Тусгай албаныхан спортоор өрсөлдлөө | News.MN

Тусгай албаныхан спортоор өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2016.03.13-нд нийтлэгдсэн

Тусгай албаныхан спортоор өрсөлдлөө

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд нөхөрсөг тэмцээнийг өчигдөр зохион байгуулжээ. Жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулагддаг уламжлал болсон энэ тэмцээнд Батлан хамгаалах яам /БХЯ/, Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/, Хил хамгаалах ерөнхий газар/ХХЕГ/, Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/, Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар/ШШГЕГ/, Онцгой байдлын ерөнхий газар/ОБЕГ/, Тахарын алба зэрэг найман байгууллагын удирдах 200 орчим баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээн гар бөмбөг, биллъяард, буудлага гэсэн гурван төрлөөр зохиогдсон бөгөөд тэмцээний нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний Хяналт шалгалт үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэн ахлагчтай ЗХЖШ-ын баг тамирчид тэргүүлсэн. Харин хоёрдугаар байранд ЦЕГ-ын баг тамирчид, гуравдугаар байранд БХЯ-ны баг тамирчид эзэлсэн юм.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-13 150.129.143.165

ingeed gatnuul tusgaigiinhan ni olny nuden deer ardaa haygaa naaagaad togloj bdag uls bdag l yum bhdaa

Зочин 2016-03-13 43.242.243.160

ф

g 2016-03-13 103.9.91.214

Их сайхан тэмцээн болсон шүү. Зохион байгуулсан БХЯ, ЗХЖШ-ындаа талархал илэрхийлж байна. Жилээс жилд өрсөлдөөнтэй зохион байгуулалт сайтай болж байна.

Зочин 2016-03-13 202.9.40.209

Тэмүүжингийн шинэтгэлээр цагдаа чинь иргэний байгууллага юм биш үү. Тусгай алба ч гэх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж