"Ивээл итгэл сэтгэл" төрийн бус байгууллагаас хөл хориотой энэ үед зорилтот бүлгийнхэнд тусламжийн арга хэмжээг Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд зохион байгуулж байна. Жил бүр сайн үйлсийн аяныг зохион байгуулж алслагдсан гэр хороололд хэцүү амьдарч иргэдэд тусламж хүргэхийг зорьдог. Энэ жил цар тахлын хорио дэглэмтэй үед таарсан ч сайхан сэтгэлт өвөрмонголчууд идэвхитэй оролцож байна. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу ариутгалын дэгийг сайн хангаж нэг удаагийн хамгаалалтын хувцас өмсөн айлуудад очиж байгаа.
"Бидний бэлтгэсэн сэтгэлийн бэлэг иргэдэд хүрч байгаа нь тэдний талархлын үгнээс харагдана. Иргэд дэглэмээ сайн барьж, энэ хэцүү цагт хамтдаа нэгэн сэтгэлээр даван туулахыг хүсье. Хэцүү амьдарч байгаа иргэддээ бага ч болов туслахыг зорьж байна " гэж энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй "Ивээл итгэл сэтгэл" ТББ-ын тэргүүн Ш.Энхжаргал хэллээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт 100 гаруй айлд очиж хүнсний зүйлс өгчээ. Мөн хамгаалалтын хувцас өмсөж дэглэмийг сайн барьж байгаагаа хэлж байв.
"Энэ хэцүү цаг үед манайд томоохон дэмжлэг үзүүлсэн та бүхэнд баярлалаа. Хүүхдүүдтэйгээ гэртээ суухад янз бүрийн асуудал гарна. Хөл хорионоос болж ажилгүй болсон миний хувьд тусламжийн барааг аваад сэтгэл маш их баяртай байна. Ийм сайхан сэтгэлтэй монголчууд олон байгаад баярлаж" байна хэмээн таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй А хэлж байв.
Мөн хадам ааваа арав гаруй жил асарч байгаа бие давхар эмэгтэй гээд маш олон иргэдэд энэхүү сэтгэлийн бэлэг хүрч байгаа аж. Тусламжийн бараа авсан иргэд баярын сэтгэлийн үгээ харамгүй хэлж байгаад урамшин дараагийн хэцүү айлд маргааш очино гэж Ш.Энхжаргал хэлж байв. Тэрбээр энэ долоо хоногт зорилтот бүлгийн 100 гаруй айлд очихоор болсон байна. Энэ удаагийн хандивын арга хэмжээнд Өвөрмонголын ахан дүүс идэвхитэй оролцож тэдний сэтгэлийн бэлгийг иргэдэд өгч байгаа гэдгийг тэрбээр хэллээ.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ