Дэлхийн хамгийн үнэтэй хурим хийсэн орос гэр бүлийг шалгах хэрэгтэй | News.MN

Дэлхийн хамгийн үнэтэй хурим хийсэн орос гэр бүлийг шалгах хэрэгтэй

Дэлхийн хамгийн үнэтэй хурим хийсэн орос гэр бүлийг шалгах хэрэгтэй

Дэлхийн хамгийн үнэтэй хурим хийсэн орос гэр бүлийг шалгах хэрэгтэй

Оросын нэгэн олигархын хүү дэлхийд хамгийн үнэтэйд тооцогдох хурим хийжээ. Хуримын өртөг хэдэн арван сая ам.доллараар хэмжигдэх гэнэ. Тухайлбал, хурим дээр өндөр үнээр дуулдаг дуучид болох Женифер Лопез, Стинг, Энрике Иглесиас нар ая өргөж, зочдыг цуваа Rolls Royce машинуудаар зөөж, 20 настай сүйт бүсгүй нь сая ам.долларын даашинз, таван сая ам.долларын титмээр гангарчээ.

Харин сүйт залуу Саид Гуцериев нь Лондонд өсч, Харроу, Оксфорд сургуулиудыг дүүргэсэн байна. Сүйт залуугийн аав нь ОХУ-ын хамгийн чинээлэг олигархуудын нэг Михаил Гуцериев гэнэ.

Одоогоос дөрвөн жилийн өмнөөс эхлэн Гуцериевийн гэр бүл Европын сүүлийн дарангуйлагч гэгдэж буй Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенкотой холбоотой хэмээн олон эх сурвалжууд мэдээлэх болсон.  Шүүмжлэгчид түүнийг Лондонг бизнесээ өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг хууль ёсны харагдуулах хэрэгсэл болгож байгаа хэмээн шүүмжилдэг аж.

Тиймдээ ч олон хүн Британийн засгийн газар болон Европын холбооноос Гуцириевийн гэр бүлийн хөрөнгө, Лондон, Минск хоорондын холбоог нарийн судалж, хүний эрхийг зөрчигч дарангуйлагчтай ойрын холбоотой ажилладаг олигархын бизнест хориг арга хэмжээ авахыг уриалжээ.

Албан ёсны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Михаил болон түүний хүү Саид нар Лондонгийн төв дэх хэдэн зуун сая фунтын ашигтай ажилладаг "GCM Global Energy PLC" компанийг удирддаг аж. Тус компани Беларусьтай олон салбараар холбоотой гэнэ. Жишээлбэл, Беларусьт дараа жил ашиглалтад орох гэж буй калийн үйлдвэрийн нэг тэрбум фунтийн гэрээг тус компани байгуулжээ. Михаил Гуцериев мөн ОХУ-ын хамгийн том газрын тосны компаниудын нэг Русснефтийг эзэмшдэг. Русснефт нь Беларуст газрын тос нийлүүлдэг хамгийн том экспортлогч гэнэ.

Хүү, 32 настай Саид Гуцериев 2014 оныг хүртэл 17 жил Лондонд амьдарсан бөгөөд өнгөрсөн жил Минскэд төвтэй крипто вальютын бизнес Currency.com-ыг нээсэн юм. Forbes сэтгүүлд нийтэлснээр Саидын хөрөнгө 1.1 тэрбум ам.доллар бол эцгийнх нь түүнээс хоёр дахин их гэнэ.

Эх сурвалжуудын мэдээллээс үзвэл Микаил Гуцериев ОХУ-д өөр нэг олигархтай муудалцаж, маргаан улам ширүүсэхээс зайлсхийн 2007 онд Москвагаас гаран Беларусьт очсоноос хойш Ерөнхийлөгч Лукашенкотой ойрын харилцаатай болжээ. Удалгүй Гуцериевийн гэр бүл Минск хотоос хувийн онгоцоор Лондонд очиж амьдарч байгаад 2010 онд Орост эргэн очсон аж.

Ерөнхийлөгч Лукашенко өдгөө 66 настай бөгөөд өмнө нь ЗХУ-ын армийн офицер байж байгаад 1994 онд Беларусийн анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнээс хойш одоог хүртэл тэрбээр зургаа дахь удаагаа сонгогдож 26 жил төр барьж байгаа билээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
9
ЗөвЗөв
9
ХахаХаха
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-11-30 192.82.78.166

Hogiin angli yy?

Avatar

Zochin 2020-11-30 192.82.78.166

Олигархович п**а

Avatar

Прлдд 2020-11-30 66.181.161.95

Беларуст калийн уйлдвэр, крипто компани байгуулж аймшигтай муу юм хийж дээ

Avatar

хэхэ 2020-11-30 64.119.16.51

орос монголд л ийм юм болдог

Avatar

ene chin angili malaa. 2020-11-30 64.119.23.110

ene chin chinii shvteen angilid bolson hurim malaa. deer angili bol eh oronoosoi hulgai hiij luibardsan olson ene delhiin bvh hog sharuudiig orognuulij mongiig idej uuj ashiglaj bdag oron ch dee.orosiin boris berzoviski geh evrei bvh mongoo angili abaad ochij amidaraad dasahgui butsaj orosdoo ochin gej putind zahidal bichij bsaniig angiliin tusgai alba gert alj haydaad amia horolson bolgoj bvh mongiig absan da.boris berzoviski mongiig odoo boltol hvvhed ah dvvd ogoogui. kaddaff sam

Avatar

Зочин 2020-11-30 64.119.25.31

Aя зохиогч Михиал Гуцериев мөн биз дээ. Русснефтийн дийлэнх хувийг эзэмшигч.

Avatar

Зочин 2020-11-30 66.181.161.123

Мөн

Avatar

/*-*/ 2020-11-30 49.0.212.165

Зөвлөлтийг хуваагаад идчихсэн олигархи хулгайчууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж