Улаанбаатар хот дахь алтайчууд өвлийн идшээ хүлээгээд авчихсан, тогоо дүүрэн мах чанаж суухад бусад нь нөөцийн маханд дугаарлаж, “Хүчит шонхор” зэрэг хүнсний зах руу шогшуулан, хэдэн бор төгрөгөө “сэгсэрсээр”…
Хөл хорионы улмаас нийслэлээс аймгууд руу, тэр бүү хэл зарим аймаг дотроо ч хөдлөх боломжгүй болж, хөдөлгөөн хаагдсан тул Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөлөөс “Хүнсний илгээмж” аян санаачилж, Улаанбаатар хотод суугаа иргэддээ идшийг нь хүргэх ажлыг зохион байгуулжээ.
Ингэснээр нийт 17 сумын 2800 гаруй өрхийн 271 тонн махыг 31 машинд тээвэрлэн арванэгдүгээр сарын 27-нд нэгдсэн журмаар Улаанбаатар хот руу хөдөлгөснөөр нийслэл дэх алтайчууд идшээ хүлээн авсан байна.
Энэхүү ажлыг зохион байгуулахдаа Улсын онцгой комиссоос гаргасан заавар журмын дагуу, ариутгал халдваргүйтгэл хийж, бусад холбогдох шаардлагад нийцүүлэн тээвэрлэлтийг хийжээ.
Тухайлбал, идэш ачсан цуваа Улаанбаатар хотод очоод “Барс-2” худалдааны төвийн гадаа нэгдсэн зохион байгуулалтад орж, зогсон, Улсын онцгой комиссоос зөвшөөрсөн цагийн дагуу /22:00-10:00 цагийн хооронд/ түгээлт хийсэн байна.
Тээврийн зардлыг мах илгээгч эсвэл хүлээн авагч хариуцахаар, ачаа тээврийн 1 кг үнийг 150 төгрөг байхаар шийдвэрлэсэн аж.
Тээвэрлэлт хийж ирсэн автомашинууд буцахдаа өвс, тэжээл ачна. Хамгийн их хэрэгцээтэй байгаа малынх нь өвс, тэжээлийг хүргэх тул малчид ч сэтгэл ханагар, жолооч ч хоёр талдаа ачаатай, нийслэл дэх алтайчууд идшээ авчихсан махны үнэ ханшид сэтгэл зовох зүйлгүй болж байна.
Хийе гэсэн хүн аргаа олдог, хийхгүй гэсэн хүн нь шалтаг олдог гэж…
Цар тахал бүртгэгдээгүй аймгууд Говь-Алтайн жишгээр нийслэл дэх нутгийн иргэддээ идшийг нь хүргэх ажлыг зохион байгуулах боломж байгаа нь эндээс харагдана.
Улсын онцгой комисс хуралдах бүрийд иргэдээс сайд нарт хандан тавьсан асуултад идшэндээ яаж хүрэх вэ, идшээ бэлтгээд ирэх боломжоор хангаж болохгүй юу гэдэг асуудал байсан.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын чихэнд өнгөрсөн өдрүүдэд хонх уясан асуудлын нэг гэж хэлж болно. Салбарын яам энэ асуудлыг шийдэхийн тулд Монгол шуудан компанитай хамтарч, хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн ч Говь-Алтай аймгаас зохион байгуулсан хэмжээний далайцтай явах боломж хомс байгаа юм. Учир нь Монгол шуудан компанийн Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэл тээвэрлэх 0-5 кг ачааны үнэ 11 мянган төгрөг байхаар тариф тогтоожээ. Харин Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөлийн санаачилсан аяны хүрээнд 1 кг ачаа 150 төгрөг тул тээврийн зардлын хувьд хамаагүй хямд тусч буй. Тэгэхээр аймгийн удирдлагууд санаачлагатай ажиллаж чадвал нийслэлчүүд идшээ хямд үнээр тээвэрлэн авчрах боломжтой.
Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээг хангахад зориулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нөөцийн мах нийлүүлж буй.
Гэвч нөөцийн мах нь хонины гулуузаар худалдаалагдаж байгаа тул мөнгөтэй хүмүүс нь авч чадна. Харин мөнгө муутай иргэдийн хувьд “Хүчит шонхор” зэрэг зах, худалдааны төвийг зорьж, жижиглэнгээр мах худалдан авахаас аргагүйд хүрч буй. Энэ нь худалдаачдад мөн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нь болж байна.
Учир нь цар тахал дэгдсэн даруйд махны үнэ өсч, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавин, ажиллаж, зарим аж ахуй нэгж, худалдаачдад торгууль ногдуулж, төрийн төмөр нүүрийг үзүүлсэн ч Монголын хууль гурав хоног үйлчилдэг гэх үгийг сануулах мэт болоод буй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид ажилласан өдөр махны үнэ өсөлтгүй, ажиллаагүй өдөр нь нэмэгддэг жишиг тогтоод байна.
Үндсэндээ Covid-19 цар тахлаас хожиж буй хэсэг махны ченж, худалдаачид боллоо гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Иймээс махны үнийг хөөрөгдөхгүй, эрэлтийг бууруулах нэг боломж нь ядаж л цар тахал дэгдээгүй аймгийн удирдлагууд нийслэлийнхэндээ идшийг нь нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгцээ байна.
Г.ХОРОЛ
Zochin 2020-11-30 150.129.140.236
Uhaantai er hun bndaa.
Иргэн 2020-11-30 103.212.116.41
ЗАЛУУСТ БАЯР ХҮРГЭЕ.
МУНДАГ ШҮҮ
Зочин 2020-11-30 103.57.93.219
АЛТАЙН ЗАСАГ ДАРГАД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ .ХҮНД СЭТГЭЛ БАЙВАЛ ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА.31 ЖОЛООЧООС ГАДНА ОЛОН ТҮМЭНД БОДИТ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЖ БАЙНА.МОНГОЛ ШУУДАН КОМПАНИ ЭНЭ ЦАР ТАХЛЫН ҮЕД ТЭНЭГЛЭЛ ШУНАЛАА ХАРУУЛЖ БАЙНА.ТӨР НЭРЭЭР ЗОХИСГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН АЖ АХУЙ АЛБАН БАЙГУУЛЛАГА ИРГЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛЧУУД БИД ЦӨӨХҮҮЛЭЭ АЙХТАР ЦАР ТАХЛЫН ҮЕД БИЁ БИЕДЭЭ СЭТГЭЛЭЭРЭЭ ТУСАЛЖ АРД ГАРСАН ЦАГТ АЗ ЖАРГАЛ ИРНЭ ШҮҮ….
Ах 2020-11-30 66.181.161.110
АН ч байсан ,МАН ч байсан ямар хамаа байнаа. Хүний төлөө санаа тавьдаг хүмүүс л сонгогдох ёстой юм.Алтайнханд баяр хүргэе амжилт
Unshigch 2020-11-30 202.9.40.44
Haduurch hun amitan muuldagaa bolivol taarna. Humuusiin muu uzeed baival burhan harj baigaa uhehdee tamd ochij zovno gedgiig sanaj yav
Unshigch 2020-11-30 202.9.40.44
Setgedeg avhaaljtai zasag darga baina. Olon ailiig bayarluuljee. Amjilt husye.
МӨӨГИЙ 2020-11-30 86.106.74.146
ЭНЭ Л СҮРЖИГНЭЖ РЕКЛАМДАЖ БАЙГААГААС БУСАД БҮХ АЙМАГ ТОМ МАШИНХҮНСНИЙ МАХАА АЧИЖ НАРАНТУУЛААС НУРИЛ БУДААГАА АЧИХ АЖИЛ ОГТ ТАСРААГҮЙ Г ТЭЭ ХА ХА ТӨЛБӨРТ РЕКЛАМ ХИЙХДЭЭЭ СУДЛААЧЭЭЭ ЯДАЖ ЭМЭЭЛТЙН, НАЛАЙХЫН ТОВЧООНООС НАРАНТУУЛААС АСУУГААЧ ХА ХА ХА
Zochin 2020-11-30 59.153.112.76
Yun surtei be eniig buh aimag zohion baiguulj yabuulj baigaa shdee olon mashin oruulahgui bolhoor gants hoyoroor yabuulj baigaa bolhoos
Зочин 2020-11-30 202.126.88.157
Эрдэнэтийн засаг ноёны авгай байнга хошногодуулсаар бгаад цагаан мах н байнга гараад тэгж алцагнаж явдагийн эр эм 2 уула гаж донтонгууд сду
Зочин 2020-11-30 202.126.88.157
Эрдэнэтийн эргүү писду хараач малаа батжаргал ацаа хүүхэн буудалд хошногодохоос өөр юмгүй сду
Зочин 2020-11-30 103.212.116.41
ӨМНӨХ ДАРГА АРХИ УУЖ ХҮН АЛСАН БИЗДЭЭ
Зочин 2020-11-30 192.82.77.220
Сайн байна шүү, улам ихийг сэтгэж хийгээрэй, бусад аймгууд санаа аваасай
Зочин 2020-11-30 66.181.183.99
АН намаас тодорсон болохоор аргагагүй л иргэдийнхээ төлөө зүтгэж байна. МАН-гын мангарууд намдаа л оноо цуглуулах санаатай болохоор ингэж ажиллаж чадахгүй. Эрүүл мэндийн сайд нь өвчин тараах гээд оронн нутаг зорих гэсэн хүмүүсийг хүйтэнд очер үүсгээд л ёстой тэнэгүүдийг бид сонгож дээ: Ээ чаавас
Зочин 2020-11-30 202.21.107.102
Говь-Алтайн Дарга Амгаланбаатар ухаантайдаа биш..сумуудаас хотруу орж ирдэг идэшүүдийг буйлсан хэдэн жолооч ачаад бүр сурчихсан…тэд нарыг л цуваанд оруулаад л хот руу явууллаа өөр зүйл байхгүй…мөнгөө төлөөд л ачаагаа өгсөн..хүүхдүүд тосоод л авдаг энэ тогтчихсон үйлдэл Амгаланбаатарт ямарч хамаагүй дээ…шоу хийчих юмаа…
ХОТЫН ИРГЭН 2020-11-30 66.181.184.149
Битгий атаарах, ажил хийсэн нэгнээ яаж доош нь хийх вэ гээд галзуурах шахах юм. Ийм зан үйл чинь улс монголыг маань хөгжүүлэхгүй , чөдөр тушаа болоод байна.
Зочин 2020-11-30 202.9.47.29
Монгол шуудан бүр 1 кг ачаа 1000 төгрөг гэж байна лээ Бу-Уб хооронд
Зочин 2020-11-30 66.181.187.254
Анхдагчийн өлгий Булганы дарга минь ядаж 2-рт ороодхоорой. Булган аймгийн сумдаас хотынхон идшээ авах гээд хүлээж бна. Үр хүүхдэд НАЙЗ нөхдөд хамаатан савандаа идэшийг нь бэлдээд хөлдөөчихсөн яаж хүргэх вэ гээд санаа зовж сууна
Зочин 2020-11-30 66.181.183.60
Эрдэнэтэд жинхэнэ СҮГ тавигджээ
Зочин 2020-11-30 64.119.24.22
Ёстой :Энэ Дархан хот.Говь-Алтай аймгийн засаг дарга нар шиг ийм оюуны мундаг потeнцальтай хүмүүсийг дарга удирдах ажилд тавьмаар байна.Манай Булган аймгийн засаг+ Нутгийн зөвлөл ажил хэрэг болгоочээ…
Монгол иргэн 2020-11-30 66.181.189.142
Ийм л ухаантай менежер хүн монголд дарга болбол ард иргэддээ тустай, түүнээс бөх гэж юу ч чадахгүй, бодох тархи ажилладаггүй хүмүүсээр удирдуулбал Монгол ус сүйрнэ….жишээ нь би ядарч байна гэж онигоонд орчоод, өнгөрсөн хойно нь нүүрс өргөж гүйгээд бүүр том онигоонд ороод солиорно…ккк
Зочин 2020-11-30 203.91.112.133
Аргагүй л сайн менежер байнаа. Чадвараа гайхуулж байнаа
Zochin 2020-11-30 202.126.89.247
Ёстой гүйлгээ ухаантай, хүний төлөө сэтгэлтэй мундаг хүн бна. Бусад нь энэ хүнээс суралц!! САЙН ҮЙЛСИЙГ ДЭМЖЬЕ!!!АЛТАЙЧУУД ХОТОД ИДЭШТЭЙ, ХӨДӨӨД МАЛДАА ӨВСТЭЙ.Үүнээс чухал юу бна?Сайн яваадаа бахархаж сурцгаая.!!!.
УБ иргэн 2020-11-30 66.181.189.142
Хамгийн түрүүнд Улаанбаатар хстын даргыг явуулж хэд хоног энэ менежер хүний хажууд ажиллуулж сургае…
Зочин 2020-11-30 103.20.152.50
ЭНЭ ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ КАМПАНУУД ИХ БАЯЖИЖ БАЙНА ДАА…НЭГ МИНУТЫНХАА ҮНИЙГ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА….
ЗӨВ ШҮҮ 2020-11-30 64.119.26.23
ӨВГӨДИЙНХӨӨ АДИЛ УРТ ХОЛЫН ЖИН ТЭЭСЭН Л ГЭСЭН ҮГ. БАЯРТАЙ БАЙНА АА. ЗАЯА НЬ ДЭЛГЭРЧ ЯВАГ.
ДЭЭР ҮЕД 3 САР тэмээн жингийн цуваа явдаг байсан гэдэг
Зочин 2020-11-30 202.21.100.210
Засаг дарга сайн сэтгэж байна. Зөв шүү дээ
Зочин 2020-11-30 192.82.78.187
Говь алтайгаас бэр буулгаж авна. Мөн говь алтайд очиж амьдрана ккк. Зөв менежмент. Талархууштай
123456 2020-11-30 49.0.212.165
Пиво виногоо суллаачээ,
Амгаа гэж 2020-11-30 150.129.143.239
Тэнэг сагсуу бүдүүлэг л нөхөр байдаг штээ
/*-*/ 2020-11-30 49.0.212.165
Орк л байх шив, юун тэрнээс туршлага судлахтай манатай
Зочин 2020-11-30 202.126.90.117
Сайн юмийг нам гэхгүйгээр дэмжих хэрэгтэй саарийг аль нам байх нь хамаагүй жигшин зайлуулья манайхан эх орны хөгжлийн төлөө урагшаа