АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, хилийн чанадад аялах америкчуудад зориулсан зөвлөмжийг гаргаж байгаа юм.
Ингэхдээ дэлхийн улс орнуудыг халдвар авах эрсдэлээр нь 1-4 хүртэл түвшинд ангилдаг. Level 4 нь Covid-19 өвчний “Маш өндөр эрсдэлтэй”, Level 3 нь “Өндөр эрсдэлтэй”, Level 2 нь “Дундаж эрсдэлтэй”, Level 1 нь “Бага эрсдэлтэй” гэсэн ангилал юм байна. Тус байгууллага энэ сарын 21-ний өдөр энэхүү эрсдэлийн түвшинг дахин хянаж үзээд улс орнуудын жагсаалтыг шинэчилжээ.
Монгол Улсын хувьд Level 1 буюу “Бага эрсдэлтэй” орнуудын тоонд багтсан байна. Мөн энэ ангилалд Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг коронавирусийн цар тахалд харьцангуй бага нэрвэгдсэн орнууд багтжээ. "Эрсдэл багатай" орнуудад зорчихдоо АНУ-аас гарахаас 1-3 хоногийн өмнө covid-19 илрүүлэх шинжилгээ өгсөн байх, АНУ-руу эргэж нэвтрэхийн өмнө мөн шинжилгээ өгсөн байх, тухайн улсаар аяллах явцдаа өөрийгөө халдвараас хамгаалах, бусдад халдвар тараахгүй байх арга хэмжээг авч байх зэрэг ерөнхий шаардлагуудыг тавьжээ.
Хятад улсыг Level 1 буюу “Бага эрсдэлтэй” ангилалд багтаасан бол ОХУ-ыг Level 4 буюу “Маш өндөр эрсдэлтэй” орноор нэрлэжээ. Харин Өмнөд Солонгос улсыг Level 2 буюу "Дундаж эрсдэлтэй" орны ангилалд багтаасан байна.
Level 4 түвшинд сүүлийн үед булганаас хүнд covid-19 халдах эрсдэл бий болоод буй Дани улс болон Франц, Бразиль, Герман, Энэтхэг, Итали, Япон, Испани зэрэг халдварын тархалт маш өндөр байгаа орнуудыг багтаажээ.
Эх сурвалж: wwwnc.cdc.gov
Хотын уугуул иргэн 2020-11-30 64.119.19.195
Америкт тэгж амар итгэж болохгуй. Эд нар хүний тархи угаах талаар мастер шүү дээ….Манайхан өөрийн хүмүүстэй итгэхээс илүү харь улсын элдэв мэдээнд итгэдэг сонин улс шүү… тэнэг ч юм шиг…Манай ЭМЯ-ны мэдээ хамгийн үнэн зөв мэдээ гэдгийг ойлгодогч болоосой… Америк л бидний төлөө санаа тавьж гэнэ…ёстой гонжий жоо голионы ба.ас…
Иргэн 2020-11-30 103.26.194.68
ЭМЯ Нарангэрэл гэдэг авгай, манайд бусад орноос маш хурдан эрчтэй тархаж байна гэж 2 хоногийн өмнө яриад байсан. Юу гэж ойлгох вэ? Энэ 2 авгай чинь тархи угаагаад байна уу
Зочин 2020-11-30 64.119.25.249
Ersdeliin tuvshin bish odoo toon medeen deer l undeslej tavisan tuvshin bna shuu dee. Yagaad buruu bicheed bgaan?
Зочин 2020-11-30 66.181.185.169
Засаг төр нь сахилга бат хариуцлагатай зохоин байгуулах чадвар сайтай бол үнэн одоогийн тэнэгүүд бол гай л болж байна
zochin 2020-11-30 139.5.218.117
Гарчигаа зөв өг. "АНУ ковидын эрсдэл багатай орноор Монголыг нэрлэжээ" гэвэл арай ойлгомжтой
Зочин 2020-11-30 202.21.109.69
ЗА ЯАХАВ
zochin 2020-11-30 139.5.218.117
Гарчигаа зөв өг. "АНУ ковидын эрстэл багтай орноор Монголыг нэрлэжээ" гэвэл арай ойлгомжтой
нөхөөр 2020-11-30 192.82.77.75
Уг нь Өндөр эрсдэлтэй орноороо явбал гадаадын зээл тусламж орж ирээд амар байгаан, даан ч дээгүүрээ МАН-н хэдэн тэрбумтан дарга нар хуваагаад хувьдаа авчих юм
Зочин 2020-11-30 202.126.90.65
Чи дандаа үхлээ хатлаа гэж гуйлга гуйж байх юм.