Хүнсний ногоо, жимс тариалах зориулалтаар газар эзэмших эрх олгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүнсний ногоо, жимс тариалах зориулалтаар газар эзэмших эрх олгоно

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Хүнсний ногоо, жимс тариалах зориулалтаар газар эзэмших эрх олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А193 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хуандайн аманд Төмс, хүнсний ногоо тариалах, фермерийн аж ахуйн зориулалтаар 5 га,  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тарвагатайн амны зүүн талд Жимс, жимсгэний зориулалтаар 94 га газарт тус тус газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулна.

Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ххх 2016-03-14 103.26.193.166

үхэж байсан монголын төр

ЗЭЭЛ өгөхгүй ээ.ШААЛ худлаа 2016-03-14 202.21.106.146

Би ТҮЦ ажилуулдаг. Гэтэл ардчилсан орны маань төрийн ажилтнууд өдөр болгон, төрийн нэр барьж орж ирээд л ийм ч бн, тм ч бн бүгд л болохгүй бн. Шаардлага хангахгүй бн гд л торгоод л.. Шаардлагыг нь хангая гд банкнаас нь зээл авьяа гэхээр орлого чинь хүрэхгүй бн гэнэ.Гэр бүлийн хүнээ барьцаанд нь тавь гэнэ. Даварсан АРДЧИЛСАН ЭДИЙН ЗАСАГ ВЭ? Надад битгий садаа бол......... Би монгол ХҮН. ТҮЦ-ээ ажиллуулаад тайван, гэр бүлээ тэжээгээд амьдармаар байна. Бас дахин .Надад битгий садаа бол