Авто спортын “Формула-1”-ийн Бахрейны Гран-При өчигдөр/2020.11.29/ явагдаж, Льюис Хэмилтон тэргүүлж, Монголчуудыг доромжилсон гэх асуудалд орсон Макс Верстаппен удаалжээ. Энэхүү уралдааны үеэр нэгэн аймшигт осол гарч, Хаас Ф1 багийн Франц нисгэгч Ромайн Грожан автомашинтайгаа шатжээ. Тэрбээр эхний тойрог дээр л ардаа явж байсан автомашинтай мөргөлдөж, жолоодлогоо алдан хажуугийн хашлагыг мөргөж, автомашин нь хоёр хэсэгт хуваагдан том гал гарчээ. Азаар Ромайн Грожан сүүлийн үеийн дэвшилтэт технологи хало толгойн хамгаалалттай байсан учир хоёр гар болон нуруундаа бага зэрэг түлэгдэж амьд үлдэж чадсан аж.
1996 оны дэлхийн аварга Бритон Дэмион Хилл түүний талаар “Тэр амьд үлдсэн нь гайхамшиг” хэмээжээ.
Эмнэлгийн машины жолооч Алан ван дэр Марве “Бид үнэхээр гайхсан. Сүүлийн 12 жилийн хугацаанд бид ийм том гал гарсныг санахгүй байна. Ромайн өөрийгөө ослоос гайхалтай авч гарч ирсэн. Түүнийг зүгээр байхыг хараад сэтгэл уужирсан” хэмээн ярьжээ.
An update from Romain himself. Pleased to see you’re in good spirits! We hope you make a speedy recovery 🙏 pic.twitter.com/njnjjH4GBi
— Haas F1 Team (@HaasF1Team) November 29, 2020
Ромайн Грожан одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Хаас багийн зүгээс удахгүй албан ёсны мэдэгдэл гаргаж, түүнийг ирэх Сахирын Гран-Прид уралдуулах эсэхээ шийдэх гэнэ.
Холбоотой мэдээ