"Хүчит шонхор"-т үхрийн цул махны үнэ өсч, хонины махны үнэ буурав | News.MN

"Хүчит шонхор"-т үхрийн цул махны үнэ өсч, хонины махны үнэ буурав

"Хүчит шонхор"-т үхрийн цул махны үнэ өсч, хонины махны үнэ буурав

"Хүчит шонхор"-т үхрийн цул махны үнэ өсч, хонины махны үнэ буурав

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өчигдөр (2020.11.29) нийслэлийн гурван дүүргийн нутагт дэвсэрт байрлах 28 зах, сүлжээ дэлгүүр, 12 эмийн сан, Орхон, Өвөрхангай аймагт хяналт шалгалт хийжээ.

Өглөөний 07:30 цагийн байдлаар “Хүчит шонхор” захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины цул мах 1 кг нь 7800-8000, хонины ястай мах 7000-7500, үхрийн цул мах 11000-12000, үхрийн ястай мах 9000-11000, адууны мах 8500, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна.

Бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн махны доод үнэ 1 кг нь 7800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн, хонины махны доод үнэ 6000 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан, адууны мах 5800-6300 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан байна.

Жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны дээд үнэ 7500 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн, ямааны мах 7500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг болж 500-1500 төгрөгөөр буурсан байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 6 тонноор өсч 95.2 тонн нийлүүлэгджээ.

“Баянзүрх” /Хан талст/ захад борлуулагдаж буй махны үнийг өмнөх өдөртэй харьцуулахад хонины ястай мах 1 кг нь 7500 төгрөг болж 300-500 төгрөгөөр, хонины цул мах 8000 төгрөг болж 1000 төгрөгөөр, үхрийн ястай мах 9500 төгрөг болж 500 төгрөгөөр, адууны мах 8000-8500 төгрөг болж 1000-1500 төгрөгөөр тус тус буурсан байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын зарим гол нэрийн бүтээгдэхүүн худалдаалдаг “Малчидын хоршоо” махны цэг, “Арвин” худалдааны төв, “Занабазар” захын гурилын худалдааны цэг зэрэг газруудад хяналт шалгалт хийсэн байна. “Малчдын хоршоо” мах борлуулах цэгт адуу, хонь, ямааны махны үнэ тогтвортой, үхрийн махны нийлүүлэлт зогссон байсан аж. Гэхдээ нөөцийн махны нийлүүлэлт хангалттай байв.

“Арвин” худалдааны төвд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой. Гурилын үнэ тавиагүй байсныг шаардлага өгч ил байршуулсан аж.

Ургамлын тосны үнэ 200-500 төгрөгөөр нэмэгдсэн нь нийлүүлэгч байгууллагаас үнэ нэмэгдэж ирсэнтэй холбоотой аж.

Хяналт шалгалтад хамрагдсан 12 эмийн санд нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч нөөц хангалттай, үнэ тогтвортой. Харин зургаан эмийн санд спирт дууссан байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 17.00 цагийн байдлаар 73, чатботод 7, дуут шуудангаар 10, ибаримт апликэйшнээр 4 иргэн тус тус хандан, нийт 84 гомдол ирүүлжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИИ 2020-11-30 139.5.216.129

МАХНЫ ҮНИЙГ ЗГ ХӨӨРӨГДСӨН ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-11-30 202.55.188.106

Бүр логикоор нь ярьвал новшийн хужааа нар бүх юманд буруутай….тэд л вирус тараагагүй бол бүх дэлхий энгийн амьдралаараа амьдраад аятай сайхан байх байлаа.

Avatar

Зочин 2020-11-30 64.119.23.233

We ni buudiimuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж