Нийгмийн даатгалын байгууллагаас 446.4 мянган тэтгэвэр авагчдад 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны зургаан банкаар дамжуулан маргааш /2020.12.01/ олгоно. Тодруулбал, 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох аж.
Covid-19 халдвар нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын байгууллагаас онцгой анхаарал хандуулж, тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
- Нэн түрүүнд банкин дээр дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлүүлсэн бөгөөд улсын хэмжээнд 32.159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгуулж байна.
- Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг Covid-19-ийн халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдож нийт 14911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргээд байна.
- Тэтгэвэр олгох өдөр яам, агентлагийн албан хаагчид хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллана.
Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.
Э.БУРАМ
Зочин 2020-11-30 66.181.184.153
60 хүртэлх насных 1-нд, 61-65 хүртэлх нь 2-нд г.м.-ээр зохицуулж болохгүй юу
Тэтгэвэрийн карт эзэмшигч 2020-11-30 64.119.16.219
Тэгэж яахнав? Бүгд 1-ндээ байг л дээ. Бүх тэтгэвэр авагчийг карттай болгох нь зөв, цахимаар мөнгөө авна, бүх гүйгээ, худалдан авалт гэх мэтээ гэртээ сууж байгаад л хийчихнэ, явдал чирэгдэлгүй амар шүүдээ.
Зочин 2020-11-30 103.229.120.33
Тэтгэврийн.талаар санаа зоволтгүй шүү,дуртай үедээ картаараа авах нь амар шүү дээ,сар бүрийн 1нд карт руу орчихдог юм билээ,яарах хэрэггүй ном журмаар нь үйлчлүүлээрэй.
irgen 2020-11-30 192.82.75.200
Kart ynegyi olgoson doo.Xarin zeel avaagyi xymyysiin 1000000 tug yu bolj bna.ERUNXIILUGCH !!!
зочин 2020-11-30 202.9.46.209
Мөнгө байхгүй гэх гэж байгаа юм болуу гэж айлаашд
Зочин 2020-11-30 64.119.19.89
хөөрхий дө ! байгаа байхаа
Зочин 2020-11-30 203.91.115.48
ямар олон тэтгэвэр авдаг хүнтэй улс вэ манайх чинь. Тэгсэн мөртөө япон евр опыг бодвол богино насалдаг гэж байгаа. Хүмүүсээ үхүүлэхгүй амьд гэж бүртгээд нэг хэсэг хүмүүс тэтгэвэр авдаг байж тун магад байна шүү. Миний ээж 2001 онд нас барахад 2010 он гэхэд нас бараагүй гээд л улсын бүртгэлийн газар байж л байсан. Хэн нэгэн этгээд тэтгэврийг нь авах гээд зориуд үхүүлэхгүй байлгаад байсан байгаам даа. Миний таньдаг улсын гуравны нэг нь 60 хүрэлгүй нас барсан . Но той л байна
зочин 2020-11-30 122.201.31.3
бас нэг нугалаа бизнес юмаа даа сайн дурын байх юмыг хүчээр албадлагаар хоморголж бодвол карт нь тѳлбѳртэй л биз
Ter 2020-11-30 103.57.94.59
Iim ued hamgiin zuv….Ta yumand oochirloh.daarch zogsoh durtai yum bol zugeer l ochood jaal devtsej baigaad irj bolonshuudee
Зочин 2020-11-30 202.21.100.210
Хүүхэд бүрт 100000 мянга тэтгэвэрийн 446 мянган тэтгэвэр авагч тэгээд 200 мянга гаруй төрийн албан хаагчийн цалин яаж манай улсын эдийн засаг санхүү дааж чадаж байна вэ? Саалийн үнээ №1 Таван толгой №2 Эрдэнэт №3 Оюу толгойн хөрөнгө оруулалтын нэг нь бүдэрвэл хэзүү л болох юм байна
Зочин 2020-11-30 192.82.69.36
Оюу толгойгоо харааж зүхээд л, гадны муусайн имперлистуудаас хурааж аваад монголчууд өөрсдөө дангаар ашиглана гэж шуураад байдаг биз дээ? Таг зогсоогоод үзэх үү, хэдүүлээ???
зочин 2020-11-30 64.119.25.84
Өндөр насны тэтгэвэр олгодоггүй улс орон гэж байхгүй.Харин хуримтлал нь хомсдох,дутагдах үед тэтгэвэрт гарах насыг нь ахиулах гэж оролддог бололтой юм билээ. Хэн ч хөгширч хөдөлмөрийн чадваргүй болно. Тэр үед л хөдөлмөрлөх бас тэтгэвэрийн чухалыг хүн бүр маш сайн ойлгодог гэсэн.
Зочин 2020-11-30 202.9.46.84
хөгшчүүлийг оочерлуулахгүй байх нь маш зөв шийдэл.Харин тэтгэврийг нь цаг алдалгүй түргэн олгох нь маш чухал шүү.Одоо амьддаа ганц хүлээдэг "зүйл" нь тэр мөнгө шүү.Буян болог.