Нийслэлийн есөн дүүрэг, 18 аймгийн Засаг дарга томилогджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Нийслэлийн есөн дүүрэг, 18 аймгийн Засаг дарга томилогджээ

Дэлхийн нийтээр цар тахалтай тэмцэж буй ч Орон нутгийн сонгуулийн үр дүнд аймаг, сумдын Засаг дарга нарыг томилох ажил үргэлжилж, үндсэндээ бүх аймгийн Засаг дарга нар томилогдов. Улсын онцгой комиссын зүгээс дүүрэг, аймгийн Засаг дарга нарыг ажилд нь оруулахыг ч анхааруулсан. Одоогоор нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар томилогдсон бол 18 аймгийн Засаг дарга нар томилогджээ.

Дундговь, Завхан аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурагдахаар хүлээгдэж байгаа бол Ерөнхий сайдын зүгээс Хөвсгөл аймгийн ИТХ нь хуралдаагүй учраас Засаг даргад нэр дэвшигчийн нэрийг нь буцаасан байна.

ЕСӨН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР

  • БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: Тус дүүргийн Засаг даргаар МАН-аас сонгогдсон Н.Баярмөнх томилогдсон.
  • БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ: Тус дүүргийн Засаг даргаар МАН-аас сонгогдсон төлөөлөгч С.Эрдэнбаяр томилогдсон.
  • БАГАНУУР ДҮҮРЭГ: МАН-аас сонгогдсон С.Даваасүрэн томилогдсон.
  • БАЯНГОЛ ДҮҮРЭГ: Тус дүүргийн Засаг даргаар МАН-аас сонгогдсон Ө.Сумъяабаатар томилогдсон.
  • СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ: Тус дүүргийн Засаг даргаар МАН-аас сонгогдсон Н.Алтаншагай томилогдсон.
  • СҮХБААТАР ДҮҮРЭГ: Тус дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Болормаа улиран тологдсон.
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ: МАН-аас сонгогдсон Ж.Алдаржавхлан улиран томилогдсон.
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ: МАН-аас сонгогдсон Н.Батсүмбэрэл улиран томилогдсон.
  • НАЛАЙХ ДҮҮРЭГ: Аймгийн Засаг даргаар МАН-аас сонгогдсон Ч.Раднаабазар, ИТХ-ын даргаар П.Нарантуяа нар томилогдсон.

Холбоотой мэдээ

Томилгоо: Аймаг, дүүргийг удирдах Засаг дарга нар

Томилгоо: Аймаг, дүүргийг удирдах Засаг дарга нар

ОРОН НУТГИЙН ЗАСАГ ДАРГА НАР

Тайлбар: Улаанбаар хүрээлсэн нь МАН, цагаанр хүрээлсэн нь АН-аас сонгогдсон Засаг дарга нар

  • АРХАНГАЙ АЙМАГ: Тус аймагт Ардчилсан нам олонх болсон бөгөөд аймгийн Засаг даргаар Д.Золжаргал, ИТХ-ын даргаар Б.Батжаргал томилогдож, ажилдаа ороод буй.
  • БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ: Тус аймагт МАН олонх болсон учраас Д.Бауыржан, ИТХ-ын даргаар Н.Бейбитхан томилогдсон.
  • БАЯНХОНГОР АЙМАГ: Тус аймагт МАН олонх болсон учраас Д.Мөнхсайхан улираан томилсон бол ИТХ-ын даргаар Э.Энхбат томилогдсон.
  • БУЛГАН АЙМАГ: Тус аймагт Ардчилсан нам олонх болсон учраас Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын даргаар Д.Эрдэнэбат нар томилогдсон.
  • ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ: Тус аймагт Ардчилсан нам олонх болсон учраас О.Амгаланбаатар, ИТХ-ын даргаар Д.Даваадорж нар томилогдсон.
  • ГОВЬСҮМБЭР АЙМАГ: Тус аймгийн даргаар Г.Батзам, ИТХ-ын даргаар Ш.Билэггүмбэрэл нар  томилогдсон.
  • ДАРХАН-УУЛ АЙМАГ: Аймгийн Засаг даргаар Б.Азжаргал, ИТХ-ын даргаар С.Насанбат  томилогдсон.
  • ДОРНОГОВЬ АЙМАГ: Аймгийн Засаг даргаар О.Батжаргал, ИТХ-ын даргаар Б.Ганзориг нар томилогдсон.
  • ДОРНОД АЙМАГ: Аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэн улирсан бол ИТХ-ын даргаар М.Энхтөр томилогджээ.
  • ДУНДГОВЬ АЙМАГ: Аймгийн Засаг даргаар Ц.Мөнхбат /Ерөнхий сайд гарын үсэг зураагүй хүлээгдэж байгаа/, ИТХ-ын даргаар С.Од-Эрдэнэ нарыг томилсон.
  • ЗАВХАН АЙМАГ:  Аймгийн Засаг даргаар Д.Түвшинжаргал /Ерөнхий сайд гарын үсэг зураагүй хүлээгдэж байгаа/, ИТХ-ын даргаар Ц.Улам-Оргих томилогдсон.
  • ОРХОН АЙМАГ: МАН олонх болсон учраас аймгийн Засаг даргаар С.Батжаргал, ИТХ-ын даргаар Д.Мөнхбат томилогдсон.
  • ӨВӨРХАНГАЙ АЙМАГ: Тус аймгийн Засаг даргаар А.Ишдорж, ИТХ-ын даргаар О.Пүрэвдорж нар томилогдсон.
  • ӨМНӨГОВЬ АЙМАГ: Тус аймагт АН олонх болсон учраас Засаг даргаар Р.Сэддорж, ИТХ-ын даргаар Б.Бадраа томилогдсон.
  • СҮХБААТАР АЙМАГ: Тус аймагт АН олонх болсон учраас Засаг даргаар М.Идэрбат, ИТХ-ын даргаар Д.Хосбаяр томилогдсон.
  • СЭЛЭНГЭ АЙМАГ: МАН олонх болсон учраас аймгийн Засаг даргаар Ш.Оргил, ИТХ-ын даргаар Б.Нарантуяа томилогдсон.
  • ТӨВ АЙМАГ: Тус аймгийн Засаг даргаар Д.Мөнхбаатар, ИТХ-ын даргаар Ц.Жамбалсүрэн томилогдсон.
  • УВС АЙМАГ: Тус аймагт АН олонх болсон учраа аймгийн Засаг даргаар Ч.Чимид ИТХ-ын даргаар Ц.Батболд томилогдсон.
  • ХОВД АЙМАГ: Аймгийн Засаг даргаар Б.Дүгэржав, ИТХ-ын даргаар Г.Пүрэвганди томилогдсон.
  • ХӨВСГӨЛ АЙМАГ: Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг томилогдсон бөгөөд аймгийн Засаг даргаар Ш.Идэрбаясгаланг нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд нэрийг нь буцаагаад байгаа юм.
  • ХЭНТИЙ АЙМАГ: Аймгийн Засаг даргаар Ц.Идэрбат, ИТХ-ын даргаа Г.Хэрлэнчулаан нарыг томилсон.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж