Ким Жон Ун хилэгнэж, хоёр хүнийг цаазлахыг тушаав

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун хилэгнэж, хоёр хүнийг цаазлахыг тушаав

Ким Жон Ун хилэгнэж, хоёр хүнийг цаазлахыг тушаав

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрийн намыг хуралдуулан, ирэх 2021 оны нэгдүгээр сард болох VIII их хурлын бэлтгэл ажлыг шалгажээ. Түүнчлэн цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын тухай хэлэлцсэн хэмээн "Чусон" агентлаг өнөөдөр/2020.11.30/ мэдээлжээ.

Хурлыг намын төв байранд хийж, 2021 оны эхээр хийх VIII их хурлын бэлтгэл ажлыг сонсож, намын төв хорооны зохион байгуулалтыг шинэчилж, эдийн засгийн хямралд хүргэсэн хүчин зүйлүүдийг ярилцаж, хямралаас хэрхэн гарах аргуудыг хэлэлцсэн аж. Энэ үеэр тэрбээр хоёр хүн цаазаар авах тушаал гаргав.

Хурал дээр “Ким Жон Уны хэлсэн үг БНАСАУ-ын эдийн засгийг удирдан чиглүүлдэг байгууллагууд субьектив, объектив орчин, нөхцлийг харгалзан үзэж, шинжлэх ухааны оновчтой арга хэмжээ авч чаддаггүй, цаашлаад субьективизм, формализмыг даван гарч ирэх чадваргүй хэмээн хатуу шүүмжиллээ” хэмээн Чусон агентлаг мэдээлжээ.

Мөн эдийн засгийн хөгжилд намын үзүүлэх нөлөөлөл, манлайллын талаар чухал арга хэмжээнүүд төдийгүй эдийн засгийн ойрын зорилтуудыг даруй хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн нь бүгд дэмжигдсэн байна. Түүнээс гадна цар тахлын тархалтаас сэргийлэхийн тулд нийслэл Пёньян хотод хөл хорьж, дор хаяж хоёр хүн цаазаар авах, далайд загасчлахыг хориглох зэрэг тушаал гаргажээ.

Тухайлбал, Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албанаас энэ сарын 27-нд мэдээлснээр Ким Жон Ун Пёньяны алдартай вальютын ченжийг сүүлийн үед мөнгөний ханш унаж байгаа асуудалд буруутган цаазаар авахаар болсон нь дээр дурдсан хоёр хүний нэг хэмээн эх сурвалжууд үзэж байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж