Сингапурт халдвартай эхээс Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд төржээ

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Сингапурт халдвартай эхээс Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд төржээ

Сингапурт халдвартай эхээс Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд төржээ

Сингапурын иргэн Селин Нг-Чан өнгөрсөн гуравдугаар сард жирэмсний эхэн үедээ Covid-19 өвчний халдвар авчээ. Тэрбээр шинэ хүнээ өнгөрсөн долоо хоногт өлгийдөж авсан бөгөөд хүүхэд нь халдваргүй, тэр байтугай бүр Covid-19-ийн эсрэг биеттэй төрсөн байна.

Сингапурт жирэмсэн байхдаа халдвар авсан эхээс халдваргүй, эсрэг биеттэй хүүхэд төрсөн талаар нутгийн хэвлэлүүд өчигдөр/2020.11.29/ мэдээлжээ. “Эмч нар намайг жирэмсэн байхдаа халдвар авсан учир хүүхэд маань халдвартай төрнө хэмээн ярьцгааж байсан” хэмээн Селин ярьжээ. Тэрбээр халдвар авсныхаа дараа харьцангуй хөнгөн өвчилсөн бөгөөд 20 орчим хоног эмнэлэгт хэвтээд, гэртээ харьсан байна.

ДЭМБ-ын зүгээс одоогийн байдлаар халдвартай эхээс урагт жирэмсний үед, эсвэл төрөх үеэр халдвар дамжих эрсдэлтэй эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа билээ. Гэвч одоог хүртэл жирэмсэн эхчүүдийн ургийн ус, хөхүүл ээжүүдийн хөхний сүүнээс авсан дээжнээс идэвхтэй вирус илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Өмнө нь энэ оны аравдугаар сард Хятадын эрдэмтэд халдвартай эхээс эсрэг биетэй хүүхэд төрөх боломжтойг баталсан билээ. Харин АНУ-ын эрдэмтэд мөн аравдугаар сард эхээс урагт халдвар дамжих эрсдэл маш бага хэмээн мэдээлж байсан юм.

Түүнээс гадна энэ сарын эхээр Австралид нэг айлын гурван хүүхдэд шинжилгээгээр Covid-19 илэрч байгаагүй ч эсрэг бие үүссэн байсныг нутгийн хэвлэлүүд онцолж байв. Австралийн "Мурдох" хүүхдийн эмнэлэг, судалгааны төвийн мэдээлснээр тэд хүүхдүүдээ орхин хуримд очихдоо халдвар авчээ. Тэдний биед хэд хэдэн шинж тэмдэг илэрч байсан ч хүүхдүүдээс шинжилгээ авахад Covid-19 илрээгүй аж. Хожим дахин шинжилгээ хийж үзэхэд эдгэрсэн аав ээжээс гадна гурван хүүхдэд нь эсрэг биет үүссэн байжээ. Тэдний дундаас хамгийн бага хүүхдийнх нь эсрэг биет хамгийн хүчтэй байсан гэнэ.

Эх сурвалж: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж