Жо Байден нохойтойгоо тоглож байгаад шагайгаа гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Жо Байден нохойтойгоо тоглож байгаад шагайгаа гэмтээжээ

Жо Байден нохойтойгоо тоглож байгаад шагайгаа гэмтээжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байден нохойтойгоо тоглож байгаад халтирч унан баруун хөлийнхөө шагайг гэмтээжээ.

Байдены туслахуудын мэдээлснээр энэхүү хэрэг энэ сарын 28-нд болсон аж. Тухайн үед Байден нь Делавэйр мужийн Рехобот эрэг дээрх тосгонд Талархлын баяраа тэмдэглэж байжээ. Байден тэр даруй мужийн эмнэлэгт хүргэгдэж, рентген, томографын зураг авхуулан яаралтай тусламж авчээ.

Харин Жо Байдены эмч Кевин О.Коннор “Рентген зураг дээрээс ноцтой гэмтэл ажиглагдаагүй, тиймээс илүү нарийвчилсан зураг авч ажиглах шаардлагатай байна” хэмээн ярьжээ.

Жо Байден хамгийн сүүлд 2018 онд золбин нохой хамгаалах газраас нэгэн герман  нохой авч, тэжээвэр нохдынхоо тоог нэгээр нэмсэн юм. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн суудалд суумагцаа уламжлалыг сэргээн Трампаас өмнөх Ерөнхийлөгчдийн адил хоёр нохойгоо Цагаан ордонд авчиран тэжээхээр шийджээ.

Жо Байден өдгөө 78 настай бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөж, албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгч болох юм. Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн хөгшин, эрүүл мэндийн асуудалтай Ерөнхийлөгч болох юм.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж