2002 оны дэлхийн аваргын чимэг Папа Буфа Диоп таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

2002 оны дэлхийн аваргын чимэг Папа Буфа Диоп таалал төгсчээ

2002 оны дэлхийн аваргын чимэг Папа Буфа Диоп таалал төгсчээ

Английн Фулхэм, Портсмут, Вест Хэм Юнайтед, Бирминхем сити багуудад тоглож явсан Сенегал хагас хамгаалагч Папа Буфа Диоп өчигдөр/2020.11.30/ 42 насандаа таалал төгсчээ.

Английн Премьер лигт нийтдээ 129 тоглолтод оролцсон тэрээр 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д тухайн үедаа аваргаа хамгаалах зорилготой байсан Францын шигшээ багийн эсрэг нээлтийн тоглолтонд хожлын цор ганц гоолыг оруулж байсан юм.

ФИФА-ийн албан ёсны хуудаснаа түүнийг дурсан санаж, “Нэгэн цагт дэлхийн аваргын баатар байсан бол үргэлж дэлхийн аваргын баатраар дуурсагдах болно” хэмээжээ.

Сенегал улсын хөлбөмбөгийн шигшээ баг Япон, Өмнөд Солонгост зохион байгуулагдсан 2002 оны ДАШТ-ий шөвгийн найм хүртэл шалгарч байсан бөгөөд Папа Буфа Диоп хэсгийн шатанд Уругвайн шигшээ багийн эсрэг хоёр оруулж байлаа.

Дэлхийн аваргаас гадна Папа Буфа Диоп Африк тивийн аваргад улсаа дөрвөн удаа төлөөлөн оролцож, 2002 онд мөнгөн медаль хүртсэн байсан билээ. Тэрээр их спортоосоо 2013 онд зодог тайлж буйгаа зарласан аж.

Портсмут багт түүнийг дасгалжуулж байсан Харри Реднапп “Тэр үнэхээр гайхалтай зан характертай хүн байсан. Надад бол үнэхээр гайхалтай санагддаг байсан. Үргэлж аж жаргалтай байдаг, байнга л инээж явдаг аварга залуу байсан. Уурлана гэж байдаггүй. Том биетэй байсан болохоор талбай дээр ууртай харагддаг байсан байж магадгүй. Гэхдээ тийм зүйл огтоос байгаагүй ээ. Түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлье” хэмээжээ.

Сенегал улсын ерөнхийлөгч Маки Салл Диопын үхэлд гашуудан “Сенегал улс том хохирол амслаа” хэмээжээ. Харин Английн Ливерпүүл багийн Сенегал довтлогч Садио Мане инстаграм хуудаснаа “Папа Буба, таныг тэнгэрт дэвшсэнийг сонсоод зүрх минь зүсэгдэх шиг боллоо. Бидэнд баяртай гэж хэлээгүй явсан ч та бидний зүрх сэтгэлд үүрд дуурсагдах болно” хэмээн бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж