"Сэлэнгэ аймгийн зүгээс иргэдээ хүлээн авахгүй гэж хэлээгүй" | News.MN

"Сэлэнгэ аймгийн зүгээс иргэдээ хүлээн авахгүй гэж хэлээгүй"

"Сэлэнгэ аймгийн зүгээс иргэдээ хүлээн авахгүй гэж хэлээгүй"

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос  өчигдөр /2020.11.29/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөн эхлэхээр нуугдмал маягаар өвчлөл нэмэгдэх аюултай байна.  Тиймээс  арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлж аймгаасаа бид баруун найман аймаг руу явах, өөрсдийн унаатай иргэдийг гаргах болно. Харин нэг цагийн өмнө Сэлэнгэ аймгийн зүгээс иргэдээ хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Бид Сэлэнгэ аймгийн удирдлагатай энэ асуудлаар дахин ярилцах болно. Өвчлөл ихтэй Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хот, Алтанбулаг сумдаас бусад сумаас ирэх Дархан-Уул аймгийн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлнэ” гэж мэдэгдсэн.

ДАРХАНД БАЙГАА ИРГЭДЭЭ СЭЛЭНГЭ АЙМАГ АВАХГҮЙ ГЭЖ ЯРИАГҮЙ

Тэгвэл өнөөдөр /2020.11.30/ Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэл хийж, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын өгсөн мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “ Халдварын голомттой зургаан аймаг дунд Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хоёулаа  байгаа. Тиймээс ч эдгээр аймгуудад арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл гадагш гаргах, гаднаас оруулах иргэдийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон шийдвэр хэвээр үргэлжилж байна. Аймгуудын Онцгой комиссууд Улсын онцгой комиссын /УОК/ гаргасан шийдвэрийг өөрийнхөө харъяа орон нутагтаа мөрдүүлэх үүрэгтэй. Тэрнээс биш аль нэгэн аймаг нь дангаараа шийдвэр гаргаад бусад аймгуудынхаа иргэдийн эрх ашиг, УОК-ийн шийдвэрийг зөрчих эрхгүй. Сэлэнгэ аймаг нь  УОК-ийн шийдвэрийг л аймгийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлж ажиллаж байна. Дарханд хөл хорионд байгаа 5-10 иргэдийн эрх ашиг чухал уу, одоогоор халдварын  тохиолдол бүртгэгдээгүй тайван байгаа сумдын 5000-10.000 мянган иргэдийн эрх ашиг чухал уу гэдгийг дор бүрнээ бодох ёстой. Дарханд байгаа иргэдээ Сэлэнгэ аймаг авахгүй гэж яриагүй гэдгийг  албан ёсоор мэдэгдэж байна. УОК-ийн шийдвэрээр хэзээ Сэлэнгэ аймагт иргэдийн шилжилт хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн шийдвэр гарна, тэр үед л бид иргэдээ хүлээж авна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оргол л***р 2020-11-30 59.153.112.160

Оргил эргүү шээс минь наад яриад байгаа чинь авахгүй л гэсэн үгшдээ ярьж байгаа юмаа ойлгодоггүй яадаг тэнэг вэ

Avatar

123456 2020-11-30 49.0.212.165

Боовчин авилгалч

Avatar

Зочин 2020-11-30 66.181.161.107

Урждархан өөрөө ингэж мөөрөө биз дээ.

Avatar

иргэн 2020-11-30 202.179.27.138

сүүлийн үед энэ Дарга нар гаргасан Шийдвэрээсээ эргэж буцдаг болчихлоо шүү,

Avatar

Сайн 2020-11-30 192.82.75.74

Сэлэнгийн засаг зоригтой, сэтгэлтэй сайн дарга байна

Avatar

Зочин 2020-11-30 192.82.77.220

Гадаадад байгаа иргэдээ авахгүй ямар их зовоолоо доо, одоо тэр зовлон нь дотооддоо эхэлчихлээ, төрийн бодлого л юм даа, харин сайн уу муу юу, ард иргэд л дүгнэнэ

Avatar

Зочин 2020-11-30 66.181.178.140

сэлэнгэ аймгийн дарга нэг л чадвар муу, унхиагүй харагдаад байх юм.

Avatar

Зочин 2020-11-30 66.181.161.47

Ажилаа хийж чадахгүй Оргил та огцорно уу.

Avatar

mgl 2020-11-30 66.181.181.11

shinjilgee hiigeed avchiaj bolno shuu dee, iimerhuu zoriggui, setgelgui darga nar ulsiig ballaj bna.

Avatar

Здтг 2020-11-30 202.126.89.217

Оргил та огцорно уу.

Avatar

Uher 2020-11-30 66.181.161.101

Orgil uhee chi

Avatar

Зочин 2020-11-30 94.255.132.4

Ямар ч ялгаагүй хариу байхын !!! Дарга нарын мэдэгдэл , яриаг сонсож ойлгох (алаан байхгүй юу !) Гэдэг үнэн юм байна

Avatar

Zochin 2020-11-30 66.181.187.254

12 сарын 7 ноос хойш л иргэдээ авах юм бна. Ойлгомжтой бна. Улсын онцгой комиссын шийдвэр тийм л байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж