350 жилийн настай хуучин завийг сэргээн засварлана

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

350 жилийн настай хуучин завийг сэргээн засварлана

350 жилийн настай хуучин завийг сэргээн засварлана

Хоёр жилийн өмнө болсон хар салхины үеэр Оросын Вытегра хотын ойролцоох Онежийн нуурын эрэг дээр эртний модон завь шидэгдэн гарч ирсэн. Энэхүү завь нь 350-иад жилийн өмнө, хуучны орос технологиор хийсэн хэмээн шинжээчид тогтоосон. Шинжээчдийн үзэж байгаагаар уг завь нуурын гүнд 350-370 гаруй жил болжээ.

Эрдэмтэд болон хуучны эд өлгийн сэргээн засварлагчид завийг анхны хувилбараар нь сэргээн босгох ажлыг хийж байна. Завь 22 метр урт, хэд хэдэн хөндлөвчтэй бөгөөд энэхүү олдворыг эрдэмтэд маш ховор гэж дүгнэжээ.

"Дэлхийн археологийн түүхэнд ийм олдвор ховор байдаг. Бид завийг XVII зууны эхний хагаст хийсэн гэж таамаглаж байгаа. Оросоос ийм олдвор олдож байгаагүй. Олдох магадлал ч бараг байхгүй. Харин энэ завь их сайн хадгалагджээ” хэмээн эрдэмтэд хэлж байгаа юм.

Вытегор хотын эрдэмтэд энэхүү завийг тус хотод хийсэн гэдэгт итгэлтэй байна. Түүхэн эх сурвалжаас харахад XVII-XIX зуунд Вытегор хотод завь үйлдвэрлэл ихээхэн хөгжиж байжээ. Завины үйлдвэрлэл дагасан, тухайлбал, далбааны урлал мөн ихэд хөгжсөн байжээ.

Завь нуурын эрэгт шидэгдсэнээс хойш бараг 10 сарын дараа завийг ангаарт авчирч нар, салхинаас хамгаалан, судалж эхэлжээ. Энэ 2020 онд завины сэргээн засах ажлыг эхлэхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас санхүүгийн хүндрэл гарч бүрэн хэмжээгээр засварлах ажил саатжээ. Цар тахал өнгөрмөгц завийг сэргээн засах юм.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж