Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдуудын хамт арваннэгдүгээр сарын 18-нд цар тахлыг даван гарах нийгэм, эдийн засагт авч хэрэгжүүлж буй 23 багц ажлаа танилцуулахдаа covid-19-өөс болж хөл хорионд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс татварын алданги, торгууль тооцохгүй байхаар болсон. Гэсэн хэдий ч энэ нь бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж чадахгүй байна.
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, эдийн засгийн гол бүх болох Улаанбаатар хот УОК-ийн шийдвэрийн дагуу бүтэн сар хатуу хөл хорионд байхаар болсон. Энэ хугацаанд олон арван хүн орлого, цалингаа алдаж, цаашдаа ч ажлын байргүй үлдэх нөхцөл бий болоод буйг ирэх хавар гэхэд нийтдээ 410 мянган хүн ажилгүй болох эрсдэлийг МҮХАҮТ-аас тооцон гаргасан.
Сангийн яамнаас 2021 оны төсвийг боловсруулах үеийн төсөөллөөс эрүүл мэнд, эдийн засгийн нөхцөл байдал өөрөөр эргэсэн. УИХ-аас Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг нийт зарлагыг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг алдагдлыг 2 их наяд 153.7 тэрбум төгрөг байхаар баталсан юм.
Тиймээс төсвийн хэрэгцээгүй зардлыг танаж, бизнес эрхлэлтийг дэмжиж, ажлын байраа хадгалж үлдэхийг эдийн засагчид сануулж буй.
Тухайлбал, Засгийн газрын зардлыг хамгийн багадаа 20-30 хувиар танаж чадвал хоёр их наяд төгрөгийн хэмнэлтийг бизнес эрхлэгчид рүүгээ нийлүүлэх боломжтойг эдийн засгийн ухааны доктор Б.Лхагважав хэлж байна.
Түүнчлэн “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газруудын 2020 оны ногдол ашгийг ил болгож дахин хуваарилалтыг нь ил хянавал маш олон тэрбум төгрөгийн нөөц гарч ирнэ, энэ мөнгөөр эдийн засагт цус сэлбэж олон боломжтойг ч онцолсон. Энэ мэт эдийн засгийг дэмжих олон боломж бидэнд бий.
Ч.Сайханбилэгийн засгийн боловсруулсан, Ардчилсан намынхан УИХ-д олон суудалтай байхдаа шинэчлэн баталсан Нэмүү өртөгийн албан татварын тухай хууль өнөөдрийн хүнд хэцүү нөхцөлд улсын төсөвт багагүй дэмжлэг болж буй. МАН-ынхны харлуулаад байдаг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн ачаар 34.7 их наядын хөрөнгө ил болж, далд эдийн засгийг багагүй хумьж өгсөн. Энэ мэтээр тархиа жаахан ажиллуулах юм бол хуулийн зохицуулалтаар эдийн засгаа дэмжих олон арга хэрэгсэл байна.
Хуулийг нь шинэчлэн батлахаас өмнө НӨАТ-аас улсын төсөвт 500 тэрбум орлого төвлөрдөг байсан бол өнгөрсөн 2019 онд 1.1 их наядын орлого төвлөрчээ. НӨАТ барааны үнэд нөлөөлдөг учраас инфляцид нөлөөлдөг. Өндөр ашигтай аж ахуйн нэгжүүдэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй ч бага орлоготой, жижиг дунд үйлдвэрүүдэд хүнд тусдаг.
Тиймээс НӨАТ-ыг 10-аас таван хувь болгож бууруулах, НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэгдүүлэх нь жижиг, дунд үйлдвэрүүд болон иргэдэд томоохон дэмжлэх болж чадна.
Дэлхийн бусад орнуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарт 7.7, Японд 8, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог байна. Харин Монгол ердөө хоёр хувь.
Сангийн яам 2016 онд 499 мянган татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум, 2018 онд 793 мянган татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум, 2019 онд 890 мянган татвар төлөгч иргэнд 140 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
Хэдийгээр улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлэн их биш байгаа нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулж байгааг эдийн засагчид сануулж байна. Машин, хурдан морь, мал, томоохон худалдааны дэлгүүрүүд одоо ч НӨАТ-ын баримт өгдөггүй.
Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас ядаж таван хувь болгосноор иргэд, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн дэмжлэг болоод зогсохгүй иргэдийн хяналт сайжирч, татварын бааз суурь нэмэгдэнэ. Айлаас гуйхаар авдраа уудал гэж үгтэй.
Б.БАТ
Нямхүү эмч 2020-11-30 66.181.182.181
Үхсэний чинь тав. Арван хувь болгооч. Дэлхийн бүх улсууд арван хувиа өгж байна. Манайх бүр албан татвар юм шиг л дээрэмдэж байна. Нийт төлсөн татвараа бод. Нийгмийн даатгалын 26 хувь, хүн амын орлогын албан татвар 10 хувь, авж зарцуулж буй бүх зүйл дээр НӨТын 10 хувь нэмэгдэнэ гээд боддоо. Нийт 46 хувийн татварыг дам болон шуудаар авж байна.
Зочин 2020-11-30 202.9.40.172
Яг зөв
Эмээ 2020-11-30 202.21.108.49
Маш зөв. Ерөнхийлөгчийн бэлэн сая төгрөг тараа гэдгээс илүү өгөөжтэй, шудрага зүйлийг хөнджээ.
Хөдөөний орк 2020-11-30 49.0.212.165
Пиаваа зараачээ, биногоо зараач, яадаг жулч вэ
Зочин 2020-11-30 66.181.161.107
Дэмжинэ.
/*-*/ 2020-11-30 49.0.212.165
5 биш 50 хувь болго_ Наадах чинь төсөв бүрдүүлэх орлого биш, сүүдрийн далд эдийн засгийн хэмжих хяналтын арга шүү дээ
Зочин 2020-11-30 103.212.118.168
yag 2 huvi monuu?
СУГАЛААГАА Л БОЛЬЧИХ! 2020-11-30 66.181.182.85
СУГАЛААГАА Л БОЛЬЧИХ!
Зочин 2020-11-30 202.72.242.141
Зөв. Хүний юмаар хүүдэгнэхээ боль
сэдгэгдэл энэ? 2020-11-30 139.5.218.83
НӨАТ-н буцаан олголт иргэдэд чамгүй нэмэртэйг том орлоготой хүмүүс даанч ойлгохгүй эдүү хүрлээ. Сангийн сайд ч мүэ ч ёс төдий сонссон,шаардсан дүр үзүүлээд олон жил өнгөрлөө.Сугалаа нь завшигчдын олз болсоор,ач тусаа алдсан нь тодорхой шүү дээ.
Зочин 2020-11-30 202.72.242.141
100 хувь буцааж олгогдох ёстой мөнгө шүү дээ.
Nergui 2020-11-30 202.126.89.107
НӨАТ н татварыг доод тал нь 5% болгох маш зөв
ы 2020-11-30 59.153.85.124
Битгий худлаа попроод бай
ЗОЧИН 2020-11-30 202.9.46.49
нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 10 % болгоё оо
Zochin 2020-11-30 122.201.24.119
Өөрсдийгээ дэлхийн баян гүрнүүдтэй байнга зүйрлэх юм. Бид тэдэнтэй адилхан мөнгө олдог ард түмэн үү. Амьдралаа аваад явах чадалтай хийсэн юмыг нь дэлхий авдаг болсон хойноо ингэж цэцэрхмээр юм. Аялал жуулчлал нь улирлын чанартай, махыг нь орос ах нар маань байнга муу хэлнэ, уул уурхайн хэдийгээ өөрсдөө гутаан доромжлоно.
10%-ийг аваад 10%-ийг буцааж өгөөд яах билээ 2020-11-30 192.82.78.250
10%-ийг аваад 10%-ийг буцааж өгөх юм бол өчнөөн зардал чирэгдэл болж байж хурааж авах ямар хэрэгтэй вэ. Ийм утгагүй юм ярьж бичихээ болиочээ. Тэр Буцааж өгөөд байгаа улсууд чинь зөвхөн гадаадын иргэд хилээр гарахадэкспортын хувь хэмжээ 0 % тул буцаан олгож байгаа. Манай улс мөн адил ийм. Харин 2 хувиар буцаан олгодог улс цөөхөн 2,3 хан улсын нэг нь манай улс шүү.
ТЭНГЭР БӨӨ 2020-11-30 202.137.131.31
УЛС 10% -Н ТАТВАР АВЧААД ШАРХАДНЫХАНД БАС 10% ТАТВАР ӨГӨӨД 20%-Г ТӨЛДӨГ АЖ АХУЙ ГЭЖ БАЙХ УУ? МОНГОЛЧУУДЫН ИХЭНХ НЬ МЭДРЭЛ МУУДСАН ҮНЭН АЖ, 2% ӨГӨХ Ч АЛБАГҮЙ СУГАЛАА ӨГӨХ Ч АЛБАГҮЙ УЛС ТАТВАР ХУРААХАА АРД ИРГЭДЭЭР ХЯНУУЛАХ Л ГЭЖ 2% ӨГЧ СУГАЛАА ӨГСӨН ЧИНЬ БҮР МЭДРЭЛТЭЭД БОЛОХГҮЙ БОЛ 2%-Ч ӨГӨХӨӨ БОЛЬЖ СУГАЛААГАА Ч АЛГА БОЛГОЧИХЬЁ БАЙЖ ЭНЭ ГАЛЗУУЧУУДГ БҮГДИЙГ ШАРХАДАНД НЬ ХЭВТҮҮЛЧИХНЭ ШҮҮ? 10МЯНГААР 1ШИЛ АРХИ АВЧ УУЧИХААД ДЭЭР НЬ 1МЯНГА АВАХ САНААТАЙ ХА ХА
Зочин 2020-11-30 192.82.70.228
Huuk ogtsor
монгол хүн 2020-11-30 64.119.19.89
УУЛ НЬ Ч ЭНЭ ЛУЙВАРЫГ ӨӨРЧЛӨХ Л ЁСТОЙ .АВАХДАА 10% АВЧААД БУЦААН ОЛГОЛТ НЬ АРАЙ ДЭНДҮҮ БАГА БАЙГАА ЮМ. БАС ТЭР ХОНЖВОР ГЭЖ ҮЛ ОЙЛГОГДОХ АРД ОЛНЫ ХАРДЛАГА БУХИМДАЛЫГ ТӨРҮҮЛЖ ТӨӨРӨЛДҮҮЛСЭН ЮМАА ЗОГСООЖ БУЦААН ОЛГОЛТОО НЭМБЭЛ АРАЙ ОЛОН ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ, ХЭН НЭГЭН ХОНЖВОР ТААРУУЛАГЧИЙГ ХОРХОЙТУУЛЖ ЛУЙВАРААР ӨӨГШҮҮЛЭХГҮЙ САНААГ НЬ МУХАРЛАЖ АРД ОЛНЫГ ХАРДУУЛЖ БУХИМДУУЛАХГҮЙ БОЛНО.ХЭН ХЭНДЭЭ АМАР.
Иргэн 2020-11-30 66.181.186.165
Нөатаа 10 хувиар авмаар байна бас нийгмийн даатгал төлөлтийн сүүлийн 1 жилийн хөнгөлөлтөө буцааж авы
ИРГЭН 2020-11-30 192.82.76.214
HONJVOROO NEM HUUCHIN BAISAN SHIG BOLGOOO HONJVOR BAGA BNA
Зочин 2020-11-30 203.91.112.133
Одоо зарим газрууд НӨТ-ийн 2 %-ийг нь хасаад өгье гэдэг болчихсон байна лээ. Өөрснөө анх ийм юм дэлгэрүүлсэн ш дээ
Zochin 2020-11-30 66.181.161.83
5 huvi bolgood ter 20-30 sayin honjvor gedeg hudlaa yumaa bolivol taarna, bi l lav 20.000 torrog ch hojij uzeegui
ЗОЧИН 2020-11-30 66.181.190.66
НӨАТ-ыг 5 хувь болго.
you know 2020-11-30 64.119.22.177
100 huvi butsaaj avah yostoi mungu shuu luivarchdaa
ЦӨЛМӨГЧДИЙН АРМИИЙГ ЯАХ ВЭ? 2020-11-30 139.5.218.83
Хэдий болтол 2 хувиар явах вэ? Энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний хэд дахин нэмэгдсэн. Тэтгэвэр олигтой нэмэгдсэнгүй. Өөрсөддөө болохоор өч төчнөөнөөр нь идэж уугаад суудаг засаг төр гэж бас байх юм. Гадна дотноос олон тусламж, мөнгө хөрөнгө орж ирлээ л гэх юм. Хаагуураа юунд зарагдаад алга болчихдог юм бэ??? Хэдхэн жилийн өмнө УИХ-ын гишүүн хэдэн гишүүд тендэргүй зээлийг тэрбум тэрбумаар нь авч гайхшруулсан. Тэд нь хямд өртгөөр хийгээд өөрсөддөө унац ихтэй болцгоосон. Тэд одоо ч идэцгээж бна.
Зочин 2020-11-30 202.55.188.46
Yadaj 5% bolgo
BGYUJKH,KNG 2020-11-30 66.181.161.83
УИХ үг дуугүй батлах ёстой
Зочин 2020-11-30 103.229.120.146
НӨАТ-ыг 5% болгоод 4%-ийг нь буцаан олголж болох юм.
Болдооо 2020-11-30 202.55.191.194
НӨАТ-ын хяналт улам сайжирна. Дэмжиж байна. Бодит хөнгөлөлт болно. Ковидын үед
Татвар төлөгч 2020-11-30 192.82.68.69
НӨАТыг 5 хувь болгож бүх хүн аж ахуйн нэгжийг хамруулах нь шударга зүйл шүү…Тэгээд ч 5 хувь болсон тохиолдолд татвараас зугтах нь утгагүй болно.
Өвгөн 2020-11-30 49.0.212.165
Пиво виногоо зараачээ
Zochin 2020-11-30 192.82.72.175
Sugalaa gej heden sayar ni neg hund ogch bhaar niit ard irgedde 5- 10%- iin butsaan olgolt ogoh ni shudarga bish u.
ИРГЭН 2020-11-30 203.169.48.150
ЯАДАЖ 5 ХУВЬ
zochin 2020-11-30 122.201.24.225
butsaan olgoltiig nemeechee.zuv2
Зочин 2020-11-30 183.177.100.234
мэдээний сайтыг өөрийн сэтгэдэлээ бичих талбар болгоод байгаа Бат та зүйлээ өөрийнхөө феси хаягаар л цацна уу
ЗОЧИН 2020-11-30 202.126.92.99
НӨАТ-ыг 5% БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2020-11-30 113.198.137.165
Солонгост лав 100 % буцааж авдаг шд
Иргэн 2020-11-30 192.82.70.94
Дайны хажуугаар дажин гэгчээр төрөөс л мөнгө нэхсэн хүмүүс байх юм. Вирусыг алдчихгүй байх юмсан гэж бодохын оронд “өг, авна” л гэцгээх юм. Улс нь мөнгөгүй, та мөнгөтэй байгаад хэд хонох юмб. Тэгээд дараа нь та яах юмб. Шуналтай, лээрээс нь тэнэг хүн байна.
Монголын жишигт нийцүүл 2020-11-30 66.181.184.30
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын дарга, даамлуудын цалин, хангамжийг танаж Монголын жишигт тохируулахад л олон сая төгрөг хэмнэгдэнэ дээ! Тэрбумаар ч байж мэднэ….
Хөрөнгө оруулагч 2020-11-30 103.10.22.34
Германаас бүтээгдхүүн аваад хил дээр мэдээлж чадвар НӨАТатварын 19 хувийг буцааж олгодог л юм даа.
Иргэн 2020-11-30 192.82.70.94
Монголыг герман шиг болсны дараа наадахаа бич дээ
Зочин 2020-11-30 202.131.251.115
Бусад улсуудад ингэж иргэддээ буцаан олголт өгдөггүй шд. Худлаа мэдээлэл
зочин 2020-11-30 64.119.16.134
яг зөв шүү. ядаж ирэх долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл