэр чигт нь хөсөр хаясан тул 21 24 оний сонгуульд сонгочдийн санал ХҮН намд очих нөхцөл бүрэлдээд байгаа ,,,БИЗНЭС ЭРХЛЭГЧДЭД ажилчдынхаа цалинг олгох боломж өгөхийн тулд төр өөрийн мэдлийн дулаан цахилгааний төлбөрийг ирэх12 ба1 сард ТЭГЛЭХ ,Төрөөс хэзээч юу гуйж байгаагүй сигмэнт ш

Avatar

Зочин 2020-12-01 122.201.22.222

Иймэрхүү нялх сэнгүүмүүд дүүвээнээр хуцахаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-01 66.181.160.59

Хүрэлсүх зөвхөн эрх мэдэл авах гэж л 10 сар хүүхдийн мөнгийг нэмж, НДШ чөлөөлсөнд л хамаг учир бна.

Дарангуйллын хөрс нь ядуурал бдаг гэж …. Хэлсэн бдаг

Avatar

Зочин 2020-12-01 59.153.115.36

миний хувьд их мөнгөтэй багаа хирнээ үхсэнээс мөнгөгүч гэсэн өвчлөлгүй амьд үлдэх нь чухал гэсэн сонголтыг хийж байна.

Avatar

Зочин 2020-12-01 66.181.189.158

Өлсөөж а**х хужааа санаа

Avatar

Зочин 2020-12-01 59.153.115.36

одоо 10 хан хохог үлдлээ,тэс, эсвэл бүх зүйээ задгай тавь ,түүни төлөөс нь 1000 дахин их байх болно шүү

Avatar

Зочин 2020-12-01 66.181.188.141

Эрүүл Монгол хүн хэрэгтэй. Том том яриад л, мундаг бизнес эрхэлдгээ гайхуулаад байдаг шоуны гарууд 6 сарын цалин олгочих эрсдлийн санг бий болгож чадаагүй бгаа нь маш харамсалтай. Олсон мөнгөө байшин сав, тансаг машин, брендийн хувцас хунар болгочихдог юм уу хаашаа юм. Өнгөрсөн 10 сарын хугацаанд ирээдүйн эрсдэлдээ бэлтгэх хэрэгтэй байлаа…Төр засаг эдгээр бизнес эрхлэгчдийн үгээр хөл хориогоо султгаж, халдварт өвчинг тархахаас болгоомжлох нь чухал. Өвчингүй бол жаргал, сайхан ирээдүй ирж бгаа

Avatar

Зочин 2020-12-01 192.82.69.36

МАН одоогийн экстремаль нөхцөлд зохицон ажиллаж чадахгүй, хориглох, хязгаарлах, хаах боох, саад тээг хийх г.м. 70 жил сурсан ганц (коммунист) захиргааны аргаараа л зүтгээд байх юм!!! Хөл хорио тогтоох нь буруу биш л дээ, гэхдээ үүнтэй зэрэгцээд эдийн засгийн арга механизм байх ёстой, тэр нь байдаггүй ээ!!! Хүрэлсүхэд зөвлөхөд: МАН хаашдаа 2024 онд дахин сонгогдохгүй учраас айж бэмбэгнээд байлгүй төсвөө зоригтой танаж, ААН-үүдээ тэгэсэн шуурхай арга хэмжээг зоригтой аваачээ!!!

Avatar

Иргэн 2020-12-01 150.129.143.135

Дэлхий даяар хөл хорио тогтоож тэмцэж байхад юу гээд дэмий донгосоод байгаа юм?

Avatar

Зочин 2020-12-01 139.5.217.233

Хүрэлсүх та 4 ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ МЭДОЭГ ТҮЙ Ч БАЙХГҮЙ ШДЭ .

Avatar

Зочин 2020-12-01 66.181.182.60

Odoo bolson boloogui luxury residence nertei tsement ovoolohoo bolison n deer dee. Jamaaraa bol ali hediin zogschih yumiig ene hulgaich uls turchid munguur ugjij hichneen jil yavuulav daa. Teriig n zardag humuus buhimdaad yahav uur ajil olj hii

Avatar

Зочин 2020-12-01 64.119.25.249

Iim naimaachid uur zuul hiij chadahguu, hudlaa yarij munguu usguhuus uur yu ch bodoj chadahgui, chadvargui, setgelgui, jujigchid!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж