Оросын хуягт машинууд дроноос хамгаалах системтэй болно

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Оросын хуягт машинууд дроноос хамгаалах системтэй болно

Оросын хуягт машинууд дроноос хамгаалах системтэй болно

ОХУ-ын төрийн өмчийн "Ростех" компани тус улсад үйлдвэрлэж буй хуягласан техникүүдийг дроноос хамгаалах тусгай систем боловсруулж байна хэмээн тус компанийн Аж үйлдвэр эрхэлсэн захирал Бекхан Оздоев "РИА Новости" агентлагт мэдээллээ.

“Одоо үед нисгэгчгүй төхөөрөмж буюу дроны аюул нэмэгдэж байгааг бодолцох хэрэгтэй болж байна. “Ростех” компани өөрсдийн үйлдвэрлэдэг хуягласан машин, техникүүдээ дроноос хамгаалах системийг боловсруулж байна” хэмээн Бекхан Оздоев хэллээ.

Хуягласан цэргийн техникүүдийг байны өндөр нарийвчлалтай дундын болон холын зайн зэвсгээс хамгаалах нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг тэр хэлсэн байна.

“Ростех” компани ойрын үед хамгаалалтын тусгай систем бүхий танкуудыг үйлдвэрлэхээх ажиллаж байгааг тэр хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж