Маршал Х.Чойбалсангийн цайны чамин иж бүрдэл

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Маршал Х.Чойбалсангийн цайны чамин иж бүрдэл

Маршал Х.Чойбалсангийн цайны чамин иж бүрдэл

Монголын Үндэсний музейн Алтан сан хөмрөгийн шилдэг үзмэрүүдээс цувралаар толилуулж байна. Энэ удаа музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цайны хэрэглэлийг танилцуулъя.


Монголын Үндэсний музейн сан хөмрөгт маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан болон гадаадын төлөөлөгчдөөс хүлээн авсан бэлэг дурсгалын зүйл олон хадгалагдаж байдаг. Эдгээр үзмэрийн нэг бол цайны иж бүрэн шаазан эдлэл юм.

Нарийн чамин хийцтэй, улбар шар өнгөтэй, гоёмсог энэхүү иж бүрдэл нь нийт 17 ширхэг аяга, таваг, гүц зэргээс бүрдэнэ. Гүцний өндөр 14 см, өргөн 22 см. Тавагны диаметр нь 10 см, өндөр 3.5 см. Тавагны хүрээ, гүц болон аяганы бөөрөн дээр 萬壽無疆 / wàn shòu wú jiāng / буюу “Урт насалж, удаан жаргаарай” гэх ерөөлийн үгийг бичсэн байх агаад эдлэл тус бүрийн ёроолд 江西出品 /Jiāngxī chūpǐn/ Зяншид үлйдвэрлэв, 江西名产 / Jiāngxī míng chǎn / Зяншигийн нэрт бүтээгдэхүүн гэх тамгатай ажээ.

Энэхүү цайны хэрэглэлийг Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор БНХАУ-ын төлөөлөгчид маршал Х.Чойбалсанд дурсгажээ. Уг цайны хэрэглэлийг үйлдвэрлэсэн газар болох Зянши мужийн Жэн Дэжинь хот нь хийц чанар сайтай шаазан эдлэл үйлдвэрлэлээр алдаршсан тул хол, ойрын газраа “Шаазангийн нийслэл ” хэмээн алдаршсан аж.

А.СҮРЭН     

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж