НЭМЭЛТ:
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 23-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолтой, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Баяр, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, О.Сайнгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцээд,
- Нийслэлийн прокурорын газраас С.Баярыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт,
- С.Баярцогтыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
- Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
- Ч.Даваанямыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад прокурор, өмгөөлөгч нарын “…хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх…” санал, хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тусгаарлах тухай шийдвэр гаргажээ. Улмаар 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргүүдийг тусгаарлаагүй байхдаа үндсэн хавтаст хэрэгт авагдсан материал, нотлох баримтаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг гаргасны дараа эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох баримтуудыг түүвэрлэн хуулбарлаж давж заалдсан гомдлуудын хамт /нийт 64 хавтас 15689 хуудас бүхий материалыг/ тус шүүхэд ирүүлсэн болох нь талуудын гаргасан тайлбаруудаар тодорхойлогдож байна.
Энэхүү хуулбар хэргийн материалыг судлахад, анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад буюу шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээс өмнө хийгдсэн ажиллагааны баримтууд болон хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд авагдаагүй байна.
Түүнчлэн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нар нь нэр бүхий бусад шүүгдэгч нараас тусдаа үйлдэлтэй бөгөөд үндсэн хэргийн материалаас тэдэнд холбогдох баримтуудыг эх хувиар нь салгах байдлаар тусгаарласан хэргийн материалыг бүрдүүлэх боломжтой байхад прокурорын өгсөн зааварчилгааны дагуу холбогдох материалуудыг хуулбарлан дугааргүй хэргийн материал бүрдүүлжээ. Хэдийгээр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тусгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй боловч уг хэргүүдийг давж заалдах шатны шүүхэд хянах явцад тухайн үндэслэл арилсан тул тэдэнд холбогдох хэргийг мөн хуулийн 29.2 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах” нийтлэг журмыг баримтлан эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэх боломжтой гэж үзэв.
Ингэснээр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй бөгөөд Монгол Улсын Олон улсын гэрээ “Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм”-ийн 64 дүгээр зүйл /Шүүхийн танхимын чиг үүрэг болон эрх мэдэл/-ийн 5 дахь хэсэгт “Шүүхийн танхим талуудад мэдэгдэл илгээхдээ холбогдох тохиолдолд нэгээс илүү яллагдагчийн эсрэг яллагааг нэгтгэх буюу тусгаарлахыг шаардаж болно” гэж заасанд харшлахгүй болно. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үздэг. Ингэхдээ юуны өмнө хэргийн материалд авагдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн эсэх асуудалд үнэлэлт өгдөг.
Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн 1702 00165 0085 дугаартай үндсэн хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох нийт 64 хавтас бүхий материалыг хуулбарлан бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэсэн заалтуудыг баримтлаагүйгээс хаанаас, хэдэн хуудас, ямар баримтуудыг хуулбарласан нь тодорхойгүй материалууд ирүүлсний сацуу дээрх баримтуудыг хэн, яаж хуулбарласан талаарх үнэн зөвийг баталгаажуулаагүй, ийнхүү бүрдүүлсэн хэргийн материалаа дараалалд оруулж дугаарлаагүй, зарим хавтас хэргийн материалыг 2 удаа хуулбарлаж, эдгээр тусгаарласан хэргийн материалыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулалгүйгээр тус шүүхэд хүргүүлжээ. Шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй хуулбар хэргийн материалд үндэслэж шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, үзэл баримтлалд үл нийцнэ.
Иймээс дээрх нөхцөл байдал болон тус шүүх хуралдаанд гаргасан талуудын “…үндсэн хэргийн материалын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах…” хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэрэгт шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг нэгтгэж, тус хэргийн материалд авагдсан үндсэн эх баримтуудад тулгуурлан нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, шүүх хуралдааныг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулав.
ШҮҮХ: С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХЭЭР БОЛЖЭЭ
НЭМЭЛТ:
Оролцогч нарын зүгээс хэргийг нэгтгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, С.Баяр нарт холбогдох хэргийг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр товлогдсон С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэхээр тогтоол гарсан байна.
С.БАЯР НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
НЭМЭЛТ: 10.00
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.12.01/ Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал эхэллээ.
С.БАЯР НАР ӨНӨӨДӨР ДАВЖ ЗААЛДАНА
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.12.01/ Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болно. Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-ны өдөр товлогдсон ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааныг түр хойшлуулаад байсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээр зайлшгүй орох шаардлагатай буюу цагдан хорих, зөрчлийн яаралтай хурлууд л орж байсан бол Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлуудыг цахимаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ юм.
Хэргийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ.
С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноосон.
Харин Ч.Даваанямыг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон билээ.
Э.БУРАМ
НЭХИЙТ 2020-12-01 59.153.112.62
чоно борооноор. Хөрөнгийг нь хураахгүй болохоор мөнгөөр гарч суллагдана.
Зочин 2020-12-01 98.33.93.32
Анхан шатны шүүх нь ийм хариуцлагагүй,олон улсын хуулийн пакт болоод,монголын эрүүгийн,болон ҮХ- ийн зүйл ангиудыг ноцтой зөрчин монголынхоо иргэнд олон жилийн ял өгчихсөн байдаг. Энэ нь шүүгдэгчид давж заалдахад хэрэг дахин хянан шалгах явцад илэрж байх жишээтэй.. Таминээ,эд ч яахав,мөнгөтэй,том том алба хашиж явсан улс,чадвартай,танилтай өмгөөлөгч хөлсөлж аваад хэргээ бараг хэрэгсэхгүй болгоно. Мөнгөгүй энгийн ардууд яах вэ? Хичнээн энгийн иргэд энэ анхан шатны шүүхээр ял авсан бол? Аймшиг !!!
aimsigt xoxiploo nexemjlex,oy 2020-12-01 65.153.194.218
Нийслэлийн есөн дүүрэг, 18 аймгийн Засаг дарга томилогджээ
erunxiilug,y/t,aimshigaar 2020-12-01 65.153.194.218
lal bichigt isustai
dabtan xet 2020-12-01 65.153.194.218
OLON NIITED
gay ubchin xaraal,yrbagchs 2020-12-01 65.153.194.218
ubchtei xool,und yuildberleed,BAKTSIN TARIA XOLBOLTOOR SHAXAAD,
usd yalgaagyi, deglemdj,ouy tolgoi chini GADNIIXAN DAIRCH BGAA XELBER BIJUS,oyd 2020-12-01 65.153.194.218
UBCHTEI GAY OPOSOOP YARIJ XAA SAIGYI GALZUURCH,TSAGDAA SHYYXED UUPIIXUU TENEGYYDEER, ZASAGLAJ KAMERDAJ GALZUURCH BN.
бөө 2020-12-01 66.181.161.123
монголчууд шударга бус хүмүүс гадаадад эх орноосоо урвасан хүмүүсиин ном зохиолыг нь авдаггүй үйлчлүүлдэггүй гэтэл Баяр хулгайчиин ном шилдэг ном болсон тэнд өөриигөө цагаатгасан аятай унших юу ч алга байна лээ одоо Загдаа ном бичиж залуусд үлгэр болох байх баяр магнайбаяр нар хөвсгөлөөс тодорсон урвагч нар
Монгол 2020-12-01 202.9.46.207
МАН ын хулгайч Баярыг МАН ын захиалгаар хэргийн нь цайруулах аргыг олж л дээр. Энэ захиалгаар ажилладаг шүүгчдийг өөрчилөхгүй бол хэзээ ч шудрага ёс тогтохгүй ээ!.!.!хулгайч Баяр уулын хэргийг нэгтгэх нэрийдлээр……?
Зочин 2020-12-01 203.23.49.77
Удахгүй НАМ ДАГААД СУЛЛАГДАНА ДӨ. ЭСВЭЛ 1-3 жил авсан болоол гараад ирнэ
arduud 2020-12-01 202.21.102.231
Zavaaruulaad ehlelee dee hergiig
Баасансүрэн 2020-12-01 202.126.88.237
Уул уурхайн эдийнзасагч доктор Авирмэд асан ,,оюутолгойн гэрээг хийнэ та нар ойрхон байж байгаарай гэж бидний хэдэн хүнийг цуглуулчихаад ганц асуусан юм байхгүй гэрээгээ хийчихлээ гээд л гараад ирсэн. Тэр гэрээг үзэхнээ монголд ямарч ашиг байхгүй гэрээ болсон байсан гэж их харамсан ярьж байсандаа.хөөрхий. Тэгэхээр баяр санаатайгаар улс эх орныхоо эрх ашгаас урваж хувьдаа ашиг харж харьд давуу эрх олгосон нь уучилж боломгүй ялт хэрэг юм.
Би Монгол хүн 2020-12-01 66.181.161.2
Шууд хөрөнгийг нь хураагаад буудаж устга
зочин 2020-12-01 66.181.161.104
Энержигээс Таван толгойг салгаж төрд авч өгсөн нөхөр байхаа ? …..Хариу талархал нь шоронн юм биздээ …Монголчууд нэрээ …бүгд нэг малын хулгайчч царайлчхаад …хуншгүй новшнууд шүү….
Зочин 2020-12-01 103.26.195.4
ХАМГИЙН ӨНДӨР АГУУЛАМЖТАЙ ГАРЦ САЙТАА УХААХУДАГЫГ НЬ СОРЧЛОН АВЧ ҮЛДЭЭЖ ӨГСӨН .
Зочин 2020-12-01 66.181.183.151
Наад байдагтаа өгсөн жилээ яс суугаад гар. Нийгэмд хэрэггүй та нар
Зочин 2020-12-01 64.119.18.109
Баярын удирдлага доор баярцог, зоригт, гансүх гэдэг 3 хүн гэрээ байгуулсан биз дээ. Тэр Зоригт луухаан нэлээн их хахууль авсан янзтай их пээдгэр болсон байсан тэр нөхөр яагаад сугараад хоцорчихдог юм бол?
Зочин 2020-12-01 103.26.194.250
17 чингэлэг спиртээр ард түмнээ хордуулсан этгээдийг ЖАН ХУА гэдэг билүү, төмөр замаас 280 сая доллар хулгайлсан хүнийг ЖОНХУУ гэдэг билүү, хулгайчдаа гадаад руу зугатаалгасан ширэн нүүртийг ЖАНКҮҮ гэдэг билүү, Оросуудын бууны нохойг ЖАН ХУЙ гэдэг билүү. Цааш нь ярихуу яахуу?
123456 2020-12-01 49.0.212.165
Баярт 1,5 жил өгөөд хойтон суллачихна, харин Баярцогтод 15 жил өгнө. Харж л байгаарай
Хүрлээ 2020-12-01 202.9.40.13
замхруулахар шииджээ
Зочин 2020-12-01 202.126.90.42
FREE S.BAYAR AND S.BAYARTSOGT PLEASE !!!!
Зочин 2020-12-01 202.21.109.94
ЮУ НЬ PLEASE ГЭЖ
Зочин 2020-12-01 202.131.225.197
ene avaad hanadaggui guilgachinguudiig Amar saidtai yaaj zuirlej chadaj bainaa hahahahaha
Зочин 2020-12-01 202.179.27.60
Сүртэй хэрэг биш л байна шт. Бүгд сайд болохоороо тэгдэг. Одоо ч тэгж байгаа. Хууль бус ч юм шиг хуулийн дагуу ч юм шиг, шүүх яаж тайлбарлахаас шалтгаална. Албан тушаалаа урвуулан ашигласан. Урвуулан ашиглаагүй ч байж болно. Эрх зүйн байдлыг нь дордуулаагүй бол шинэ хуулийг буцаан хэрэглэж болно. Гэтэл эрх зүйн байдлыг нь дордуулж буцаан хэрэглэсэн байх жишээтэй.
Хараа 2020-12-01 202.179.21.226
хэрэг шийдсэн шүүгчийг шүүхэд өгөх хэрэгтэй.
Зочин 2020-12-01 202.21.108.151
ХӨРӨНГӨ МӨНГӨ ИДСЭН УУСАН ЗАВШСАН ТУХАЙ Л ЯРИХ ЮМДАА ХӨӨРХИЙС. 7/01-НД АМЬ НАСАА АЛДСАН ТАВАН ХҮНИЙ ТАЛААР ЯАГААД ЯЛ АСУУДАГГҮЙ ЮМ БЭ?
ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ЭНЭ ТАЛААР ХЭРЭГ НЭЭЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
Зочин 2020-12-01 192.82.72.104
Шоронгийн хулгайч нар айхтараа аягүй бол нэг нь хэргээ үүря нөгөөтөхөө суллах юм биз дээ
Irgen 2020-12-01 66.181.170.162
Eh ornoo hudaldsan buunii nohoinuud l Bayar-iig shorond hiij baigaamdaa.
Зочин 2020-12-01 122.201.21.251
Баярын байгуулсан оюу-толгойн гэрээний ачаар үмхий амандаа чихээд, бөгсөөрөө чацга харвах хоолтой яваа ОРКууд амаа тат. Тэр Оросын бууны нохой, худалч, хулгайч, хорчин, хүний үнэргүй адгийн муу алчуур Жонхуу чинь удахгүй хийсэн лайгаа эдэлж, энэ хүмүүс цагаадна. Муу санаа биеэ отно гэдэг дээ.
Зочин 2020-12-01 64.119.25.213
Амeрикад байгаа 9 хаусаа алдахгүйн төлөө байдагаа шавхана шүү Баяр аа. Баярцогтоор туг тахичихгуй юу даа.
С.Баярт 2020-12-01 192.82.72.175
Баяраа чи ингэж давж заалдана гэж новширч байхаар хийсэн хэргээ хүлээгээд дуугүй ялаа эдлэ. Эр хүн шиг байж сур, ингэх байсан юм бол тэр Даваанямтай нийлж луйварчин загнаж байх хэрэг юу байсан юм. Чи хийсэн хэргээ хүлээгээд ард түмэнд хөрөнгийг нь буцаагаад өгвөл нэр бүтэн үлдэнэ. Бусдаар бол чи Монголын түүхэнд хараар үлдэх хар мөр үлдээсэн. Чи мөдхөн үхээд өгөх байсан ч хэдэн охидоо бодоод нэрээ цэвэр үлдээх хэрэгтэй биш үү. Цаадуул чинь чамаас болж Монголдоо ирэх нүүргүй боллоо шүү дээ.
Зочин 2020-12-01 103.57.92.204
garga sulal MOYA chdiin yue duusna
СУЛЛА 2020-12-01 103.57.95.26
СУЛЛА
ЗОЧИН 2020-12-01 122.201.24.249
. ЭНЭ БОЛ АМАР САЙДАД ТОХИОЛДСОН ЯВДЛЫГ МОНГОЛД ДАВТАЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ. ШҮҮХЭД ЯМАР ДАЛДЫН ГАР ҮЙЛЧЛЭЭД БАЙГААГ МЭДЭХГҮЙ, САЛХИ НЬ ТААВАРЛАГДААД Л БАЙГАА Л ДАА.
Зочин 2020-12-01 202.21.109.94
ТЭГЭЭД АМАР САЙД ХУЛГАЙЧ БАЙСАН ЮМ УУ
Зочин 2020-12-01 122.201.21.251
Жанхуу хулгайч, хулгайч, хамгийн хорлонтой нь Оросын бууны нохой юм байналээ.
Эмээ 2020-12-01 202.126.88.237
Тийм ариун эх оронч хүнтэй луйварчинг зүйрлэвэл алдас болно.
Зочин 2020-12-01 103.26.195.4
ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ САЙДЫН СҮНСИЙГ БИТГИЙ ДОРОМЖИЛ ХҮНИЙ АДАГ АА
Зочин 2020-12-01 202.21.100.210
С.Баяр М.Энхсайхан нарыг цаг хугацаа түүх цагаатгах болно. Хар масс үеийн үед байсан цаашид байдаг л асуудал
Зочин 2020-12-01 66.181.189.20
Сангийн сайд байсан Баярцогт гадаадын дансанд мөнгө хийчихээр яаж иргэд түүнийг өмөөрөх вэ? Баяр ямар нэгэн аргаар намыг сонгуульд ялуулахын тулд МАН-н дарга, улмаар ерөнхий сайд болсон нь гажигтай. Тиймээс хугацаагаа дуусгалгүй Сү. Батболдод ажлаа өгч хжвих бодсон. Монголын хуулийн байгууллагыг бассан нэгэн.
Зочин 2020-12-01 202.21.109.94
БҮГД ГАДААДАД ДАНСТАЙ ҮЛ ХӨДЛӨХТЭЙ ТОГТООГДСОН
Зочин 2020-12-01 103.26.195.4
СҮ Д СУУДАЛАА ЗАРСАН
ирээдүй 2020-12-01 202.9.47.5
ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ.ЭНЭ ТӨР БАЙНГА БАЙХГҮЙ.ЦАГ НЬ ЭРГЭХЭЭР ШУДАРГА ТӨР ГАРЧ ИРНЭ.ТЭР ЦАГТ АВИЛГАЧИД СОЛОНГОСУУД ШИГ ШИЙТГҮҮЛЭХ БОЛХО.ЮМ БАЙНГА ЭНЭ ЧИГЭЭРЭЭ БАЙХГҮЙ ШҮҮ.ЦААЗ СЭРГЭНЭ.БҮХ НАСААР НЬ ХОРЬДОГ ЦАГ ИРНЭ.ХАРЖ Л БАЙГААРАЙ.ОЛОН ТҮМНИЙГ АРАЙ Л МЭДЭХГҮЙ МЭДРЭХГҮЙ БАЙНА ДАА.
Зочин 2020-12-01 202.21.109.94
ӨӨ ТИЙМ
иргэн. 2020-12-01 202.126.89.112
Баяр бол монголын түүхэн дэх хамгийн хар мөртэй хүн. Оюун толгойн тодорхой хувь эзэмших авилга авахын тулд гадаадынханд их боломж олгосон хүн.
иргзн 2020-12-01 202.179.27.138
энэ муу Баярт харин ч Бага Ял өгсөн манайхаас өөр Хууль цаазаа дээдэлдэг Улс орнууд бол Баярт Эрх мэдэл Албан тушаалаа ашиглаж Улс орон Ард иргэдийнхээ Эсрэг үйл ажиллагаа явуулж Авилгын Гэмт хэрэгт нь Бүх насаар нь хамгийн багад аа л 20-иод жилийн Ялтай Этгээд шүү дээ
Зочин 2020-12-01 202.21.109.94
БАГА ЯЛ ӨГӨӨД БАЙХАД БИТГИЙ ДАВАР ЗА ГЭДГИЙН ДАА
Толгой хэрэгтэй 2020-12-01 202.21.108.133
Толгойг ав биднийг өрөнд оруулахдаа толгой тавиад бөахан хаус авсан шуналын толгойг
Зочин 2020-12-01 202.21.109.94
ШУНАЛ БОЛ ТОЛГОЙ ЧИНЬ НЭГ ӨДӨР ТОЛГОЙ ЧИНЬ ЦУСДАГ
Иргэн 2020-12-01 202.126.89.37
Энэ Жонхуу оросын гар хөл болж элэг нэгтнүүдээ хэлмэгдүүлсэн гэж түүхэнд мөнхөрнө
Зочин 2020-12-01 202.21.109.94
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДЭЭГҮҮР ИРГЭН БАЙХГҮЙ
Зочин 2020-12-01 103.26.195.4
ГАДНЫ КОМПАНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗОРИУД ХУРААЖ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД МОНГОЛОО УНАГААЖ ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН 70 САЯ ДОЛЛАРЫГ ХУВААЖ АВСАН БАС НЭГ ЛУЙВАР УГ НЬ БАЙГАА БАС .
Зочин 2020-12-01 124.158.65.73
davaanyam gej arhi uusan nuhur l bsn hezeedee mungu ugaadag bolsin
Зочин 2020-12-01 66.181.180.54
путиний гөлөгнүүд С.Баярыг суллаачээ… Монгол улс тусгаар улс болохоос оросын тагна тува биш
БӨӨ БАТАА 2020-12-01 86.106.74.146
7АВГАЙГААС 7 ОХИН ГАРГАЖ 7ХАУС АВЧ ӨГСӨН МӨНГӨӨ ЯАЖ ОЛСОН БЭ ГЭХЭЭР Л ТАГ УНАЧИХАААД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ УЛСЫГ ТЭЖЭЭЖ БАЙНА ГЭЭД ДАЛИЙЛГААД БУЛТААД БАЙДАГ. с***р БИШ ШУНАЛТАЙ БИШ УХААНТАЙ БАЙСАН БОЛ МЭДЭЭЖ ИЙМ ИЛ ЦАГААН БАРИМТАНД ЯАЖ ЯЛАХ ВЭ ДЭЭ? ХӨӨРХИЙ СУРГАМЖ ШҮҮ? ЗАЛУУСАА ГЭР БҮЛ ТОГТВОРТОЙ УЛСЫН ХӨРӨНГӨ ИДЭЭГҮЙ БОЛ НАСНЫ ЭЦЭСТ ИНГЭЖ ЗОВОХГҮЙ БАЙСАН ШҮҮ
Зочин 2020-12-01 122.201.21.213
Jonhuu bas olon avgai huuhedtei adilhan gesen ug uu
Зочин 2020-12-01 202.179.27.60
7 авгай ч биш байхаа.
xomxoid 2020-12-01 130.253.28.0
iim bolgochix gj