Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрийн намыг хуралдуулан, ирэх 2021 оны нэгдүгээр сард болох VIII их хурлын бэлтгэл ажлыг шалгажээ. Түүнчлэн цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын тухай хэлэлцсэн хэмээн "Чусон" агентлаг өнөөдөр/2020.11.30/ мэдээлжээ.
Хурлыг намын төв байранд хийж, 2021 оны эхээр хийх VIII их хурлын бэлтгэл ажлыг сонсож, намын төв хорооны зохион байгуулалтыг шинэчилж, эдийн засгийн хямралд хүргэсэн хүчин зүйлүүдийг ярилцаж, хямралаас хэрхэн гарах аргуудыг хэлэлцсэн аж. Энэ үеэр тэрбээр хоёр хүн цаазаар авах тушаал гаргав.
Хурал дээр “Ким Жон Уны хэлсэн үг БНАСАУ-ын эдийн засгийг удирдан чиглүүлдэг байгууллагууд субьектив, объектив орчин, нөхцлийг харгалзан үзэж, шинжлэх ухааны оновчтой арга хэмжээ авч чаддаггүй, цаашлаад субьективизм, формализмыг даван гарч ирэх чадваргүй хэмээн хатуу шүүмжиллээ” хэмээн Чусон агентлаг мэдээлжээ.
Мөн эдийн засгийн хөгжилд намын үзүүлэх нөлөөлөл, манлайллын талаар чухал арга хэмжээнүүд төдийгүй эдийн засгийн ойрын зорилтуудыг даруй хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн нь бүгд дэмжигдсэн байна. Түүнээс гадна цар тахлын тархалтаас сэргийлэхийн тулд нийслэл Пёньян хотод хөл хорьж, дор хаяж хоёр хүн цаазаар авах, далайд загасчлахыг хориглох зэрэг тушаал гаргажээ.
Тухайлбал, Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албанаас энэ сарын 27-нд мэдээлснээр Ким Жон Ун Пёньяны алдартай вальютын ченжийг сүүлийн үед мөнгөний ханш унаж байгаа асуудалд буруутган цаазаар авахаар болсон нь дээр дурдсан хоёр хүний нэг хэмээн эх сурвалжууд үзэж байна.
Эх сурвалж: YONHAP
Зочин 2020-11-30 64.119.22.31
Энэ тэнэг нөхрйиг хараад байхад бас л эргүү төлөг шиг гөлөг байна. Өөрөө удирдагч юм бол тэрийгээ зохицуулахгүй өөрийн муугаа бусдад чихэж хүн хороодог ийм эргүү удирдагч дор амьдардаг ард түмэн хөөрхий. Монгол бас энэний араас явж байгаа 76+1 удирдагчтай л болохоос
Мөнгөний ханш 2020-11-30 122.201.24.44
Мөнгөний ханш унаж бга нь валютын ченжтэй холбоотой л байж таараа Манай хэдэн ченж улам л давраад улам л давраад төр засаг нь ч дийлэхгүй давраагаад Монгол банк нэг юм хязгаарлах оролдлого хийсэн нэрийдэлтэй оронцоглоод нэг иймэрхүү Хаа газраа арга хэмжээ авсан мэт жүжиглээд феодализмаа хөгжүүлээд бх шив
Zochin 2020-11-30 202.126.89.140
Undarmaag tsaazalmaar baina. Mon shuugchdiig ni tsaazalmaar baina. ed nar bol hezeech shuug ch hiij chadahgui
Зочин 2020-11-30 83.20.231.208
Harin tiim ee
zochin 2020-11-30 139.5.219.224
mongold neg iim eh oronch hun baihad manai uls hogjino doo .
baatar 2020-11-30 64.119.27.12
ta mongold ireed ajjilaad uguuch
Зочин 2020-11-30 103.10.21.46
Ченж байхуу тэнд гол нь🤣🤣🤣
зочин 2020-11-30 66.181.161.87
Дандаа сэдвээр нийтлэл бичдэг мундаг сэтгүүлч шүү
dddd 2020-11-30 66.181.161.4
субьектив, объектив орчин, нөхцлийг харгалзан үзэж, шинжлэх ухааны оновчтой арга хэмжээ авч чаддаггүй, цаашлаад субьективизм, формализмыг даван гарч ирэх чадваргүй .eniig tailbarlaad ogooch
Зочин 2020-11-30 64.119.17.130
Энэ монголд хэд хоног ажиллаж өгөхгүй байх даа,
Зочин 2020-11-30 103.229.178.26
ганцаараа хүчээр захирдаг , хэмжээгүй эрхтэй хүн шүү дээ, дээр үеийнхээр бол хаан гэсэн үг. юу дуртайгаа л хийж таарна биз дээ
Зочин 2020-11-30 202.55.188.106
Орк….хаан гэхээр бүгдийг хийдэг байсан гэж бодоо юу…үлгэр дээр гардаг хаан бодит түүхийн хаадууд шал өөр шүү.
Зочин 2020-11-30 122.201.24.44
Зарим үед нэг сайн хаан хэрэгтэй байх юм Дүлэгнэсээр байтал хамаг юм дуусах нь
УЛААНГОМ 2020-11-30 150.129.142.158
ТАРХИ УГААХ ЗОРИЛГОТОЙ МЭДЭЭ БАЙНА. ӨМНӨД СОЛОНГОСЫН ЭРХ БАРИГЧИД НЭГ ИЙМЭРХҮҮ МЭДЭЭГЭЭР ИРГЭЭДЭЭ АЙЛГААД Л СУУЖ БАЙДАГ ЮМ
Зочин 2020-11-30 192.82.76.60
Уур нь хүрэхээр л хүн цаазалж суудаг ямар их үнэтэй уур вэ
зочин 2020-11-30 202.9.46.209
Паа…..Ядаж худлаа ч гэсэн нэг шүүх хурлархуу юм болох байгаа ?… Шууд чирч гаргаад л нохойшиг л буудчихх юм болуу?.
Дашрамд : Бид 90 онд үнэхээр зөв зам сонгожээ..
Монгол орныг бурхан ивээг.
иргэн 2020-11-30 64.119.19.225
Социализмын нийгмийн үед АНУ тэргүүтэй барууныхныг яг ингэж бичдэг байж билээ, Бүүр хүний мах иддэг, ядуу хүмүүсээ шууд бууддаг гээд ойлгочихсон байж билээ.
Зочин 2020-11-30 66.181.187.228
муулах гэж ядваа
Зочин 2020-11-30 202.55.188.106
Азаар 90 онтой золгосон новшнуудыг энэ хойд Солонгост аваачаад хаячих юмсан…шууд хувираад хайрт Ким удирдагч гэж шааана даа…иймэрхүү золбингууд л 90 оноос улс самарч гадныханы гар хөл болж золбирч явдаг юм даа.