Аймшигт ослоос амьд гарсан Ромайн Грожан | News.MN

Аймшигт ослоос амьд гарсан Ромайн Грожан

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Аймшигт ослоос амьд гарсан Ромайн Грожан

Аймшигт ослоос амьд гарсан Ромайн Грожан

Авто спортын “Формула-1”-ийн Бахрейны Гран-При өчигдөр/2020.11.29/ явагдаж, Льюис Хэмилтон тэргүүлж, Монголчуудыг доромжилсон гэх асуудалд орсон Макс Верстаппен удаалжээ. Энэхүү уралдааны үеэр нэгэн аймшигт осол гарч, Хаас Ф1 багийн Франц нисгэгч Ромайн Грожан автомашинтайгаа шатжээ. Тэрбээр эхний тойрог дээр л ардаа явж байсан автомашинтай мөргөлдөж, жолоодлогоо алдан хажуугийн хашлагыг мөргөж, автомашин нь хоёр хэсэгт хуваагдан том гал гарчээ. Азаар Ромайн Грожан сүүлийн үеийн дэвшилтэт технологи хало толгойн хамгаалалттай байсан учир хоёр гар болон нуруундаа бага зэрэг түлэгдэж амьд үлдэж чадсан аж.

1996 оны дэлхийн аварга Бритон Дэмион Хилл түүний талаар “Тэр амьд үлдсэн нь гайхамшиг” хэмээжээ.

Эмнэлгийн машины жолооч Алан ван дэр Марве “Бид үнэхээр гайхсан. Сүүлийн 12 жилийн хугацаанд бид ийм том гал гарсныг санахгүй байна. Ромайн өөрийгөө ослоос гайхалтай авч гарч ирсэн. Түүнийг зүгээр байхыг хараад сэтгэл уужирсан” хэмээн ярьжээ.

 

Ромайн Грожан одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Хаас багийн зүгээс удахгүй албан ёсны мэдэгдэл гаргаж, түүнийг ирэх Сахирын Гран-Прид уралдуулах эсэхээ шийдэх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/ \ tes xundlun bodlogotoi, shuna 2020-11-30 130.253.28.0

#? _
/
^

Avatar

DEEBERLYY OIPTUULAXGYI BX, ZAM BYDRYYLJ,ZUPUULJ, UC ASGAJ, XAIPGA, BUGLUU 2020-11-30 130.253.28.0

shaaltsaxaas uup yum medexgyi galzuutai xulgaich,deeremj

Avatar

motsikliin salxinii xamgaalaltaa 2020-11-30 130.253.28.0

osoldxgyi

Avatar

deebree,naalttai,deebrryy xaldaaxgyi baix, uy muu yum sedej tolgoi ni ubdduggui darlt boldgyi ni xaraach,BALIARIIG 2020-11-30 130.253.28.0

shyrshix,spraidex,zyleg yclax shig daralttai,sharluulsan.

Avatar

Зочин 2020-11-30 192.82.77.220

Гадаад нэр хэл хугалчих гээд манай бөө удгадууд нэрийг нь андуурсан байна уучлалт гуйхгүй бол дараагийн удаа нөгөө нөхрийг яг ийм болгоорой

Avatar

Зочин 2020-11-30 202.126.90.157

Нидерланд орк оронд нь байхгүй.

Avatar

Зочин 2020-11-30 202.21.113.238

uhuulnee chamaig

Avatar

Монгол 2020-11-30 202.126.90.87

Верстаппен шатаад үхчихгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж