Нэг ширхэг оношлуур нь 4,9 ам.долларын үнэтэй | News.MN

Нэг ширхэг оношлуур нь 4,9 ам.долларын үнэтэй

Нэг ширхэг оношлуур нь 4,9 ам.долларын үнэтэй

Нэг ширхэг оношлуур нь 4,9 ам.долларын үнэтэй

Иргэн Ж.Амарсанаа Covid-19-ийг оношлох оношлуурыг маш өндөр үнээр худалдаж авч байгаа гэсэн мэдээллийг өнгөрсөн хавраас хойш олонд түгээсэн.  Тэрбээр энэ тухай “Ямар үнэтэй PCR шинжилгээ вэ. 150,000 төгрөг өө. Өнгөрсөн хавар яамныханд Covid-19-ийн ПГУ нэг хүний 10 ам.доллараар хэд л бол хэдийг олж өгч чадна гэж мөн ч их хэлсэн дээ. Яагаад заавал хамгийн үнэтэй сонголт руу явдаг юм бэ. Дээжийг нь авчраад лаборатори дээр туршаад гардуулж өгсөн шүү дээээ!!! 10 ам.доллар гэдэг чинь шинжилгээ бүрээс 120,000 төгрөг хэмнэх боломж байсан юм шүү дээ. Даанч дээ. Хайран татварын мөнгө.Та нарт үнэхээр гомдож байна хэмээн сошил хуудаснаа бичсэн.

Тэгвэл уг асуудалд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулт өгөхдөө  "ДЭМБ-д бүртгэгдсэн мөн хөгжиж буй буурай орнуудад хэдэн төгрөгөөр худалдан борлуулах вэ гэдгийг ДЭМБ тогтоочихсон ийм л оношлуурыг ашиглаж байна. ДЭМБ бүртгээгүй,  чанарын шаардлага хангаагүй оношлуур, хэрэгсэл авсан асуудал байхгүй. Шалгах ёстой хууль, хяналтын байгууллагаар нь ч шалгуулж болно" хэмээсэн юм.

Өөрөөр хэлбэл, нэг хайрцагтаа 25 ширхэг оношлуурыг 124,25 ам.доллароор БНСУ-аас худалдан авчээ. Нэг ширхэг оношлуур нь 4,9 ам.доллар юм байна.

Харин Ж.Амарсанаагийн хувьд нэг ширхэг оношлуурыг 10 ам.доллароор авах боломжтой гэсэн бол ЭМЯ нэг дахин бага үнээр буюу 4.9 ам.доллараар худалдан авч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-11-30 202.9.40.174

Түргэвчилсэн оношлуур нь 150,000 төгрөг гэж эрүүл мэндийн сайд өөрөө хэлсэн шүү дээ, сэтгүүлчдийн асуултанд хариулж телевизээр хэлсэн ш дээ. Тэгээд түргэн оншлуур нь 70 хувь илрүүлдэг гэсээн. Оном сангийн наранбаатар эрдэмтэн тодорхой ярьсан бна лээ. Эрүүл мэндийн сайд хулхи оношлуураар оношлоод тархаад байгаа гэсэн бна лээ. Өрх бүрээс 1 эмэгтэйг ( хоол ундаа цуглуулдаг хүнийг) pcr шинжилгээ хийгээд халдвараа хумиж аваад хэвийнээр ажил сургуульдаа явах боломж байгаа гэсээн.

Avatar

Иргэн 2020-11-30 202.9.40.174

Гэрээс нэг л хүн туссан бол бүгд тусдаг гэсэн, Монголын нөхцөлд. Хүн бүр тусдаа оо, гал тогоо гэж байх биш. Өрх бүрээс нэг хүнийг шинжилгээ аваад өвчтэйг нь тусгаарлачихвал бусад нь хэвийн ажлаа хийж болох боловч эрүүл мэндийн яамны сайд зөвшөөрөхгүй байгаа гэсээн. Хулхи оношлуураа их хэмжээгээр авчихаад өвчнөөр бизнес хийгээд бна.pcr шинжилгээг өрх бүрээс авч дариу таслан зогсоомоор бнааа

Avatar

Энэ сэтгүүлч нь гэж бас нэг ... гар байнаа. 2020-11-30 66.181.161.96

Сэтгүүлч ухаантай юм бол түргэвчилсэн тест PCR 2 оо ялгадаг баймаар юм. Арай дэндүү

Avatar

Зочин 2020-11-30 139.5.218.98

Ag Антиген түргэвчилсэн оношлуурыг FDA хэрэглэхийг хориглосон байна лээ. Яагаад гэвэл алдаатай шалгадаг гэж. Үүний доктор Наранбаатар маш доторхой тайлбарласан байсан.

Avatar

Зочин 2020-11-30 49.0.144.122

Энэ чинь Ag Test (Antigen) тест гэж байна. Antibodi тестийг ч ийм өндөр үнэтэй авахгүй. Түргэвчилсэн оношлуур гэхэд маш өндөр үнэтэй авсан байна. Энэ Амаржаргалыг шалгуулах хэрэгтэй. 1.5 доллараар худалдаж авах боломжтой тестийг 4.9 доллараар авсан байна даа.

Avatar

Галаа 2020-11-30 66.181.161.9

Amarjargal оношлуур зарахгээд байгаа юм уу.арайч үгүй байлгүйдээ хандивлах гэсэн байх

Avatar

Зочин 2020-11-30 66.181.190.66

sd bio sensor гэж байна.пср гэсэн л юм алга.шалгадаг хүмүүс нь шалгана биз дээ

Avatar

Зочин 2020-11-30 178.162.205.226

Энэ мэдээлэлд тайлбарыг буруу өгсөн байна. Амарсанаа ч буруу ярьсан, ЭМЯ ч буруу тайлбарласан байна. ЭМЯ-ны 4.9 доллар гээд байгаа оношлуур нь түргэвчилсэн шинжилгээний оношлуурын үнэ юм. 150 мянга гээд байгаа нь ПСР шинжилгээний оношлуурын үнэ, түүн дээр нэмээд ажилтны цалин, цахилгаан гээд бусад зардал нэмэгдсэн үнэ юм. ПСР оношлуурын үнийг 10 долларт багтаана гэсэн Амарсанагийн мэдэгдэл худлаа юм. ЭМЯ-аас 8 тэрбум төгрөгийн тендерээр 60 мянган хүний ПСР шинжилгээний оношлуур худалдан авсан

Avatar

Зочин 2020-11-30 192.82.78.187

Яамны эдийн засагчид нь тун толгой муутай шахааны хүмүүс бололтой ккк. Ядаж Нямхүү эмчийнхээ энэ их хичээл зүтгэлийг яамны сайдаа байг хариуцлагатай хандаад зөв тооцоолоод нийтэд мэдээлмээи юм. Хувь иргэний дотоод бодлоор Нямхүү эмчид ямар нэг буруу халдаамааргүй санагддаг

Avatar

Бат 2020-11-30 192.82.76.30

Тэгээд яагаад PCR шинжилгээ 150,000₮ гээд байгаа юм бэ?

Avatar

Амарсанаа яагаад бу"дилаад байна? 2020-11-30 66.181.184.30

Амарсанаа яагаад мэдэн будилаад байгаа юм бэ? Үнэхээр учрыг нь мэдэхгүйдээ тэгж байна уу, эсвэл худлаа шоудаад байгаа юм уу? Мэдээгүй байсан бол уучлал гуйх нь зүйтэй дээ!

Avatar

Зочин 2020-11-30 202.179.13.34

kkk

Avatar

Зочин 2020-11-30 64.119.17.87

Tegeed 150 tugruguur onoshlono gej yugaa yriad bgaan be

Avatar

jagaa 2020-11-30 66.181.161.39

Би л мундаг, бусад нь тэнэг гэхээ больчихвол сайнсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж