АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байден нохойтойгоо тоглож байгаад халтирч унан баруун хөлийнхөө шагайг гэмтээжээ.
Байдены туслахуудын мэдээлснээр энэхүү хэрэг энэ сарын 28-нд болсон аж. Тухайн үед Байден нь Делавэйр мужийн Рехобот эрэг дээрх тосгонд Талархлын баяраа тэмдэглэж байжээ. Байден тэр даруй мужийн эмнэлэгт хүргэгдэж, рентген, томографын зураг авхуулан яаралтай тусламж авчээ.
Харин Жо Байдены эмч Кевин О.Коннор “Рентген зураг дээрээс ноцтой гэмтэл ажиглагдаагүй, тиймээс илүү нарийвчилсан зураг авч ажиглах шаардлагатай байна” хэмээн ярьжээ.
Жо Байден хамгийн сүүлд 2018 онд золбин нохой хамгаалах газраас нэгэн герман нохой авч, тэжээвэр нохдынхоо тоог нэгээр нэмсэн юм. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн суудалд суумагцаа уламжлалыг сэргээн Трампаас өмнөх Ерөнхийлөгчдийн адил хоёр нохойгоо Цагаан ордонд авчиран тэжээхээр шийджээ.
Жо Байден өдгөө 78 настай бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөж, албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгч болох юм. Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн хөгшин, эрүүл мэндийн асуудалтай Ерөнхийлөгч болох юм.
Эх сурвалж: YONHAP
Зочин 2020-11-30 202.9.46.176
Үхэж далд орохгүй муу гар хөл
Довчин бавуу 2020-11-30 66.181.161.64
Зөнсөн хүн юу ч болж магадгүй сайн хараж байх шаардлагтай
123456 2020-11-30 49.0.212.165
Халуун баярыг хүргэе
Зочин 2020-11-30 202.9.40.7
Мордохын хазгай болж байна да ! Хөгшин Байдан ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгэж чадах эсэх нь эргэлзээтэй ! Өндөр настан чад хийж магадгүй л юм !
сайн санаат эмээ 2020-11-30 103.9.89.103
хүний өөрийн ялгаа юу байхав Гандан орж хийморийн сан тавиулж өгье дөөөөө. миний насны өвгөн байж хөөрхий
Яс сийрэгжилт. 2020-11-30 202.126.89.133
Ясны сийрэгжилт явагдаж байгаа даа хөөрхий.
Зочин 2020-11-30 124.158.66.135
юун АНУ-г удирдах, цагаан ордон руу амжиж хүрдэг л байгаа даа хаха
Зочин 2020-11-30 146.115.161.230
4 jilee guitseelgui uhchihviidee
Зочин 2020-11-30 203.91.112.133
Хэтэрхий баярлаж дээ, өндөр настай хүн болгоомжтой л байх хэрэгтэй. Яс нь хэврэг байгаа
Зочин 2020-11-30 66.181.189.158
Трампын хийж байгаа ажил