Улсын Онцгой комиссоос /УОК/ нийслэл, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Зорчигч тээврийг зохицуулах түр журам батлаад байна. Журамд зааснаар Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэлсэн билээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч , орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч ажиллахад бэлэн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Иймд, шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд иргэдийн зөөвөрлөх тээврийн хэрэгсэл хангалттай байгаа учир дараах зурагт үзүүлсэн схемийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сахиж үйлчлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудаас сануулж байна. Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй юм. Дашрамд дурдахад, өчигдрийн байдлаар дотооддоо халдвар авсан тохиолдол нийт 341-д хүрч Улаанбаатар хотод 75, Сэлэнгэд 174, Дорноговьд 21, Орхонд 22, Дархан-Уулд 44, Говьсүмбэрт 3, Архангай 2 тохиолдол тус, тус батлагдаад байсан юм.
ОРОН НУТАГ РУУ БУЦАХ, ИРЭХ ИРГЭД ГЭРТЭЭ ӨӨРСДИЙГӨӨ 14 ХОНОГ ТУСГААРЛАНА
- 119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно.
- Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө. Иргэдээс PCR шинжилгээг үнэгүй авна. Хариу 6-8 цагийн дараа гарна.
- Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна.
- Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална.
- Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар руугаа хөдөлнө.
- Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна.
- Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна.
- Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө.
ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ИРГЭДЭД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НИЙСЛЭЛИЙН 20 ЦЭГ
- ХУВИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИХ ИРГЭДЭД
- ХОТ ХООРОНДЫН АВТОБУСААР ЗОРЧИХ ИРГЭДЭД
Э.БУРАМ
Зочин 2020-11-30 66.181.161.112
Хариу гарах гэсээр байтал орон нутгийн замд ам хаалаа шүү дээ хариуцлагагүй юмаа
Зочин 2020-11-30 202.126.89.67
Инэгэсээр байтал 10 нь өнгөрхөөр яах юм болоо зохицуулалтаа найдвартай хийчүүл зүгээр байх юм яасан ч хэцүү юм бэ дээ
Баярмаа 2020-11-30 202.126.89.79
119 чинь болохгүй бнаа зүгээр очоод шинжилгээгээ өгөөд гарчиж болохгүй юмуу
Muugii 2020-11-30 192.82.76.87
Oyutnuudiig yahaar bolson be
Нямсүрэн 2020-11-30 192.82.74.126
119.mn лүү нэвтэрээд цагаа захиалж болохгүй байна 2л цонх гарч ирээд байна шинжилгээний хариу авах шинжилгээний лавлагаа гэсэн 2 цонх байгаа болохоор шинжилгээгээ яаж өгөхөө мэдэхгүй байна