Шон Мендесийн амьдралыг өөрчилсөн хатагтай

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Шон Мендесийн амьдралыг өөрчилсөн хатагтай

Шон Мендесийн амьдралыг өөрчилсөн хатагтай

“Señorita” (хатагтай) дуугаараа олонд танигдсан дуучин Шон Мендес болон Камила Кабельо нар үерхдэг. Тэгвэл Канадын дуучин Шон Мендес найз бүсгүйнхээрээ ачаар амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн талаар “GQ,” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Өдгөө 22 настай Шон өөрийн гадаад үзэмжиндээ хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй гэнэ. Тэрбээр илүү хоёр цаг дасгал хөдөлгөөн хийж, биеийн галбираа сайжруулахын тулд унтах нойроо хасч, өглөө бүр гүйдэг байжээ. Тэрбээр гоё бие хаатай байхгүй л бол шүтэн бишрэгчидээ алдах мэт санагдаж, сэтгэлийн дарамттай байсан аж.

Харин Камила бол хүчирхэг эмэгтэй. Тэрбээр өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун, юу хүсч буйгаа тодорхой мэддэг, бусад хүмүүсийг энэрэх сэтгэлтэй, бардам эмэгтэй юм. Камилагийн энэ байдал Шонд өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд сургаж, цаашлаад амьдралыг үзэх үзлийг нь өөрчилжээ. Тэрбээр байнга эрт босч дасгал хийхийн оронд зарим өдөр илүү хэдэн цаг унтаж сурсан аж. Гэхдээ мэдээж биеэ хөгжүүлэх дасгал хөдөлгөөнөө орхиогүй.

Өдгөө 23 настай Камила хүнийг гадаад төрхөөр нь шүүмжлэгчдэд тохирсон хариуг нь барьж чаддаг нэгэн. Тухайлбал, тэрбээр 2019 онд инстаграмдаа оруулсан зургийнх нь дор сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүст хандан “Үнэндээ би энэ зургийг оруулахдаа өөртөө итгэлгүй байсан. Би та нарын төсөөлөлд байдаг төгс нэгэнтэй адилхан харагдахгүй байгаа учраас тэр. Би целлюлиттэй. Тэглээ гээд би гэдсээ татаж зургаа авахгүй. Мэдээж, би энэ зураг дээр өнцгөө олоогүй, муухай гарсан. Залуу бүсгүйчүүдийн бие өсч, төлжсөөр байхад дэлхий дахин тэднээс бодит бус төгс галбир шаардсаар байгаа нь харамсалтай” хэмээн бичжээ.

Эх сурвалж: E online

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж